Отгонтэнгэр их сургуулийн Оюутны холбооноос “Оюунлаг оюутан” 14 хоногийн аяныг санаачлан явуулж байгаа. Аяны хүрээнд сурлага хөдөлмөр авьяасаар бусдыг тэргүүлж яваа Н.Булгантамир, Г.Ган-Эрдэнэ, Т Болор-эрдэнэ нар ОТИС-ийн үеийн залуустаа өөрсдийн туршлагаас хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Ази тивийн аварга шалгаруулах FIBA 3X3 U18 хүрэл медальт, Ази тивийн шилдэг тоглогч ОТИС-ийн урлаг спортын шилдэг оюутан Г.Ган-Эрдэнэ “Хийж буй зүйлээсээ хэрхэн кайф авах вэ” сэдвийн хүрээнд илтгэл тавихдаа “Сагс тоглож чадахгүй ээ гэж ойр тойрныхон минь хэлж байсан ч надад өөртөө итгэх нэг хувиа 100 хувь болгохын тулд шантаршгүй зүтгэсэн маань энэ төвшинд аваачсан” гэж яриандаа онцоллоо. Түүнчлэн Зориг сан болон Хаан банкны тэтгэлгийг хэрхэн авсан талаар эрх зүйн 2 ангийн оюутан Т.Болор-Эрдэнэ, ОТИС-ийн шилдгийг шилдэг оюутан Н.Булгантамир оюутнууд манлайлан өрсөлдөх чадвар үнэт зүйлийн талаар тус тус яриа өрнүүлсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр оюутан залуучууд сонирхсон асуултаа асуухаас гадна цагийн менежмент, өрсөлдөх чадвар, эссэг хэрхэн сайн бичих тухай соyирхолтой яриа өрнүүлж,олон асуултандаа хариулт авсан үр дүнтэй уулзалт боллоо.