Дүрэм журам

Отгонтэнгэр их сургуулийн дүрэм, журмын хуудас

Ангилал
ОТИС-д шилжин суралцагч магистрант, докторантын багц цаг тооцож, дүнг дүйцүүлэх маягт
ОТИС-ийн магистрант, докторантын эрдэм шинжилгээ, судалгааны багц цаг тооцоход баримтлах журам
ОТИС-д магистрант, докторант шилжүүлэн суралцуулах журам
ОТИС-ийн магистр, докторын хөтөлбөрөөр суралцагчийн судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулах журам
ОТИС-ийн цахим сургалтад баримтлах журам
Оюутны сайн дурын ажлыг бүртгэх, баталгаажуулах журам
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ, ХӨНГӨЛӨЛТ, УРАМШУУЛАЛ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Отгонтэнгэр их сургууль /цаашид “ОТИС” гэх/-ийн оюутны сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, оюутны ажилдаа гаргасан амжилт, өөрийн манлайлал, идэвх санаачилгыг авьяас, мэдлэг ур чадварыг үндэслэн гаргасан амжилтыг, нь алдаршуулан тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор тэтгэлэг олгох, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, урамшуулал үзүүлэхэд энэхүү журам /цаашид “журам” гэх/-ыг баримтална.

1.2 Энэхүү журмын зорилго нь оюутны мэдлэг чадварын түвшин, түүний ахиц, амжилтыг үнэлж урамшуулах, тэднийг хөгжүүлэх, авьяасыг дэмжих, алдаршуулах түүнд үндэслэн сургалтын чанарыг сайжруулах, сургуулиас нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг бэхжүүлэхэд оршино.

1.3 Энэхүү журам нь бакалаврын өдрийн ангийн суралцагчдад болон ОТИС-г төгсөөд сургуульдаа ахисан түвшний сургалтад өдрийн хэлбэрээр суралцаж буй магистрант, докторантурын суралцагчдад хамаарна.

Хоёр: Оюутанд олгох тэтгэлэг, хөнгөлөлт, урамшууллын төрөл

2.1 ОТИС-ийн оюутанд олгох тэтгэлэг нь дараах төрөлтэй байна:

2.1.1 ОТИС-ийн Үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлэг, батламж

2.1.2 ОТИС-ийн Төгсөгчийн нэрэмжит тэтгэлэг

2.2 ОТИС-ийн оюутанд олгох сургалтын төлбөрийн хөнгөлөлт, урамшуулал нь дараах төрөлтэй байна.

2.2.1 ОТИС-ийн Амжилтын эзэн хөнгөлөлт, урамшуулал

2.2.2 ОТИС-ийн Авьяаслаг оюутан хөнгөлөлт, урамшуулал

2.2.3 ОТИС-ийн ОХ, зөвлөлийн гишүүдийн хөнгөлөлт, урамшуулал

2.3 ОТИС-ийн оюутанд олгох урамшуулал нь дараах төрөлтэй байна:

2.3.1 ОТИС-ийн Манлайлагч батламж

2.3.2 ОТИС-ийн Манлайлагч шилдгийн шилдэг оюутан

2.3.3 Манлайлагч тэргүүний оюутан

2.3.4 Манлайлагч удирдагч оюутан

2.3.5 Манлайлагч судлаач оюутан

2.3.6 Манлайлагч клубийн удирдагч оюутан Шилдэг төв, клуб, дугуйлан

2.3.7 Манлайлагч анги хамт олон

Гурав. Тэтгэлэг, хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах оюутнуудад тавигдах шалгуур

3.1 Тэтгэлэг, хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах оюутнууд дараах нийтлэг шалгуур, шаардлагыг хангасан байна:

3.1.1 ОТИС-ийн дүрэм, дотоод журам болон суралцах гэрээгээ зөрчөөгүй байх

3.1.2 шалгалтын болон өмнө жилийн төлбөрийн үлдэгдэл тооцоогүй байх

3.1.3 анги хамт олны дунд нэр хүндтэй, нийгмийн идэвхтэй байх

3.2 Тэтгэлэг, хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах оюутнууд дараах тусгай шалгуур, шаардлагыг хангасан байна:

3.2.1 ОТИС-ийн Үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлэг

3.2.1.1 эхний 2 улирал дараалан А үнэлгээтэй суралцвал дараа улирлын сургалтын төлбөрөөс 400,000 төгрөгөөр

3.2.1.2 эхний 4 улирал дараалан А үнэлгээтэй суралцвал дараа улирлын сургалтын төлбөрөөс 500,000 төгрөгөөр

3.2.1.3 хичээлийн улирлын эхний долоо хоногт өмнөх сургалтын хугацааны сурлагын өндөр амжилт гарган суралцсан тэргүүний оюутанд “ОТИС-ийн Үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлэг“-ийг ОТИС-ийн ректорын тушаалаар баталгаажуулж тэтгэлгийг сургалтын төлбөрийн хөнгөлөлт хэлбэрээр олгоно.

3.2.2 ОТИС-ийн Төгсөгчийн нэрэмжит тэтгэлэг

3.2.2.1 Жил бүрийн Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ОТИС-ийн 2-4 дүгээр курсийн оюутнуудаас сурлагын амжилт, олон нийтийн оролцоо, манлайллаараа шалгарсан шилдэг оюутнуудыг тусгай удирдамжийн дагуу шалгаруулж, тус бүрд сард 100,000 төгрөг нийт 7 сард 700,000 төгрөгийн тэтгэлэг олгоно.

3.2.3 ОТИС-ийн Амжилтын эзэн

3.2.3.1 ОТИС-ийн нэрийн өмнөөс олон улс, улсын чансаа өндөртэй эрдэм шинжилгээний хурал, олимпиад, спорт, урлагийн уралдаан тэмцээнд холбогдох тэнхимийн тодорхойлолт, бүтцийн сургуулийн захирлын зөвшөөрлийн дагуу амжилттай оролцож эхний гурван байрт, тусгай байрт шалгарсан, Сургалтын төлбөрийн хөнгөлөлт нь амжилт гаргасан тухайн улиралд хамаарна. /Тэмцээн, уралдааны нэр төрлийг давхцуулан олгохгүй/ Үүнд:

Олон улсын хэмжээнд:

I байрт шалгарсан оюутанд 400,000 төгрөг хүртэл

II байрт шалгарсан оюутанд 300,000 төгрөг хүртэл

III байрт шалгарсан оюутанд 200,000 төгрөг хүртэл

Тусгай байрт шалгарсан оюутанд 100,000 төгрөг хүртэл

Улсын хэмжээнд:

I байрт шалгарсан оюутанд 300,000 төгрөг хүртэл

II байрт шалгарсан оюутанд 200,000 төгрөг хүртэл

III байрт шалгарсан оюутанд 100,000 төгрөг хүртэл

3.2.4 ОТИС-ийн Авьяаслаг оюутан хөнгөлөлт

3.2.4.1 ОТИС-ийн Сагсан бөмбөгийн шигшээ багийн эрэгтэй 15, эмэгтэй 15 тамирчны бүрэлдэхүүнд багтсан тамирчин оюутан нь ёс зүйтэй хариуцлагатай, сурлага, спортоороо бусдадаа үлгэр дуурайлалтай байж тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргасан үр дүнд нь үндэслэн 100 хувь хүртэл хэмжээгээр дараах шалгуур, шаардлагыг хангасан бүх тамирчдад сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг үзүүлж болно.

