Уулзалтын эхний өдөр Кельний Их Сургуулийн оюутнууд "Дижитал газрын зураг, загварчлал" сэдвээр хийж байгаа төслөө танилцуулсан бол үдээс хойш төслийн төсөв болон үйл ажиллагааны тайлангийн явцыг хэлэлцэж, төслийн менежментийн мэргэжилтэнтэй зөвлөлдлөө.
Сүүлийн өдрүүдийн уулзалт Слосс Ван дахь театрын шинжлэх ухааны цуглуулга бүхий цайзад зохион байгуулагдаж, театрын түүхийн цуглуулга нь хэрхэн цахимжуулж байгааг танилцуулсны зэрэгцээ төслийн чанарын тайлангийн боловсруулалт болон төслийн үр дүнг хэвлэн нийтлүүлэх талаар санал солилцлоо.
Европын Холбооны санхүүжилттэй Нийгмийн ухааны хичээлийг дижиталчлах ERASMUS+ CBHE ARTEST төсөл Герман, Кипр, Итали, Грек, Монгол 5 улсын 10 их сургуулийн оролцоотой хэрэгжиж байна. Тус төслийн хүрээнд ОТИС-ийн "Гадаад хэл шинжлэл" магистрын хөтөлбөр шинэчлэгдэж, хөтөлбөрийн оюутнууд Герман болон Грекийн их сургуулиудын "оюутан солилцоо"-ны хөтөлбөрт бүрэн хамрагдсан юм.