Европын холбооны санхүүжилттэй Erasmus+MONGWBL “Introducing Work-Based Learning in Mongolia towards better employability of university graduates” буюу “Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд Ажлын Байранд Суурилсан Сургалтыг нэвтрүүлэх нь” дээд боловсролын чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа. Тус үндэсний төсөл нийт гурван жил хэрэгжиж, ерөнхий зохицуулагч байгууллагаар Отгонтэнгэр Их Сургууль ажиллав.
Монгол Улсын дээд боловсролын салбарт Ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж, эрх зүйн орчныг бүрдүүлэх, дээд боловсролын байгууллагуудад ашиглах сургалтын загвар хөтөлбөрийг боловсруулан нийтийн хүртээл болгосон. Энэ нь Боловсролын агентлагуудын мэргэжилтэн, их сургуулийн багш, аж ахуй нэгжийн ментор багш нарт гарын авлага болон ашиглагдаж, тэдэнд ирээдүйн боловсон хүчнээ их сургуулиудтай хамтран бэлтгэхэд суралцахад чухал нөлөө үзүүлж байна.
Төслийн үр дүнд хэрэгжүүлэгч их сургуулиуд лабораториудтай болж, ажлын байранд суурилсан сургалтыг бүх хөтөлбөрүүддээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж чадсанд баяртай байна.