Нийслэлийн Боловсролын газар, Отгонтэнгэр их сургууль хамтран 12 сарын 22-28-ны хооронд Нийслэлийн ЕБС-ийн 180 гаруй нийгмийн ажилтнуудад “Мэргэжил сонголт, Хууль эрх зүй” нэг кредит цагийн сургалтыг зохион байгуулж, сертификат гардуулан өглөө.

 ОТИС захирал Э.Энхзаяа “ Нийгмийн ажилтан гэдэг зорилтот хэсэг рүү хүрч чаддаг, хүүхэд бүрт хүрч ажилладаг онцгой мэргэжил. Энэ сургалтаас олж авсан цогц мэдлэг мэдээлэл, олон хүүхдийн ирээдүйн амьдралдаа сонголтоо зөв хийхэд нөлөөлөх болно. Түүнчлэн сургууль бүр нийгмийн ажилтнуудад дэмжлэг болж сэтгэл зүйчтэй болох хэрэгтэй" гэж онцлов. 
Сургалтаар нийгмийн ажилтнуудад ажил мэргэжлийн сургалтыг ахисан шатны төвшинд заахаас гадна дэлхий дахинд ямар мэргэжлүүд эрэлт хэрэгцээтэй байгааг нийгмийн ажилтнуудаар дамжуулан сурагчдад хүргэх зорилготой юм.

Гурван өдрийн хугацаанд “Мэргэжил сонголтод жендерийн хүчин зүйл нөлөөлөх нь”, “Мэргэжил сонголтод нас, сэтгэл зүйн онцлог нөлөөлөх нь” “”Өсвөр нас, ахлах ангийн сурагчдын сэтгэл зүйн онцлог гэх мэт 12 сэдвээр  ОТИС-ийн эрдэмтэн, доктор, профессорууд хичээл заалаа.

Сургалтын хаалтын арга хэмжээний үеэр хоёр талын удирдлагууд тус чиглэлээр цаашид хамтран ажиллах олон ажлуудын үргэжлэл болж байгааг илэрхийлсэн юм.