Отгонтэнгэр их сургуулийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Ж.Золбаярын ивээл дор тус сургуулийн Оюутны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “ MOCKTRIAL-2019 ” шүүхийн мэтгэлцээний тэмцээний шилдгүүд тодорлоо.
Хоёр хоногийн хугацаанд захиргаа, иргэн, эрүүгийн чиглэлээр нийт 12 баг өрсөлдсөнөөс. “Захиргаа”-ны чиглэлээр эрх зүйн 3а анги тэргүүлж удаах байранд 4а анги орсон бөгөөд “Иргэн”-ий чиглэлээр эрх зүйн 3в анги тэргүүлж удаах байранд 3а анги удаалсан бөгөөд эрүүгийн чиглэлээр эрх зүй 3в анги тэргүүлж удаах байранд 2б анги орлоо.
Тус тэмцээнээс Улсын шүүхийн мэтгэлцээнд орох оюутнуудыг сонгон шалгаруулах юм байна.