Өнгөрөгч долоо хоногийн Лхагва гаригт  Отгонтэнгэр Их Сургуулийн Олон Улсын Харилцааны мэргэжлийн I, II ангийн оюутнууд Гадаад Харилцааны Яамтай танилцах аялал хийж, Гадаад Харилцааны Төв Архивын дарга Б.Гантулга, Гадаад Харилцааны Яам, түүний зохион байгуулалтын талаар Дипломат ёслолын газрын Нарийн бичгийн дарга О.Эрдэнэсамбуу   нар хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн аяллаар оюутнууд Монгол улсын гадаад харилцааны хөгжлийн түүх, тус яамны музейтай танилцаж, гадаад харилцааны ажилтан эзэмшсэн байвал зохих ур чадваруудын талаар сонирхолтой мэдээллийг авсан юм.

 

ОТИС-Хүмүүнлэгийн Сургуулийн захирал Х.Энхтуяа, ОТИС-ийн СЗОУХ-ны тэнхимийн зөвлөх профессор Н.Нямжав нарын санаачилсан уг танилцах аялал нь оюутнуудын хувьд хичээлийн явцад олж авсан мэдлэгээ гүнзгийрүүлэх, оюутнуудыг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа аж.