Манай сургууль “Онол, практикийн ач холбогдол бүхий судалгааны ажил, шинэлэг үзэл санааг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харилцан санал бодлоо солилцох, багш, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөхиүлэн дэмжих” зорилгоор хууль, хүмүүнлэг (хүний хөгжил, боловсрол судлал, заах арга зүй, нийгэм судлал, сэтгүүл зүй, хэл шинжлэл) -ээр, эдийн засаг бизнесийн салбарын судалгааны тэргүүлэх чиглэлээр дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачдын бүтээлийг нийтэлдэг. 

Өгүүлэл хүлээн авах хугацаа:

Жил бүрийн 1 дүгээр сарын 2-ны өдрөөс 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх   хугацаанд Отгонтэнгэр  Их   Сургуулийн  Эрдэм  шинжилгээний  төвийн researchworks@otgontenger.edu.mn хаягаар хүлээн авна.

Судалгааны ажилд тавигдах ерөнхий шаардлага: 

  • Улс орны хүмүүнлэг, нийгэм, улс төр, эдийн засаг, эрх зүй, оюуны амьдралын тулгамдсан, тодорхой асуудлыг судлан авч үзэх
  • Тухайн асуудлыг онол, практикийн үүднээс судлан боловсруулж, тодорхой үр дүнд хүрсэн, түүнийгээ шинжлэх ухааны үүднээс үндэслэж нотлох
  • Судалгааны шинэлэг тал, практик ач холбогдлыг тодорхой гаргах
  • Илэрхийллийн логик уялдаа, дэс дараалал тодорхой байх 
  • Дэвшүүлсэн санал дүгнэлт оновчтой, тодорхой, практикт нэвтрэх хэрэгжих боломжтой байх

Бичвэрт тавигдах шаардлага: 

1.1.      Эрдэм шинжилгээний бүтээл нь дараах бүтэцтэй байна. 

  • Өгүүллийн нэр /монгол, англи хэл дээр бичсэн байх/
  • Зохиогчийн овог/овгийн эхний үсэг/ нэр, зэрэг цол, э-майл хаяг
  • Хураангуй /англи хэл дээр бичсэн байх бөгөөд үгийн тоо 80-аас ихгүй/
  • Түлхүүр үг (8-аас ихгүй үгтэй, англи хэлээр хадаж орчуулсан байх)
  • Оршил /авч үзэж байгаа асуудлын мөн чанар, урьд өмнөх судалгааны түвшин, гол онцлогууд, дэвшүүлж буй асуудал/
  • Үндсэн хэсэг /онол, арга зүй, судалгаа/
  • Дүгнэлт, санал
  • Ном зүй

1.2. Эрдэм шинжилгээний бүтээлд авсан эшлэлийн эх үүсвэрүүдийг бүтээл дотор болон ном зүйн жагсаалтад бичнэ. Эшлэлийг олон улсын APA загварын дагуу хийнэ. 

1.3. Бүтээл нь А4 хэмжээтэй, бичвэрийн үсгийн фонт Times New roman, 12pt үсгийн хэмжээтэй, мөр хоорондын зай 1.0 баруун зүүн талаасаа зэрэгцсэн байна. А4 хэмжээгээр 6-8 хуудаст багтаасан байна.  

1.4. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна. 

1.5. Зураг, хүснэгт нь бүгд дугаартай, нэртэй 10pt үсгийн хэмжээтэй бичигдсэн байх ба дугаар, нэр хоёр нь хуудасны баруун талд байрласан байна. Зураг, диаграмм нь jpeg, png өргөтгөлтэй байна.