Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гурван өдрийн турш мэтгэлцэж аваргуудаа тодрууллаа. Карл Попперийн мэтгэлцээн өсвөр үеийнхэнийг өөрийн гэсэн үнэт зүйлтэй, нийгмийн идэвхтэй иргэн болгож сэтгэлгээг нь тэлэх зорилгоор анх үүсжээ. Таны зөв, миний буруу байж магадгүй учраас хамтдаа хэлэлцвэл үнэнд дөхөх боломжтой хэмээн Карл Попперийн хэлсэн үг өдгөө энэ тэмцээний гол уриа болдог аж.