3.2.4.2 ОТИС-ийн Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин оюутан нь хичээлийн цагийн таслалтгүй, сурлагын голч дүн 2.5-оос дээш байх /Улирлын голч дүнд дахин шалгалтын дүнг тооцохгүй/

3.2.4.3 ОТИС-ийн Сагсан бөмбөгийн шигшээ багийн бэлтгэлд бүрэн хамрагдсаныг багш-дасгалжуулагч баталгаажуулсан байх

3.2.4.4 тухайн хичээлийн жилд гаргасан багийн амжилт болон хувь тамирчин оюутны багт гүйцэтгэсэн үүргээс хамаарч багш дасгалжуулагчийн тодорхойлолтоор үр дүн амжилтыг дүгнэнэ.

3.2.4.5 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчныг дүгнэх, тодорхойлох үзүүлэлт, явцыг тусгай гэрээ байгуулж зохицуулна.

3.2.5 ОТИС-ийн ОХ, оюутны зөвлөлийн гишүүдийн хөнгөлөлт, урамшуулал

3.2.5.1 хичээлийн жилийн эхний долоо хоногт Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ОХ-ны идэвхтэн гишүүдэд ОХ-оос ирсэн хүсэлт, тодорхойлолт, өнгөрсөн хичээлийн жилийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг харгалзан дараа улирлын сургалтын төлбөрөөс 300000 төгрөг хүртэл хөнгөлөлт үзүүлнэ.

3.2.5.2 Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ОЗ-ын идэвхтэн гишүүдэд ОЗ-өөс ирсэн хүсэлт, тодорхойлолт, өнгөрсөн хичээлийн жилийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг харгалзан дараа улирлын сургалтын төлбөрөөс 300,000 төгрөг хүртэл хөнгөлөлт үзүүлнэ.

3.2.5.3 идэвхтэн гишүүдийн тодорхойлолтыг ОЗ-ийн чиглүүлэгч багш тодорхойлон, хэлэлцсэн хурлын тэмдэглэлийг хийсэн ажлын тайлангийн хамт ректорын зөвлөлд ирүүлэх бөгөөд зөвлөлөөр хэлэлцэн ректорын тушаал гарган сургалтын төлбөрийн хөнгөлөлт хэлбэрээр жилд 1 удаа олгоно.

3.2.6 ОТИС-ийн Манлайлагч батламж

3.2.6.1Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ОТИС-ийн нийт оюутнаас бүтцийн сургуулийн хэмжээнд сурлага, эрдэм шинжилгээ судалгаа, урлаг спортын амжилтаараа хошуучлан манлайлсан оюутныг тусгай удирдамжийн дагуу шалгаруулж, батламж, оны манлайлагч медаль гардуулж, олон нийтэд сурталчлан хүндэтгэлийн самбарт зургийг нь байршуулан алдаршуулна.

3.2.6.2 болзол хангасан оюутны хүсэлтийг харгалзан анги удирдсан багш тодорхойлж, харьяа тэнхимийн хурлаар хэлэлцэн нэр дэвшүүлж бүтцийн сургуулийн бүх багш нарын хурлаар хэлэлцүүлэн энэхүү журмын 2.3 номинациар шалгаруулан ректорын тушаалаар баталгаажуулан зохион байгуулах комисст холбогдох материалыг ирүүлнэ.

3.2.6.3 энэхүү журмын 2.3.1.1-д бүтцийн сургууль тус бүрээс шалгарсан Манлайлагч тэргүүний оюутанд 3 оюутны материалыг үндэслэн ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцэн ОТИС-ийн Манлайлагч шилдэг оюутныг шалгаруулна.

3.3 ОТИС-ийн оюутан нь энэхүү журмын 2.1-2.2-д заасан тэтгэлэг, хөнгөлөлт урамшууллыг давхардуулан эдлэхгүй бөгөөд зэрэг эдлэхээр шалгуур хангасан бол аль нэгийг нь эдлэхээ оюутан өөрөө сонгох эрхтэй.

ОЮУТНЫ САЙН ДУРЫН АЖЛЫГ БҮРТГЭХ, БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг зүйл

1.1 Энэхүү журмаар Отгонтэнгэр их сургуулийн суралцагчдыг хүмүүнлэгийн болон сайн дурын ажилд хамруулах, оролцох, эрх үүргийг тодорхойлох, бүртгэх, оролцоог баталгаажуулж багц цаг тооцох, ажлын туршлагад тооцох үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна.

1.2 Энэхүү журамд заасан үйл ажиллагааг зохицуулахдаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг баримтална.

1.3 Сайн дурын үйл ажиллагаа нь оюутнуудад эх оронч үзэл, ёс заншил, өв уламжлалаа дээдлэх, эрүүл, чадварлаг, бүтээлч, ёс суртахуунтай, соёлтой иргэн болж төлөвших, иргэний үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, ашгийн төлөө бус нийтэд тустай үйл ажиллагааг өөрсдөө идэвх санаачилгаараа зохион байгуулж, манлайлан оролцох боломжийг олгох зорилготой.

Хоёр. Сайн дурын ажилд баримтлах зарчим

2.1 Сайн дурын ажилд дараах зарчмыг баримтална:

2.1.2 сайн дурын, хууль ёсны тэгш эрхийн зарчимд нийцсэн байх;

2.1.3 хүний эрхийг эрхэмлэх;

2.1.4 хүнлэг, энэрэнгүй байх;

2.1.5 хувь хүн, байгууллагын нууцыг чандлан хадгалах;

2.1.6 эв нэгдэл, хамтын ажиллагаанд суурилах;

2.1.7 хүчирхийллийн бүх хэлбэрийг үл дэмжих;

2.1.8 ашгийн төлөө бус, арилжааны шинж чанар агуулаагүй байх;

2.1.9 архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис, тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, хорт буруу зуршил сурталчлахгүй байх;

2.1.10 ил тод нээлттэй, уян хатан цагийн хуваарьтай байх;

Гурав. Сайн дурын ажлын чиглэл

3.1 Оюутнуудын сайн дурын ажил нь дараах үндсэн чиглэлийг хамарсан байна:

3.1.1 орчны бохирдол, цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр, хог цэвэрлэх, мод тарих, үржүүлэх, хамгаалах, хог хаягдал цуглуулах, дахин боловсруулах;

