ОТГОНТЭНГЭР хэмээх их айлын эд эс нь болсон Эрдэмтэн багш нар, оюутан залуус, эцэг эхчүүд, гэр бүл болон ажилсаг хамт олондоо маш их #БАЯРЛАЛАА

Сургалтыг чанартай, тасралтгүй, үр өгөөжтэй, хүртээмжтэй хүргэх их зорилгоо хангахын төлөө 2020.11.11- ний өдрөөс эхлэн цахим сургалтыг зохион байгуулж, оюутан бүртэйгээ эргэх холбоотой үр дүнг тооцон ажиллаж, шавь нарынхаа төлөө сэтгэл зүрхээ зориулан байгаа ЭРХЭМ БАГШ НАРТАА маш их БАЯРЛАЛАА

Суралцахуйн үйлдээ зорилго тавьж, цахим хичээлдээ шамдан суралцаж, өөртөө оюуны их хөрөнгө оруулалт хийж, эцэг эх, эрдэмтэн багш нар, хайртай хүмүүсээ баярлуулан байгаа ОЮУТАН ЗАЛУУСТАА маш их #БАЯРЛАЛАА

Мөн хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч суралцах боломж нөхцлийг ханган цаг ямагт дэмжиж байдаг ЭЦЭГ ЭХ, ГЭР БҮЛД нь маш их  #БАЯРЛАЛАА.