Өнөөдөр ОТИС-ийн багш ажилтан оюутнуудад Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн "1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн мэргэжилтэн Алтанболд, Отгонбаяр нар мэдээллээ бодитой эх сурвалжаас шууд авах, санхүү хөрөнгийн зах зээл, үнэт цаас, хувьцааны талаарх мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх, хувьцааны үнэ цэнэ, хэрхэн данс нээлгэх талаар сонирхолтой мэдээллүүдийг хүргэлээ. Түүнчлэн өөрт буй хувьцааг удаан хугацааны туршид хадгалсны ач холбогдлыг тайлбарласан юм.