ОТИС-ийн судалгааны их сургууль болох Эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хөгжүүлэх, Багшийн хөгжлийн хөтөлбөрийн дагуу багшийн хөгжлийг дэмжих, чадваржуулах олон ажлыг ОТИС зохион байгуулдаг.ОТИС-ийн судалгааны их сургууль болох Эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хөгжүүлэх, Багшийн хөгжлийн хөтөлбөрийн дагуу багшийн хөгжлийг дэмжих, чадваржуулах олон ажлыг ОТИС зохион байгуулдаг.

Энэ хичээлийн жилд ОТИС-ийн Эрдэм шинжилгээ судалгааны төвөөс эрдэм судлалын ажлыг дэмжих чиглэлээр олон ажил төлөвлөсний нэг нь “Судалгааны ажлыг түгээн дэлгэрүүлэхүй”  цуврал сургалт болж байна.

ОТИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн, доктор профессор Г.Жаргалсайхан “Эрдэм шинжилгээний өгүүлэл, түүний хэлбэржилт, үндсэн агуулга”, Эрдмийн зөвлөийн гишүүн, доктор профессор М.Сувд “Эх сурвалж ашиглахуй, баримт бичгийн судалгаа” Бүртгэл менежментийн тэнхимийн багш, доктор Б.Отгонбаяр “Судалгаанд мэдээллийн бааз ашиглах, тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх нь” сэдвийн хүрээнд өөрийн туршлагаасаа эрдэмтэн багш нартаа хуваалцлаа. Эрдэм шинжилгээ, судалгааны төвөөс зохион байгуулах цуврал сургалтууд цаашид долоо хоног бүр үргэлжлэх юм.