Отгонтэнгэр их сургуулийн Оюутны холбооноос санаачлан зохион байгуулсан Анги сурталчлах аянд нийт 16 анги оролцож өрсөлдсөнөөс 86.3 оноогоор Хятад хэл орчуулагчийн 2 анги тэргүүн байранд шалгарлаа. Отгонтэнгэр их сургуулийн Оюутны холбоо тус тэмцээнд өөрсдийн баримтлах журам, тэмцээнийг сонгон шалгаруулах журмын хүрээнд үйл ажиллагаа амжилттай явууллаа. 


"Энэ удаагийн аянд оюутнууд нийгмийн хариуцлага, оюутны үнэт зүйлийг ухамсарлан сайн дурын үйл ажиллагаа болон өөрсдийнмэргэжлийн онцлог шинж чанарыг харуулсан видео контент бэлтгэсэн гээд үнэхээр онцгой ажлуудыг хийж чадсанаараа онцлог байлаа" гэж Оюутны холбооны тэргүүн Н.Булгантамир яриандаа онцолсон юм.

Тэргүүн байр- Отгонтэнгэр их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн 86.3 оноогоор шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал
Дэд байр – Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн 1а ангийн хамт олон 74.1 оноогоор шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал
Гутгаар байр- Агаарын тээврийн үйлчилгээний 1б ангийн хамт олон 67.3 оноо өргөмжлөл, мөнгөн шагнал
Тусгай байр- Агаарын тээврийн үйлчилгээний 2а ангийн хамт олон 67 оноогоор Батламж, Отгонтэнгэр их сургуулийн Спортын зааланд 2 цаг үнэ төлбөргүй тоглох эрхээр шагнагдсан юм.