Хөх тэнгэрт дүүлэн нисэх хөлгийн эзэд болохоор суралцаж буй Агаарын Тээврийн Үйлчилгээний ангийн 2-р курсын оюутнууд Хүннү Эйр авиа компанид 3 хоногийн танилцах дадлагаа хийлээ. Дадлагын хугацаанд оюутнууд агаарын тээврийн сэнст болон тийрэлтэт хөдөлгүүрийн бүтэц, ажиллах зарчимтай танилцаж, нислэгийн үеийн үйлчилгээ болон  зарлан мэдээллийн хэрхэн  унших талаар практик  хичээлүүд орсон юм.