Дээд боловсролын байгууллагын чадавхыг бэхжүүлэх Европын холбооны санхүүжилттэй “Erasmus плас”-ийн MONGWBL төслийн хүрээнд зарлагдсан тендерийн нээлт өнөөдөр боллоо. 

Тус үйл ажиллагаанд ХААИС,СЭЗДС, СУИС,Дорнод их сургуулийн төлөөллүүд цахимаар оролцож, ОТИС-ийн захирал, доктор Н.Энхзаяа, зохион байгуулах ажлын комиссын гишүүд  болон  тендерт материалаа ирүүлсэн байгууллагуудын төлөөлөгч нар байлцлаа.  Одоогоор үнэлгээний хорооны гишүүд үнэлгээ хийж байна.