3.1.2 Зорилтот бүлэг, олон нийтэд нийтийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, амьдрах ухааны чадвар олгох, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх чиглэлээр, хууль эрх зүйн болон нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, нийгмийн оролцоог дээшлүүлэх сургалт, өдөрлөг зохион байгуулах;

3.1.3 өсвөр үеийнхнийг нийгэмшүүлэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамж, халамжийн газар, цэцэрлэг, сургуульд тодорхой хугацаагаар ажиллах, туслах, хандивын аян өрнүүлэх;

3.1.4 аливаа хүчирхийллийн хохирогч болсон хүүхэд, өсвөр үеийнхэнд туслах, хууль зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх;

3.1.5 бүх нийтийн боловсролыг дээшлүүлэх, нийгмийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл зан үйл, дадал хэвшил төлөвшүүлэх, уламжлалыг хөгжүүлэх, өв соёлыг хадгалах, сурталчлах ажлууд зохион байгуулах;

3.1.6 нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахих, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулах;

3.1.7 мэргэжлээ сурталчлах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэргэжил сонголтын зөвлөгөө мэдээлэл, танилцуулга, тэмцээн, уралдаан зохион байгуулах, сургалт, мэтгэлцээн хийх, сургуулиас зохион байгуулж буй тэмцээн, уралдаан, өдөрлөгт сайн дураараа оролцох;

3.1.8 сургуулийн харьяа төв, дугуйлан, клуб, оюутны холбоо, зөвлөлд идэвхтэй ажиллах;

3.1.9 сургуулийн үйл ажиллагаа, хөтөлбөрийн онцлогтой холбогдох төсөл, судалгааны ажил багшийн удирдлага дор гүйцэтгэх, тэнхимд туслах, шинэ оюутнуудад зөвлөх, сургалт, танилцуулга хийх, оюутнуудад зориулсан урлаг, соёл, спортын өдөрлөг, тоглолт хийх, сургуулийн радио хөтлөх, сурталчилгааны ажилд хувь нэмрээ оруулах

3.1.10 сургуулийн анги, танхим цэвэрлэх, дотор гадна тохижилтод туслах

3.1.11 бусад

Дөрөв. Сайн дурын ажилд оролцогчийн эрх, үүрэг

4.1 Сайн дурын ажилд оролцогч нь дараах эрхийг эдэлнэ:

4.1.1 Сайн дурын ажлын чиглэлээ өөрөө сонгох, өөрийн хүсэл, зоригоо илэрхийлэх, хийх эсэх шийдвэрийг гаргах;

4.1.2 Сайн дурын ажил гүйцэтгэсэн тухай лавлагаа мэдээллийг авах, кредит цагаа тооцуулах;

4.1.3 Сайн дурын ажлын талаарх мэдээллийг холбогдох албан тушаалтнаас авах;

4.1.4.аюулгүй байдал, хувийн мэдээллээ хамгаалуулах;

4.1.5 сайн дурын үйл ажиллагаанд оролцсон, үр дүн, гүйцэтгэлээ үнэлүүлж сургуулийн болон бусад тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах;

4.1.6 холбогдох хууль болон журамд заасан бусад эрх

4.2 Сайн дурын үйл ажиллагаанд оролцогч нь дараах үүрэгтэй:

4.2.1 Сайн дурын ажил, үүрэг гүйцэтгэхдээ хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын дүрэм, журмыг сахих;

4.2.2 Өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, бусдад туслах;

4.2.3 Хариуцсан ажлыг заасан хугацаанд нь чанартай гүйцэтгэх;

4.2.4 Сайн дурын үйл ажиллагаанд оролцох явцдаа олж авсан байгууллага болон хувь хүний мэдээллийг хувийн зорилгоор ашиглах, зөвшөөрөлгүй бусдад түгээхгүй байх, бусдын нэр төрийг хүндэтгэх;

4.2.5 Гүйцэтгэсэн ажлын үр дүн, гүйцэтгэлийг харьяалах хөтөлбөр хариуцсан тэнхим болон ангийн зөвлөх багшид тайлагнах;

4.2.6 Хувь хүний болон нийгмийн ёс зүйн хэм хэмжээг сахих;

4.2.7 Сайн дурын ажлыг улс төр, шашны үзэл суртлыг сурталчлах, хуулиар хориглосон аливаа асуудлаар ухуулга, сурталчилгаа, нөлөөлөл үзүүлэх зорилгоор гуйвуулан ашиглахгүй байх;

4.2.8 бодит үнэн мэдээллийг нотлох баримтад тулгуурлан олон нийтэд түгээх;

4.2.9 бусдад өгч буй мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг нягтлах, түүнээс үүсэх дагаврыг хариуцах;

4.3 Сайн дурын ажилд дараах зүйлийг хориглоно:

4.3.1 сайн дурын ажлыг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх, бусдыг хүсээгүй байхад тусламж, дэмжлэг үзүүлэхийг;

4.3.2 мэдээ мэдээллийг хувийн зорилгоор ашиглах, хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах, түгээхийг;

4.3.3 согтууруулах ундаа, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл сурталчлах, бусдад санал болгох, дамжуулахыг;

4.3.4 хүчирхийллийн төрлүүдийг үйлдэх, сурталчлах, садар самуунд бусдыг уруу татах, мэдээллийг нуун дарагдуулахыг;

4.3.5 үндэслэлгүй, нотолгоогүй мэдээллийг олон нийт, нийгэмд санаатайгаар түгээхийг;

Тав. Сайн дурын үйл ажиллагааг бүртгэх, зохион байгуулах, хяналт тавих, баталгаажуулах

5.1 Оюутны сайн дурын ажлын бүртгэл, баталгаажуулалтыг ангийн зөвлөх багш, хөтөлбөр хариуцсан тэнхимтэй хамтран зохион байгуулна.

5.2 Сайн дурын ажилд оролцож буй оюутан ангийн зөвлөх багшаар дамжуулан хөтөлбөр хариуцсан тэнхимд сайн дурын ажлын талаарх мэдээллийг загварын дагуу өгч, бүртгүүлнэ. /хавсралт 2)

5.3 Оюутан гүйцэтгэсэн сайн дурын ажлын тайланг (хавсралт 1) холбогдох шаардлагын дагуу бичиж, нотлох баримтыг хавсарган ангийн зөвлөх багшдаа өгч, багц цаг тооцуулах хүсэлтээ илэрхийлнэ.

5.4 Оюутан сайн дурын ажил гүйцэтгэсэн ажлын тайланд тухайн ажлын зорилго, ач холбогдол, хугацаа, үр дүнг бичиж, гэрэл зураг, видео бичлэг, ажлын төлөвлөгөө, хандив, тусламж авсан бол зарцуулалтын тайланг баримтын хамт хавсаргах болон холбогдох ажлыг удирдсан эрх бүхий албан тушаалтны тодорхойлолт, гарын үсэг, тамга тэмдгээр зэргээр баталгаажуулж нотолно. Ажил нотлогдохгүй тохиолдолд оюутанд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэх 14 хоногийн хугацаа өгч болно.

