10/06
Отгонтэнгэр их сургуулиас жил бүр багш нарын баярыг угтан зохион байгуулдаг эрдэм шинжилгээний бага хурал энэ жил “БАГШ СУРАЛЦАГЧДЫН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ АЖЛЫН ПРАКТИК АЧ ХОЛБОГДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМ” сэдвийн хүрээнд боллоо.
Үндсэн илтгэлийг “Их дээд сургуулийн багшийн хөгжлийн чиг хандлага” БЕГ-ын Их дээд сургуулийн сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Лхагвабаяр сэдвээр тавьсан юм. Үргэлжлүүлэн багш, суралцагчдын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх боломж,судалгаа шинжилгээний ажлын үр өгөөжийг нэмэгдүүлэх арга зам, сургалт судалгааны ажлын үр дүнг практикт нэвтрүүлэн туршсан үр дүн зэрэг 8 дэд сэдвүүдээр багш нар илтгэл хэлэлцүүллээ.
багш судлаачид сургалт,судалгаа шинжилгээний ажлын чанарыг дээшлүүлэх, үр өгөөж ач холбогдол,өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, судалгааны ажлын үр дүнг практикт нэвтрүүлэх, мэдлэг туршлагаа хуваалцсан үр бүтээлтэй хурал болсноороо онцлогтой юм.
Мөн Отгонтэнгэр их сургуулиас хичээлийн жилийн ажлын үр дүнг үнэлж шилдэг судлаач болон шилдэг багш нарыг тодруулж, мөнгөн урамшуулаар урамшуулсан юм.
ОТИС-ийн шилдэг багшаар Хүмүүнлэгийн сургуулийн СЗОХ тэнхмийн эрхлэгч Г.ЗОЛЗАЯА, шилдэг залуу багшаар хууль зүйн сургуулийн багш Б.ДОСЖАН нар тус тус шалгарлаа.
Мөн МУ-ын “Гавьяат багш” доктор С.Одхүүд профессор, Д.Сүнжид багшид дэд профессор эрдмийн зэрэг цол хүртээлээ.