2022/10/14
"Монгол Улс ардчиллын баян бүрд мөн үү: Ололт амжилт, алдаа сургамж" сэдэвт ОУ-ын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.
Энэхүү хурлын ерөнхий зохион байгуулагчаар Монгол улсын их сургууль, зохион байгуулагчдын нэгээр Отгонтэнгэр их сургууль хамтран ажиллаж байна.
Эрдэм шинжилгээний хуралд АНУ, Япон, БНСУ, БНЧУ, Чили зэрэг гадаад дотоодын 17 судлаач эрдэмтдийн ганцаарчилсан болон хамтарсан илтгэл хэлэлцүүлэгдэх бөгөөд Отгонтэнгэр их сургуулийн Г.Золзаяа, Г. Жаргалмаа, Николас Нацке багш нарын “Монгол дахь ардчиллын талаарх залуучуудын үзэл бодлын судалгаа”, хамтарсан илтгэл энэхүү хуралд хэлэлцэгдэнэ. Мөн ОТИС-ийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор Б.Одгэрэл хоёр дахь салбар хуралд панелистаар оролцож байгаа юм.
May be an image of 3 people, people standing, office and indoor
Тус хурлаар Монгол Улсыг Ази дахь ардчиллын баян бүрд гэж тодорхойлж ирсэн боловч бид чухам яагаад ижил цаг хугацаанд ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжсэн бусад орнуудаас илүү амжилтад хүрэв, мөн алдсан алдаа сургамж байгаа бол үүний учир шалтгаан юунд оршиж байна гэдэгт бодитой судалгаа, шинжилгээнд үндэслэсэн хариултыг өгч, нийгмийг соён гэгээрүүлэх, олон улсад Монголын ардчиллын талаарх бодит мэдээллийг өгөхөд гол ач холбогдол нь оршиж байгаа аж.
May be an image of 9 people, people sitting, people standing, suit and text that says 'Panelist'May be an image of 1 person and standingMay be an image of 1 person, indoor and text that says 'StopShare Foa and Mounk (2016) proposed that citizens in western democracies have: "become more cynical about the value of democracy as a political system"'May be an image of 3 people, people standing and text that says 'POLITICAL SCIENCE ANDSE DEMOCRAC STUDIES THE INTERNATIONAL CONFERENCE ON "ISMONGOLIA OASIS OF DEMOCRACY? A COMPARATIVIE PERSPECTIVE" 14T_ 14T-15T 15TH OCTOBER 2022 ACADEMIC NATIONAL UNIVERSITY'May be an image of 10 people, people sitting and people standingMay be an image of 3 people, people sitting, people standing and indoor