Энэ сарын "Сэрэхүй цаг" цуврал уулзалтын зочноор "Оюу толгой" компанийн  олон талт хамтын ажиллагаа хариуцсан ахлах менежер Т.Мөнхбат уригдаж, " Уул уурхай ба хөгжил" сэдвээр  Геологийн салбар хийгээд уул уурхайн салбарын талаар оюутнуудтай сонирхолтой яриа өрнүүлсэн уулзалт боллоо.

Т.Мөнхбат "Оюу толгой" төслийн хайгуулын багт 1996 оноос ажиллаж, 1999 оноос "Айвенхоу Майнз"-ын эрлийн багийн ахлах геологичоор ажилласнаас хойш тасралтгүй "Оюу толгой" төсөлд ажиллаж байгаа үнэт металлын эрэл хайгуул, нөөцийн тооцооллын талаар өргөн мэдлэг туршлагатай геологич юм.

Нэмэлт мэдээлэл дуулгахад "Оюу толгой" компаниас Отгонтэнгэр их сургуультай эхлүүлэх буй хамтын ажиллагааны хүрээнд Сэтгүүл зүй мэргэжлээр суралцаж буй оюутнуудад уул уурхайн мэдлэг олгох,  мэргэшүүлэх зорилгоор хичээлийн хөтөлбөрт  энэ чиглэлийн агуулгыг оруулах, дадлага ажил хийх зэргийг нэвтрүүлэх аж.