Отгонтэнгэр их сургууль “СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛЬ” болох зорилго тавьсан билээ. Энэ хүрээнд энэ хичээлийн жилийн анхны Профессорын багийн хэлэлцүүлэг 2018 оны 11 сарын 28-нд хурлын танхимд нээлттэй боллоо. Хэлэлцүүлэгт ЭШСТ-ийн эрхлэгч, докторант Д.Эрдэнэчимэг "Барааны тэмдэг-зохиогчийн эрх хоорондын зөрчлийг шийдвэрлэх онол, практикийн асуудал”ЭЗТ-ийн эрхлэгч, докторант Э.Ганбат “Брэндийн үнэ цэнийг бүтээх онол, арга зүйн зарим асуудалд /Их дээд сургуулиудын жишээн дээр/” сэдэвт диссертациа хэлэлцүүлж эрдэмтэн профессоруудаас санал зөвлөмж авсан юм.

Тус хэлэлцүүлгийн үеэр мөн ОТИС-ийн Эрх зүйн докторын хөтөлбөрөөр багш Д.Эрдэнэчимэг, Боловсрол судлалын докторын хөтөлбөрийн академик цагаа амжилттай дуусгасан багш М.Ариунаа нар гэрчилгээгээ гардан авлаа. Цаашид профессорын хэлэлцүүлэг үргэлжлэх юм.