Жил бүрийн 4 сарын 26-нд тохиодог Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан оюутан залуучуудын дунд "ОЮУНЫ ӨМЧ БА ЗАЛУУЧУУД ИРЭЭДҮЙНХЭЭ ТӨЛӨӨ ЗОХИОН БҮТЭЭЦГЭЭЕ" оюуны бүтээл болон илтгэлийн уралдаан зарлаж байна. Шалгарсан бүтээлийг ОТИС-ийн TISC төвөөс зохион байгуулж буй  “ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨР 2022” арга хэмжээнд танилцуулах юм.

Уралдааны удирдамж

 Илтгэлийн уралдаан

Тавигдах шаардлага:

  • 3-5 хүртэл нүүр байх
  • Зохиогчийн эрх зөрчөөгүй байх
  • Онолын үндэслэлтэй шинэ санаа дэвшүүлсэн байх

Хог хаягдал ашиглаж оюуны бүтээл бүтээх

Тавигдах шаардлага:

  • Хаягдал хог ашигласан байх
  • Зохиогчийн эрх зөрчөөгүй байх
  • Дараах төрөлтэй байж болно /шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар/

Хамрах хүрээ: Их, дээд сургуулийн оюутан, залуучууд

Шагнал:

  1. Шилдэг 1 илтгэл шалгаруулж 300,000 төгрөг, үнэ бүхий зүйл 
  2. Шилдэг 1 бүтээлийг шалгаруулж 200,000 төгрөг, үнэ бүхий зүйл

Илтгэл болон оюуны бүтээл хүлээн авах хугацаа: 2022.04.24-ны өдөр

Хүлээн авах хаяг: urgamaltsetseg@otgontenger.edu.mn

Холбоо барих: 88002740