5.5 Оюутны хэрэгжүүлж буй сайн дурын ажлын гүйцэтгэл, үр дүнг холбогдох нотлох баримт бүхий тайланд үндэслэн ангийн зөвлөх багш, ОТИС-ийн сайн дурын үйл ажиллагааны төв хамтран үнэлнэ. Үнэлгээ хийхдээ тайлан, нотлох баримт ирснээс хойш хуанлийн 14 хоногт багтаан зохион байгуулна.

5.5 Үнэлгээ хийгдсэн сайн дурын ажлын бүртгэлийг ОТИС-ийн Сайн дурын үйл ажиллагааны төв бүртгэн, мэдээллийн сан бүрдүүлж, хадгална.

5.6 Хөтөлбөр хариуцсан тэнхим нь сайн дурын ажлын цар хүрээ, гүйцэтгэл, нийгэмд үзүүлэх үр ашиг, нөлөө, гүйцэтгэлийг харгалзан багц цаг тооцох шийдвэрийг гаргаж, дүн үнэлгээг сургалтын нэгдсэн албанд улирал бүрийн сүүлийн 7 хоногт өгч сургалтын системд оруулах хүсэлтийг өгнө.

5.7 Сайн дурын ажилд оролцсон цагийг бодит цагийн нийлбэрээр тооцно. Нэг болон хэд хэдэн сайн дурын ажилд оролцсон байж болно. Нэг удаагийн сайн дурын ажлыг 2-оос доошгүй цаг хийж гүйцэтгэсэн байна.

5.8 Сайн дурын ажил гүйцэтгэсэн тухай лавлагааг дипломын нэмэлт хавсралтаар олгох бөгөөд түүнд оюутны хувийн мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын жагсаалт, гүйцэтгэлийн түвшин, үр дүн, хийсэн хугацаа, тооцсон багц цаг зэрэг мэдээллийг багтаасан байна.

Зургаа. Сайн дурын ажлын дэмжлэг

6.1 Оюутанд сайн дурын ажил хийх, оролцох, санаачлах талаар зорилго, явц, үр дүнг олон нийтэд сурталчлан түгээх, дэлгэрүүлэх ажлыг ОТИС-ийн сайн дурын үйл ажиллагааны хариуцна.

6.2 ОТИС-ийн Оюутны хөдөлмөр эрхлэх төвөөр дамжуулан суралцагчид сургууль дээр сайн дурын ажил гүйцэтгэж болно. Урамшуулалтай байх эсэх асуудлыг талууд тохиролцоно.

6.3 Тэнхим нэгж болон багшийн судалгаа төсөл, хөтөлбөрт туслах чиг үүрэг гүйцэтгэж буй бол удирдаж буй багш шаардлагатай дэмжлэгийг үзүүлж гүйцэтгэсэн ажил, үүрэг, ажилласан хугацааны талаар тодорхойлолтыг тэнхимд бичиж өгнө

6.4 Оюутанд сайн дурын ажил хийх, оролцох, санаачлах талаар мэдээлэл, зорилго, ач холбогдлыг таниулах, ажлын явц, үр дүнг олон нийтэд сурталчлан түгээх, дэлгэрүүлэх чиглэлээрх сургалтыг ОТИС-ийн сайн дурын төв жил бүр зохион байгуулна.

6.5 Сайн дурын ажил гүйцэтгэж буй оюутнуудад ОТИС-ийн Сайн дурын үйл ажиллагааны төв мэргэжил, арга зүйгээр дэмжин ажиллана.

Хавсралт 1

Сайн дурын ажлын тайлан бичих загвар

Ажил гүйцэтгэсэн газар:

Ажилласан өдөр, цаг:

Удирдсан, чиглүүлсэн байгууллага, албан тушаалтан:

Үйл ажиллагааны чиглэл:

Ажлын зорилго, ач холбогдол:

Өөрийн оролцоо, гүйцэтгэсэн үүрэг:

Үйл ажиллагааны хамрах хүрээ:

Гүйцэтгэсэн, оролцсон ажлаас сурсан мэдлэг, өөртөө төлөвшүүлсэн чадвар, хандлага:

Ажлын үр дүн:

Оролцогч талууд:

Өөрийн оролцоо, ажлын гүйцэтгэл, үр дүнг 100 хүртэл оноогоор үнэлэх:

Тайлан бичсэн:                    Нэр, гарын үсэг

Хянасан:                                   

Сайн дурын үйл ажиллагааг удирдсан холбогдох албан тушаалтны нэр, гарын үсэг, тамга тэмдэг, албан тушаалт

Огноо

Хавсралт 2

ОЮУТНЫ САЙН ДУРЫН АЖЛЫН БҮРТГЭЛ

Энэхүү мэдээлэл нь сайн дурын ажлын бүртгэлийг үүсгэх, сайн дурын ажлыг үнэлэхэд ашиглагдана.

Оюутны хувийн мэдээлэл:

Ургийн овог

 

Эцэг/эхийн нэр

 

Өөрийн нэр

 

Регистрийн дугаар

 

Нас

Хүйс

Хаяг

 

Утасны дугаар 1

 

Утасны дугаар 2 яаралтай үед холбоо барих, хэн болох

 

Цахим шуудан

 

Аль сувгаар холбогдохыг илүүд үзэх

o Утас  o Цахим шуудан

o Утас, цахим шуудан

Сайн дурын ажлыг хэрхэн олсон

o Сургууль o Байгууллагаас санал болгосон

o Өөрөө олсон

Сайн дурын ажил нь цалин, хөлстэй эсэх

o  Тийм  o Үгүй

Сайн дурын ажлыг тооцох журамтай танилцсан эсэх:

o  Тийм  o Үгүй

Сайн дурын ажлын мэдээлэл

Сайн дурын ажлын чиглэл, төрөл

 

Хийгдэх ажил

 

Хэрэгцээ шаардлага

 

Эхлэх, дуусах огноо

 

Үргэлжлэх хугацаа

 

Хүний тоо

 

Оролцох талууд, бусад байгууллагууд

 

Хүлээгдэж буй үр дүн

 

Хариуцах /удирдах, зохион байгуулах, үр дүнг тайлагнах/ ажилтны нэр, албан тушаал, утасны дугаар, цахим шуудангийн хаяг

 

Гарын үсэг зурснаар дээрх мэдээлэл үнэн зөв болохыг баталж байна.

Гарын үсэг:

Нэр:

Огноо:

СУРГАЛТЫН АГУУЛГЫГ БАГЦ ЦАГААР ТООЦОХ, БАГЦ ЦАГИЙГ ДҮЙЦҮҮЛЭН ТООЦОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Суралцагчийн өмнө нь судалсан мэдлэг, чадвар, хандлага, төлөвшлийг хүлээн зөвшөөрөх нөхцөлийг тодорхойлоход энэхүү журмын зорилго оршино.

