Отгонтэнгэр их сургуулийн Хүмүүнлэгийн сургууль, Баянхонгор аймгийн Боловсрол Шинжлэх Ухааны газартай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг үзэглэсний дагуу тус аймгийн цэцэрлэгийн багш нарыг сэтгэл зүйн чиглэлээр чадавхжуулах сургалт боллоо.

Хамтын ажиллагааны дагуу тус  аймгийн 36 цэцэрлэгийн багш нарт 

  • Бага насны хүүхэд, эцэг эх, олон нийттэй ажиллах техник, ур чадвар,
  • Хүүхдийн сэтгэл зүйн онцлог, тэдэнд илрэх хямрал, асуудлыг таних, илрүүлэх арга зүй
  • Үйл ажиллагаанд суралцах, сэтгэл зүйн гэгээрлийн ажлыг цахим орчинд зохион байгуулах зэрэг сэдвүүдийн хүрээнд онолын болон практик ур чадваруудыг эзэмшүүлэх сургалт болсон юм.

Энэхүү сургалт цаашид 2 жилийн хугацаанд үргэлжилж, сургуулийн өмнөх боловсролын багш нарыг сэтгэл зүйн ур чадвар эзэмших нөхцөл боломж бүрдүүлж буйгаараа онцлог юм.