Европын холбооны санхүүжилтээр Испани Улсын Лас Пальмасын их сургуультай хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсын их, дээд сургуулиудын эрдэм шинжилгээ, инновацын чадамжийг сайжруулах “Erasmus+” төслийн “ARROW” хөтөлбөрт ОТИС-ийн 15 багш хамрагдаж байна. Эхний онлайн сургалт нь “Шинжлэх ухааны мэдээллийн санг ашиглах нь” сэдвийн хүрээнд хамгийн том, хамгийн түгээмэл дата сангуудын талаар танилцуулга, мөн байгууллага болон хувь судлаачид ямар боломж байгаа, судлаачдад шинжлэх ухааны ажлыг илүү бүтээлчээр хэрхэн явуулах талаарх чадварыг олж авахад чиглэгдсэн 4 цуврал хичээл амжилттай зохион байгуулагдлаа.

 

Төслийн онцлог нь судалгааны арга зүй хийх болон судалгаа шинжилгээний агуулга ямар байх талаар 7 цуврал хичээлд багш нар хамрагдснаар боловсролын салбарт түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй юм. Цаашдаа илүү олон багш, судлаачдад түгээн дэлгэрүүлэх зорилгоор 12 сарын 7-ны өдөр сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байна. Төслийн оролцогч сургуулиуд болон үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://arrow.ulpgc.es/ хуудаснаас үзэж танилцах боломжтой.