БНСУ-ын Хансео Их сургуулийн төлөөлөл ОТИС дээр ажиллаа.

Тэд Агаарын тээврийн үйлчилгээний оюутнуудтай чөлөөт уулзалт хийж, ЕБС-ийн сурагчидад зориулсан “АГААРЫН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” 2+2 хөтөлбөрийг танилцуулах нээлттэй өдөрлөгийг зохиолоо.

Үйл ажиллагаанд ОТИС-ийн Гадаад харилцааны албаны дарга Н.Хосбаяр болон АТҮ-ний тэнхимийн багш нар, мөн Хансео ИС-ийн Агаарын тээвэр ложистикийн тэнхимийн профессор Б.Эрдэнэгэрэл болон Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны ажилтан Г.Дөлгөөн нар оролцож, хамтарсан хөтөлбөрийн талаарх мэдээлэл өгөв.

Энэхүү өдөрлөгт нийслэлийн болон орон нутгийн 120 гаруй сурагч, багш нар хүрэлцэн ирж “Агаарын тээврийн үйлчилгээ” хамтарсан хөтөлбөрийн талаар мэдээлэл авсан юм.

 Энэ үеэр бяцхан хөгжилтэй асуулт хариулт, уралдааныг явуулж, Хансо их сургуулийн брэнд бүтээгдэхүүнийг сурагч нарт бэлэглэсэн юм. Нээлттэй өдөрлөгт ОТИС-ийн “The Light” амьд хөгжмийн хамтлаг дуулж, АТҮ-ний хөтөлбөрийн бүжгийн хамтлаг тоглолтоо үзүүллээ.