12 сарын 18-ны өдөр ОТИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн боловсрол судлал, гадаад хэл шинжлэл, сэтгүүл зүйн магистрантууд судалгааны ажлын явц, үр дүнгээ эрдэм шинжилгээний их семинарийг хэлэлцүүлсэн юм.

Их семинарт Хүмүүнлэгийн сургуулийн эрдэмтэн доктор багш нар оролцож, магистрантуудын судалгааны ажлын явц, дүн шинжилгээ, үр дүнд үнэлэлт дүгнэлт, шүүмж, зөвлөгөө өглөө.