1.2 Суралцагчийн өмнө нь амжилттай судалсан, тодорхой түвшний суралцахуйн үр дүнг эзэмшсэн хичээл, түүнтэй адилтгах сургалт /цаашид “хичээл” гэнэ/, түүний үнэлгээг ОТИС-д хэрэгжиж буй хичээлийн агуулга, багц цаг, үнэлгээтэй дүйцүүлэн тооцоход холбогдох харилцааг зохицуулахад энэхүү журмыг /цаашид “журам” гэнэ/мөрдөнө.

1.3 ОТИС-ийн боловсролын ижил түвшний хөтөлбөрт шилжин суралцах, өмнө нь дээд /дипломын болон бакалавр, магистрын/ боловсрол эзэмшсэн төгсөгч эсхүл олон улсын хөтөлбөрөөр сургалт эрхэлдэг ахлах сургууль төгсөгч ОТИС-д шинээр элсэн суралцах, ОТИС-тай байгуулсан гэрээний дагуу бусад дээд боловсролын сургалтын байгууллагын зэргийн болон зэргийн бус хөтөлбөрт суралцаад буцаж ирэх, хичээл солилцооны гэрээний дагуу дотоодын их дээд сургуульд хичээл судлах, хэд хэдэн хөтөлбөрт зэрэгцэн суралцах, сургуулиас чөлөөлөгдсөн суралцагч ОТИС-д эргэн суралцах, ОТИС-ийн хөтөлбөрийн онцлогоос хамааран хичээл дүйцүүлэх тохиолдолд энэхүү журмыг баримтална.

1.4 Суралцагч гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцах эсхүл гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагаас ОТИС-д суралцах үед дүнгийн системийг хөрвүүлэх, ОТИС-ийн багц цаг болон тухайн сургуулийн багц цагийн харьцааг тодорхойлоход энэхүү журамд тусгагдсан дүн болон багц цаг хөрвүүлэх аргачлалыг ашиглана.

Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт

2.1 Хичээл дүйцүүлэх: Нэг сургалтын байгууллагад судалсан хичээлийн суралцахуйн үр дүн, багц цаг, үнэлгээг нөгөө сургуулийн харгалзах хичээлийн суралцахуйн үр дүн, багц цаг, үнэлгээг нөгөө сургуулийн харгалзах хичээлийн суралцахуйн үр дүн, багц цагийн агууламж, стандарт болон үнэлгээний системээс хамааруулан дүйцүүлэн тооцох үйл ажиллагааг хэлнэ.

2.2 Багц цаг хөрвүүлэх: Нэг сургалтын байгууллагад судалсан хичээлд ногдуулсан багц цагийн ачааллаас хамааруулан нөгөөд сургалтын ачааллаас хамааруулан хөрвүүлэн тооцох үйл ажиллагааг хэлнэ.

2.3 Дүн дүйцүүлэх: Нэг сургалтын байгууллагад суралцаж үнэлэгдсэн хичээлийн дүнг нөгөөд, үнэлгээний системээс хамааруулан дүйцүүлэх үйл ажиллагааг хэлнэ.

2.4 Зэргийн бус сургалт: Үндсэн хөтөлбөрт элсэх зорилго бүхий бэлтгэл хөтөлбөр /монгол хэлний бэлтгэл/ болон үндсэн хөтөлбөрт суралцаж байх хугацаандаа өөрийн мэргэжлийн дагуу оюутан солилцоо, мэргэших дадлага /интерншип/, зуны болон богино хугацааны сургалтын хөтөлбөрт хамрагдахыг хэлнэ.

2.5 Хамтын ажиллагааны гэрээ: Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагууд сургалтын үйл ажиллагаатай холбогдуулан оюутан солилцооны, зэргийн болон зэргийн бус хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх тухай харилцан тохиролцож байгуулсан баримт бичиг.

2.6 Хичээл солилцооны гэрээ: Хамтын ажиллагааны гэрээ бүхий дотоодын болон гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагуудын хөтөлбөр хариуцсан багууд хөтөлбөр/хичээлийн суралцахуйн үр дүн, үнэлгээг харилцан хүлээн зөвшөөрч, сургалтын үйл ажиллагааг аль нэг сургуульдаа судлах боломжийг олгосон, хичээлийн жагсаалт бүхий баримт бичиг.

2.7 Суралцах гэрээ: Хамтын ажиллагааны гэрээнд заагдсан нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж ирэх тухай сургуулийн удирдлага, мэргэжлийн тэнхим болон суралцагчийн хооронд байгуулсан гуравласан гэрээ.

2.8 Дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалт: Дэлхийн их дээд сургууль, коллежуудын эрэмбэ тогтоодог “Times Higher Education” байгууллагаас гаргасан “Impact Ranking” шалгуурын сүүлчийн оны эрэмбийн жагсаалт

Гурав. Хичээл дүйцүүлэхэд баримтлах ерөнхий шаардлага

3.1 Хичээл дүйцүүлэх үйл ажиллагаа нь албан ёсны дүнгийн тодорхойлолт болон тухайн хичээлийн хөтөлбөрийн суралцахуйн үр дүнд үндэслэх ба дараах шаардлагуудыг хангасан тохиолдолд дүйцүүлэх боломж нээгдэнэ. Үүнд:

3.1.1 Агуулга болон суралцахуйн үр дүнгийн 80-аас багагүй хувийн давхцалтай байх;

3.1.2 Дүйцэх хичээл нь өмнөх залгамж холбоогүй, эсвэл өмнөх залгамж холбооны хичээлийг амжилттай судалсан байх;

3.1.3 Дүйцүүлэх хичээл нь ОТИС-ийн дүйцэх хичээлийн багц цагийн хэмжээнээс 0,5-аас ихгүй багц цагийн зөрүүтэй байх;

3.1.4 Ижил түвшний хөтөлбөрүүдэд тусгагдсан байх;

3.1.5 Үнэлгээ нь тодорхой буюу дүнд хувиргах боломжтой ("тооцов" гэх мэт хувиргах боломжгүйгээр тодорхойлогдоогүй) байх;

3.1.6 Цааш үргэлжлүүлэн суралцахад бэрхшээл учруулахааргүй байх;

3.1.7 Сургууль хооронд шилжин суралцагчийн хичээл дүйцүүлэхдээ ижил түвшний хөтөлбөрүүдэд тусгагдсан, дүйцэх хөтөлбөрийн Ерөнхий суурийн болон Мэргэжлийн суурийн багцад тусгагдсан хичээлүүдээс дүйцүүлнэ.

