Төгсөгч - Оюутны уулзалт 2024 Отгонтэнгэр их сургуулийн “Сэтгэл судлал”, “Нийгмийн ажил” хөтөлбөрийн төгсөгч, тус хөтөлбөрт одоо суралцаж буй оюутнуудын уулзалт III дахь жилдээ боллоо.
Төгсөгчдийн эргэх холбоог сайжруулж, чадваржуулахад анхаарах, мөн одоо суралцаж буй бакалаврын түвшний оюутнуудад мэргэжлийн харилцан туршлага солилцох үүднээс бид энэхүү уулзалт болдог уламжлалтай.
Отгонтэнгэр их сургуулийн сэтгэл судлал хөтөлбөр нь 2018 оноос эхлэн жил бүр тасралтгүй оюутан элсүүлж байна. Энэхүү уулзалт нь мэргэжилтнүүдийн зөвлөгөө өгөх хэсэг төгсөгч нарын туршлага хуваалцах үндсэн 2 хэсгээс бүрдэж,Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн Ш.Батсүх, сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэг, сэтгэл судлалын үндэсний төвийн зөвлөгөөний албаны дарга Г.Отгонцэцэг болон тус байгууллагын зөвлөгөөний албаны сэтгэл судлаач А.Энхжавхлан нар сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөд анхаарах зүйлс, шаардагдах мэргэжлийн мэдлэг, ур чадвар, мөн сэтгэл судлалын орчин үеийн чиг хандлага болон мэргэжлийн ур чадварын талаар хэлэлцүүлж оюутан болон төгсөгч нарт мэргэжлийн мэдлэгийн хүрээнд том дэмжлэг үзүүллээ. Дараагийн хэсэгт төгсөгчдийн төлөөлөл нар өөрсдийн ажиллаж буй салбарын онцлог, гадаад хэл сурах ач холбогдол болон мэргэжлийн ур чадвар, оюутан суралцагч нарт цаашид анхаарах, үр дүнтэй суралцах талаар өөрсдийн туршлагыг хуваалцсан юм. "Сэтгэл судлал" хөтөлбөрийн төгсөгч, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн сэтгэл судлаач Н.Мөнхзолбоо, "хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, гэр бүлтэй ажиллах" онцлог сэдвээр, Боловсролын салбарт сэтгэл судлаачаар ажиллаж буй туршлагын талаар ЕБС-ийн 127-р сургуулийн боловсролын сэтгэл судлаач С.Толхын, Хэрэглээний салбарт ажиллаж буй туршлагыг төгсөгч Б.Одончимэг, Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Б.Буянжаргал "Суралцах хугацаандаа анхаарах" зөвлөмжийн талаар тус тус өөрийн мэдлэгээсээ хуваалцлаа.