Өнгөрөгч хоногуудад Отгонтэнгэр их сургууль, Монгол цэргийн  нэгдсэн холбооны холбогдох цаг үеийн асуудал болон боловсролын талаар цахимаар санал бодлоо хуваалцаж, хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар  хамтын ажиллагааны санамж бичигт  гарын үсэг үзэглэлээ.

Тус ажлын хүрээнд залуу хойч үеийн үндэсний үзэл, бахархлыг хөгжүүлэн, оюуны дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, цэрэг иргэний харилцааг хөгжүүлэх, дэмжих, хугацаат цэргийн алба хаагчдад дээд боловсролын ач холбогдол, мэргэжил сонголтын чиг баримжааг олгох чиглэлээр хамтран ажиллах юм.

Мөн ЕБС-ийн 12-р ангийн сурагчдын дунд “ЭРХМИЙН ДЭЭД МОНГОЛ ЭР ХҮН” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлалаа. Эссе уралдаанд эхний 15 байр эзэлсэн сурагчдыг тус их сургуулийн сэтгүүл зүй, англи хэлний мэргэжлийн хөтөлбөрүүдэд нэг жил үнэгүй сурах эрх, мөнгөн  шагналаар шагнах аж.