3.2 Хөтөлбөр хооронд шилжин суралцах

3.2.1 Бусад дээд боловсролын сургалтын байгууллагаас шилжин суралцах үед журмын 3.1-д заасан шаардлагыг хангасан байх ба дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын хувьд БМИҮЗ-өөр магадлан итгэмжлэгдсэн сургуулийн хичээлийг дүйцүүлнэ

3.2.2 Бусад дээд боловсролын сургалтын байгууллагаас шилжин суралцагчийн өмнө нь судалсан хичээлүүдээс бакалаврын өдрийн хөтөлбөрт 45 хүртэл, магистрын хөтөлбөрт 6 хүртэл, докторын хөтөлбөрт 9 хүртэл багц цагийн хичээлийг дүйцүүлэн тооцож болно.

3.2.3 Дэлхийн шилдэг 500-д эрэмбэлэгдсэн гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагаас шилжин суралцах тохиолдолд журмын 3.1.7-д зээсэн багцын хязгаарлалтыг мөрдөхгүй бөгөөд бакалаврын өдрийн хөтөлбөрт 60 хүртэл, магистрын хөтөлбөрт 9 хүртэл, докторын хөтөлбөрт 15 хүртэл багц цагийн хичээлийг дүйцүүлэн тооцож болно.

3.2.4 Бусад ДБСБ-аас ОТИС-ийн цагийн хөтөлбөрт шилжин суралцахад мэргэжлийн суурийн 30 хүртэлх багц цагийн хичээлийг дүйцүүлнэ.

3.2.5 Бусад ДБСБ-аас шилжин суралцагчийн хичээлийг дүйцүүлэхдээ хөтөлбөрийн онцлогоос хамаарч 3.2.2-3.2.3-т заасан хязгаарлалтыг мэргэжлийн тэнхимийн шийдвэрээр бууруулж болно.

3.2.6 ОТИС-ийн хөтөлбөр хооронд шилжих бол журмын 3.1.1-3.1.5-д заасан шаардлагыг хангасан хичээлүүдийг дүйцүүлж болно.

3.3 Хичээл солилцон суралцах

3.3.1 ОТИС-тай байгуулсан гэрээний дагуу дотоодын ДБСБ-д судалсан хичээлийг шууд дүйцүүлэн тооцно.

3.4 Хамтарсан хөтөлбөрөөр суралцах

3.4.1 ОТИС нь гадаадын их, дээд сургуультай хамтарсан хөтөлбөрийн дагуу суралцсан суралцагчийн багц цагийг гэрээнд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд заасны дагуу тооцно.

3.5 Ижил түвшинд шинээр элсэн суралцах

3.5.1 ОТИС-ийн төгсөгч нь ижил түвшний өөр хөтөлбөрт элсэх суралцах бол өмнөх хөтөлбөрийн хичээлээс журмын 3.1.1-3.1.5-д заасан хичээлийг дүйцүүлж болно.

3.5.2.Бусад ДБСБ-ын төгсөгч ОТИС-ийн ижил түвшний өөр хөтөлбөрт элсэх суралцах бол журмын 3.1.1-3.1.5-д заасан хичээлийг дүйцүүлж болно

3.6 Эргэн суралцах

3.6.1 Өмнө нь ОТИС-д суралцаж байсан /ректорын тушаалаар чөлөөлөгдсөн/ суралцагч нь эргэн суралцах тохиолдолд бүтцийн сургууль, мэргэжлийн тэнхимийн хичээл дүйцүүлэх тухай саналыг харгалзан ерөнхий суурийн, мэргэжлийн суурийн, мэргэжлийн хичээлүүдийг дүйцүүлж болно.

3.6.2 Бусад ДБСБ-д суралцаж байсан суралцагч ОТИС-д суралцагч элсүүлэх журмын дагуу элсэн суралцах тохиолдолд өмнө нь судалсан хичээлийг дүйцүүлэхгүй.

3.7 Олон улсын шалгалтад авсан үнэлгээг дүйцүүлэх

3.7.1 Монгол Улсад албан ёсоор Кембриджийн болон олон улсын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй дунд сургуульд эсвэл гадаадын ижил түвшний сургуульд судалж олон улсын A, O түвшний шалгалтад С ба түүнээс дээш үнэлгээ авсан эсвэл AS, AB, AP, IGCSE түвшний шалгалтад A үнэлгээ авсан бол бакалаврын хөтөлбөрийн Ерөнхий суурийн харгалзах хичээлүүдтэй Хавсралтын Хүснэгт 2-т заасан болон ижил чиглэлийн дагуу дүйцүүлэн тооцож болно.

3.7.3 Шалгалтын агуулгаас хамаарч А, О түвшний шалгалтын хувьд 6 хүртэлх, бусад түвшний шалгалтын хувьд 3 хүртэлх багц цагийг дүйцүүлж болно.

3.7.4 Дүйцүүлэхэд олон улсын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, дүнгийн албан ёсны тодорхойлолтыг үндэслэнэ.

3.7.5 A түвшний шалгалтын оноогоор дүйцүүлсэн бол ижил чиглэлийн AS түвшний шалгалтын оноогоор дүйцүүлэхгүй.

Уг шалгалтын оноогоор ОТИС-ийн ерөнхий суурьт тусгасан гүнзгийрүүлсэн түвшний хичээлийг дүйцүүлэхгүй.

Дөрөв. Багц цаг шилжүүлэн тооцох аргачлал

4.1 Багц цагийн тодорхойлолт нь ОТИС-тай ижлээр тодорхойлогдсон хичээлийн багц цагийг тэр хэвээр нь ашиглах бөгөөд багц цагийг өөрөөр тодорхойлсон бол нэмэлт тайлбар шаардана.

4.2 Гадаадын их, дээд сургуулиудад түгээмэл хэрэглэгддэг ялгаатай багц цагийг Хавсралтын Хүснэгт 1-т заасны дагуу шилжүүлэн тооцно.

4.3 Журмын 3.1.3-т заасан нөхцөлөөс бусдаар ОТИС-ийн дүйцэх хичээлийн багц цагт хүрэхгүй бол шилжүүлэн тооцохгүй. Нөхөж судална.

4.4 Суралцагчийн судалсан хэд хэдэн хичээлийн багц цаг болон агуулга, суралцахуйн үр дүн нь ОТИС-ийн харгалзах хичээлийн багц цаг, агуулга, суралцахуйн үр дүнгийн шаардлагыг хангаж байвал хичээлүүдийг нэгтгэн дүйцүүлж болно.

4.5 Суралцагчийн судалсан хичээл нь ОТИС-ийн хэд хэдэн хичээлийн агуулга, суралцахуйн үр дүн, багц цагийн шаардлагыг хангасан бол тэдгээрийг тус тусад нь дүйцүүлж болно.

Тав. Суралцагчийн үнэлгээг дүйцүүлэх аргачлал

5.1 Бусад дээд боловсролын сургалтын байгууллагад түгээмэл хэрэглэгддэг үнэлгээний системийг хүснэгт 2-т заасны дагуу ОТИС-д хөрвүүлэн тооцно.

