Отгонтэнгэр их сургууль Сэтгэл судлалын үндэсний төв болон Их монголын үрс цэцэрлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны санамж бичигт ОТИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн захирал доктор (Ph.D) дэд профессор Х.Энхтуяа, ССҮТ-ийн гүйцэтгэх захирал, Америкийн сэтгэл судлаачдын нийгэмлэгийн гишүүн Б.Ууганцэцэг, Их монголын үрс цэцэрлэгийн үүсгэн байгуулагч А.Наранцацрал нар гарын үсэг зурав.

 

Сэтгэл судлалын үндэсний төвтэй эрдэм шинжилгээ, судалгааг хөгжүүлэх, инновацийг нэвтрүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, оюутан сургах, дадлагажуулах, сэтгэл судлалын хэрэглээний салбарыг хөгжүүлэх, хоёр байгууллагын багш, судлаачдыг дадлагжуулах, хөнгөлттэй сургах, харилцан туршлага солилцох, хамтарсан хурал, зөвлөгөөнийг зохион байгуулж ажиллах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон бол Их монголын үрс цэцэрлэгтэй БСӨНБ мэргэжлийн оюутнуудыг шинэ технологи, сургалтын арга зүйг эзэмшүүлэхэд чиглэсэн тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хөтөлбөрийн үр өгөөж, чанарыг сайжруулах, харилцан туршлага солилцох чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.