ОТИС-ийн багш, захиргааны ажилтнуудыг чадваржуулах сургалт өнөөдөр болж өнгөрлөө. Сургалт 3 багц хэсгээс бүрдсэн бөгөөд Их сургуулийн багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, багшийн тасралтгүй хөгжлийг хангах зорилгоор Багшийн хөгжлийн төв, Эрдэм шинжилгээ төвөөс зохион байгуулдаг билээ.
Тус сургалтаар Дээд боловсролын багшийн хөгжлийн албанаас явуулсан сургалтын агуулгыг түгээх, сургалтын дараах үр дүнг сайжруулахад чиглэгдсэн “Багшийн хөгжил, манлайлал, ёс зүй” дамжуулах сургалтаар эхэлж, Шинжлэх ухааны академи Философийн хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбарын эрхлэгч доктор О.Хатанболдын “IF өндөр сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, нийтлүүлэх арга зүй”, ШУТИС Нээлттэй боловсролын төвөөс захиалгаар “Онлайн сургалтыг сайжруулах арга зүй” агуулгуудын хүрээнд явагдсан юм.