5.2 Суралцагчийн үнэлгээ нь ОТИС-ийн дүнгийн шатлалаас ялгаатай бол албан ёсны тайлбар авах боломжгүй тохиолдолд амжилттай дүнг 60-95 онооны завсарт жигд харгалзуулан шилжүүлэн тооцно.

5.3 ОТИС-д дүйцүүлэн тооцох дүн нь ОТИС-ийн үнэлгээний системийн аль нэг интервалаар тодорхойлогдож байвал уг интервалын дундаж утгаар эцсийн үнэлгээг тогтооно.

5.4 Журмын 4.5.-т заасны дагуу нэг хичээлээр ОТИС-ийн хэд хэдэн хичээлийг дүйцүүлэх бол ОТИС-ийн хичээл бүрийн үнэлгээ нь дүйцүүлэх хичээлийн үнэлгээтэй ижил байна.

5.5 Олон улсын шалгалтын А үнэлгээг 95, В үнэлгээг 85, С үнэлгээг 75, AS түвшний A үнэлгээг 85 оноогоор тооцно.

Зургаа. Хэлний шалгалтын оноог дүйцүүлэх

6.1 Мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлийн бүлэгтээ гадаад хэл судлуулахаар тусгасан бакалаврын сургалтын хөтөлбөрийн анхан шатны хэлний хичээлүүдийг харгалзах хэлний олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтын оноогоор дүйцүүлэн тооцож болох боловч шалгалтын оноо нь тухайн шалгалтаар авч болох хамгийн их онооны 60 хувиас багагүй байх тохиолдолд дүйцүүлэх боломж нээгдэнэ. Албан ёсны гэрчилгээг хавсаргана.

6.2 Дүйцүүлж болох олон улсын шалгалтын нэр, түвшин тогтоосон гэрчилгээний хүчинтэй хугацаа болон дүйцүүлж болох хичээлийн нэр багц цагийг мэргэжлийн тэнхим хэлэлцэж шийдвэрлэн дүнг сургалтын нэгдсэн албанд илгээнэ.

6.3 Гадаад хэлний шалгалтын гэрчилгээний оноогоор ОТИС-ийн ахисан түвшний хөтөлбөрийн хичээл дүйцүүлэхгүй.

6.4 Гадаад хэлний шалгалтын гэрчилгээгээр дүйцүүлсэн хичээлийн төлбөр нь нийт сургалтын төлбөрөөс хасагдахгүй.

Долоо. Хичээл дүйцүүлэх үйл ажиллагаа

7.1 ОТИС-ийн хичээл дүйцүүлэхийг сургалтын нэгдсэн алба дангаар эсхүл мэргэжлийн тэнхимтэй хамтран хэрэгжүүлнэ.

7.2 ОТИС-д дүйцүүлж буй хичээл нь журмын баримтлах зарчим болон харгалзах хичээлийн агуулгаараа давхцаж байгаа эсэх, багц цагийн хэмжээ нь шаардлага хангаж байгаа зэргийг бүтцийн сургуулийн захирлын баталгаажуулснаар эцэслэн удирдлагын мэдээллийн системд оруулна.

Найм. Бусад

8.1 Хичээл дүйцүүлэхийг суралцагч элссэн, шилжсэн, эргэн суралцсан тухайн улиралд нь суралцагчийн хүсэлтээр нэг удаа хийнэ.

8.2 Дүйцүүлэх аргачлалыг чанд баримтлах ба буруу хийсэн бол дахин засварлаж оруулна.

8.3 Оюутан солилцооны болон бусад гэрээнд тусгайлан заагаагүй бол ОТИС-д хичээл дүйцүүлэхэд төлбөр авахгүй.

8.4 Энэхүү журмаар зохицуулагдаагүй асуудал үүсвэл ОТИС-ийн ректорын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

 

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ЦАХИМ СУРГАЛТАД БАРИМТЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, ОТИС-ийн дотоод дүрэм, журмын хүрээнд цахим сургалт эрхлэх, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2 Цахим сургалтыг зохион байгуулах үйл ажиллагааны үндсэн зорилго нь ОТИС-ийн сургалтын хөтөлбөрт тусгасан хичээлээс сонгон суралцахаар төлөвлөсөн суралцагчдад цаг хугацаа, орон зайгаас үл хамааруулан боловсролын үйлчилгээг хүргэх боломжийг бий болгоход оршино.

1.3 ОТИС-аас санал болгох зэргийн бус сургалтыг цахим хэлбэрээр явуулах үйл ажиллагааг тусдаа журмаар зохицуулна.

1.4 Цахим сургалт явуулах үйл ажиллагаа нь хичээлийн агуулгыг цахим хэлбэрт шилжүүлэх болон сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах гэсэн үндсэн xoëp үе шаттай байна.

Хоёр. Журмын нэр томьёо

2.1 Хичээлийн багц материал (Course content): Сургалт явуулахад багшийн бэлтгэх шаардлагатай бүр төрлийн хэрэглэгдэхүүнийг хэлнэ. Үүнд дараах төрөл, түүний хэлбэрийг хамааруулна.

Төрөл

Хэлбэр

1

Хичээлийн хөтөлбөр

Хичээлийн батлагдсан хөтөлбөр, хөтөлбөрийн гарын авлага

2

Хичээлийн товч танилцуулга

Тухайн зааж байгаа улирал, ангид зориулан гаргасан товч танилцуулга, видео танилцуулга

3

Лекцийн хичээлийн видео

Хичээлийн агуулгыг тайлбарласан МP4 өргөтгөлтэй видео материал

4

Үзүүлэн

PPT, JPG болон бусад

5

Семинарын удирдамж

Ажлын материал

6

Бие даалтын удирдамж

Ажлын материал, гарын авлага

7

Шалгалтын сан

Улирлын болон явцын, тест болон бодлогын, кейс г.м

8

Бие даан суралцах материал

Хичээлтэй холбогдуулан суралцагчдын уншиж судлах шаардлагатай үндсэн болон нэмэлт сурах бичиг, материал, цахим эх сурвалж

2.2 Цахим хичээл (Online course): Хичээлийн багц материалыг суралцагчдад цаг хугацаа, орон зайгаас үл хамааран, мэдээллийн технологийг ашиглан бие даан судлах боломжтой болгон боловсруулж бэлтгэсэн хичээлийг;

2.3 Цахим хичээл нь бүрэн цахим болон холимог хичээл гэсэн хэлбэртэй байж болно.

2.4 Бүрэн цахим хичээл (Full online course): Хичээлийн багц материалын бүх төрөл, хэлбэрийг цахим байдлаар бэлтгэсэн хичээлийг ойлгоно.

2.5 Холимог хичээл (Blended online course): Хичээлийн багц лекцээс бусад хэлбэрийг цахим хэлбэрт шилжүүлээгүй буюу танхимд судлахаар бэлтгэсэн хичээлийг;

2.6 Сургалтын үйл ажиллагаанд үүсэх харилцаа (Communication): Сургалтын явцад багш болон суралцагчдын хооронд үүсэх харилцааг; үүнд дараах төрөл хэлбэрийг ойлгоно.

