ОТИС-ийн Эдийн засаг бизнесийн удирдлагын сургууль найм дахь жилдээ “Нийгэм эдийн засгийн тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам”  сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг багш, эрдэмтэн судлаач, оюутан судлаач гэсэн ангиллаар зохион байгууллаа.

Оюутны эрдэм шинжилгээний хуралд шилдэг 9 оюутны 8 илтгэл хэлэлцэгдэж, тэргүүн байранд МУИС-ийн магистрант  Т.Наранцацрал "Нөлөөлөгчийн маркетингийн хэрэглэгчийн худалдан авалт дахь нөлөөллийн судалгаа" /Сошиал медиа хэрэглэгчдийн жишээн дээр / , дэд байранд ОТИС-ийн оюутан Н.Наранболор “Хувийн тэтгэврийн санг нэмэгдүүлэх боломж”  сэдвээр, “Цахим худалдаан дахь хэрэглэгчийн эрхийн асуудал түүний эрх зүйн тулгамдсан асуудал” илтгэлээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Ууганболор нар гутгаар байрт шалгарлаа. 

Оюутнуудын судалгааны сэдэв цаг үеэ олсон, шинэлэг сэдвүүд олон байлаа гэж зохион байгуулагчдын зүгээс үнэлэв.