Отгонтэнгэр Их Сургуулийн Оюутны холбоо Дээлтэй Монгол өдөрлөгийг зохион байгууллаа. Сүүлийн үед оюутан залуус Монголын уламжлалт цагаан сарын баяраа дээдлэн үндэсний хувцасаа өмсөх нь ихэссэн. Оюутан залуус, хүүхэд багачуудын дунд ч үндэсний өв соёлоо дээдлэх, ёс жаягаа сурталчлах зорилгоор “Дээлтэй Монгол” өдөрлөгийн зохион байгуулах болсон билээ.

Отгонтэнгэр Их сургуулийн оюутан залуус ч энэхүү өдөрлөгтөө арав дахь жилдээ зохион байгуулж байна. Монгол ёс заншил, өв уламжлал, үндэсний хувцасаа сурталчлах, өвлөн уламжлуулах зорилготой тус өдөрлөгт Монгол дээлээр гоёхоос гадна үндэсний тоглоом наадгай, хөгжөөнт тоглоом, урлагийн тоглолт зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулсан юм.

“Энэ удаагийн өдөрлөгт оролцсон ангиудын жигдрэлт, үндэсний хувцасны үзүүлэлт, тэмцээнд оролцох багууд эрс нэмэгдсэн нь үндэсний өв соёлоо сурталчлах гол зорилгыг минь илүү өргөж өглөө” хэмээн зохион байгуулагчид ярьж байна.

Тус өдөрлөгийн “Шилдэг үндэсний хувцастай анги”-аар Хүмүүнлэгийн сургуулиас сэтгүүл зүйн ангийн 4-р курс, ЭЗБУС-аас НЯ-БО ангийн 4 курс, Хууль зүйн сургуулиас Эрхзүйн ангийн 4-р курс шалгарсан бол “Отгонтэнгэрийн Юндэн, Нансалмаа” нараар АТҮ-ийн 1Б ангийн оюутан Д.Нямдорж, СӨБ-ын 2-р курсын н.Нямхишиг нар тус тус шалгарч өргөмжлөл үнэ бүхий зүйлийн эзэд боллоо.