Ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх замаар төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх /MONGWBL/ төслийн ээлжит уулзалт 1 сарын 18-нд болж өнгөрлөө. ОТИС-ийн баг хамт олны удирдаж буй тус төслийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж байгаатай холбоотойгоор төслийн үндэсний хэмжээний оролцогчдын уулзалтыг цахимаар зохион байгууллаа. Уулзалтад БШУСЯ, ОТИС, ХААИС, СУИС, СЭЗИС, Дорнод ИС, Төрийн банк, Голомт банк, Монголын аялал жуулчлалын холбооны төслийн багийн төлөөллүүд оролцож, санал бодлоо хуваалцсан юм.
Уулзалтын үеэр төслийн үндэсний хэмжээний зохицуулагч А.Буянжаргал болон Олон улсын зохицуулагч Н.Хосбаяр нар төслийн талаарх үндсэн бичиг баримтын ерөнхий мэдээлэл, танилцуулга, эхний жилд хийх ажлын төлөвлөгөө зэргийг танилцуулав. Мөн төслийн багийн гишүүд өөрсдийн товч танилцуулга хийх болон нэн даруй хийгдэх ажлууд, 2 сард болох "kick off meeting" уулзалтын хөтөлбөр зэргийг танилцуулж, багийн гишүүд тодруулга асуулт асууж, ярилцлаа.