Европын холбооны санхүүжилтээр Испани Улсын Лас Палмасын их сургуультай хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсын их, дээд сургуулиудын эрдэм шинжилгээ, инновацын чадамжийг сайжруулах “Erasmus+” төслийн “ARROW” хөтөлбөрт хамрагдаж байгаа ОТИС-ийн багш нар төслийн үр дүнгээ түгээн дэлгэрүүлж, “Шинжлэх ухааны мэдээллийн санг ашиглах нь” сэдвийн хүрээнд 12 сарын 7-ны өдөр нийт багш нарт зориулсан сургалтыг зохион байгууллаа.

Сургалт нь  "Шинжлэх ухааны мэдээллийн сан гэж юу вэ"," Судалгаандаа хэрхэн ашигла", "Pubmed, Medlime мэдээллийн санг хэрхэн ашиглах", "мэдээллийн санд хэрхэн сэтгүүл өгүүллээ нэмэх" гэсэн үндсэн дэд сэдвүүдээр үргэжилсэн юм.

Түүнчлэн хамгийн түгээмэл мэдээллийн сангуудын талаар танилцуулга, мөн байгууллага болон хувь судлаачид ямар боломж байгаа, судлаачдад шинжлэх ухааны ажлыг илүү бүтээлчээр хэрхэн явуулах талаарх чадварыг олж авахад чиглэгдсэн 4 бүлэг хичээлийг багтаасан гарын авлагыг боловсруулсан нь   сургалтыг   илүү үр дүнтэй, ач холбогдолтой болоход нөлөөлж байна гэж оролцогч багш нар илэрхийлсэн юм.