Төрөл

Хэлбэр

1

Хичээлийн агуулгыг хүргэх

Лекц, семинарын хичээл явуулах

2

Зөвлөгөө өгөх

Оюутанд зөвлөгөө өгөх, хэлэлцүүлэг хийх

3

Үнэлэх

Явцын болон улирлын шалгалт, даалгавар, бие даалт, ангийн ажил, тайланг шалгаж дүгнэх

 

 

2.7 Цахим сургалт (Online learning): Мэдээлэл холбооны технологид суурилан мэдлэг, ур чадвар олгоход чиглэсэн сургалтын үйл ажиллагааг; Энэ нь цахим сургалтын орчинд явагдаж, суралцагчдад хичээлээ давтан болон нөхөн үзэх боломж олгоно. Цахим сургалт нь бүрэн болон холимог цахим сургалтын хэлбэртэй байж болно.

2.8 Бүрэн цахим сургалт (Full online learning): Сургалтаар үүсэх харилцааг бүрэн цахимаар явуулах сургалтын үйл ажиллагааг;

2.9 Холимог цахим сургалт (Blended online learning): Сургалтаар үүсэх харилцааны аль нэг төрөл хэлбэрийг танхимд явуулах шаардлагатай сургалтын үйл ажиллагааг;

2.10 Тонгоруу сургалт (Flipped classroom): Хичээлийн лекцийг цахимаар хүргэж, түүнийг бататгах семинар болон лабораторийн хичээлийг танхимаар явуулах холимог цахим сургалтын нэг хэлбэрийг;

2.11 Цахим сургалтын удирдамж (Instructional design): Тухайн цахим хичээлийн онцлог, хэлбэрээс хамааруулан сургалтын үйл ажиллагааны явцад үүcэx бүх төрлийн харилцааг хэрхэн зохион байгуулах талаар дэлгэрэнгүй тусгасан зааварчилгааг;

2.12 Агуулгын болон технологийн шаардлага (Content and technology requirements): Тухайн хичээлийн хөтөлбөрт туссан агуулгыг бүрэн хамрах, цахим хичээлийн техник шаардлагыг хангасан эсэх шаардлагыг;

Гурав. Цахим хичээлийн удирдлага, зохион байгуулалт

3.1 Цахим хичээлийг улирал бүр тэнхимийн саналд үндэслэн явуулна.

3.2 Нэг хичээлийг нэг улиралд танхимын болон цахим хэлбэрээр зэрэг явуулж болно.

3.3 Цахим сургалтыг ОТИС-ийн цахим сургалтын платформоор зохион байгуулна.

3.4 Цахим сургалтын хичээл бүрдүүлэлт, сонголт, үнэлгээ зэрэг нь ОТИС-ийн сургалтын үйл ажиллагааны журмаар зохицуулагдана.

3.5 СНА, бүтцийн сургууль, тэнхимийн удирдлага цахим сургалтыг удирдлагаар хангаж зохион байгуулна.

3.6 Цахим сургалтын үйл ажиллагаанд бүтцийн сургууль, тэнхим хяналт тавьж ажиллах ба цахим хичээлийн тайланг долоо хоног бүр гаргаж ЗХШҮА-д хүргүүлэх ба ЗХШҮА нь цахим сургалтын чанарт үнэлгээ хийж тайлагнадаг байна.

3.7 Цахим сургалтын үйл ажиллагаанд Сургалтын нэгдсэн алба дараах чиг үүрэгтэй ажиллана:

3.7.1 Цахим сургалтын үйл ажиллагааг хөтөлбөрийн хороо, захиргааны зөвлөлөөс гаргасан шийдвэр, чиглэлийн дагуу зохион байгуулах;

3.7.2 Цахим сургалтын хуваарь, цахим контент боловсруулах студийн хуваарь, холимог сургалтын үед ашиглах лабораторийн хуваарь гарган багш нарыг өдөр тутмын удирдлагаар хангах;

3.7.3 Суралцагчдын хамрагдах хичээлийн хуваарийг хүргэж, хичээлд оролцох бэлтгэлийг хангах, ирц, дүнг нягтлан, нэгтгэх;

3.7.4 Олон нийтэд цахим сургалтын талаар үнэн зөв мэдээлэл түгээх;

3.7.5 Цахим сургалтын явцад хяналт тавих, зөвлөгөө өгөх зорилгоор сургалтын нэгдсэн албаны дарга, менежерүүд нь цахим ангиудад бүртгэлтэй байна

3.8 Цахим сургалтын үйл ажиллагаанд бүрэлдэхүүн сургуулийн захирал дараах чиг үүрэгтэй ажиллана.

3.8.1 Цахим сургалтын хөтөлбөр, чанарыг сайжруулахад чиглэсэн сургалт, хэлэлцүүлэг хөтөлбөрийн дэд хороодтой хамтран зохион байгуулж, сургалтын чанарыг тогтмол сайжруулах ажлыг удирдан зохион байгуулах.

3.8.2 Багш нарын бэлтгэсэн цахим хичээлийн видео бичлэгийн агуулга, чанарт үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж өгөх

3.8.3 Багшийн хөгжлийн төвтэй хамтран багш нарт шаардлагатай сургалтыг захиалах, зохион байгуулах

3.9 Цахим сургалтын үйл ажиллагаанд тэнхим дараах чиг үүрэгтэй ажиллана:

3.9.1 Цахим хичээлийн багц, хичээлийн төлөвлөлтийг багш нараар хангуулж, урьдчилан танилцаж, батлах

3.9.2 Цахим хичээлийн агуулгын шаардлага хангасан байдалд  үнэлгээ өгч, сайжруулахад чиглүүлэн ажиллах

3.9.3 Цахим хичээлийн сан үүсгэж, хаягжуулах, цахим хэлбэрээр хадгалах ажлыг зохион байгуулах.

3.9.4 Сургалтын нэгдсэн алба, ангийн зөвлөх багш нар, оюутан, тэдний эцэг эхийг нягт холбон ажиллах, мэдээллээр хангах, шаардлага тавих

3.10 Цахим сургалтын үйл ажиллагаанд багш дараах чиг үүрэгтэй ажиллана.

3.10.1 Багш цахим хичээлийн агуулгыг сургалтын төлөвлөгөөний дагуу чанартай бэлтгэнэ.

3.10.2 Багшийн урьдчилан бэлтгэсэн хичээл дараах шаардлагыг хангасан байна:

  • Үг зүй, найруулгын алдаагүй байх
  • Видео хичээлийн агуулга оновчтой, дуу дүрс тод, ярианы төвшин хэт нам, хэт чанга биш, энгийн ойлгомжтой байх
  • Дүрс бичлэг нь орчны дуу чимээ багатай бичигдсэн байх
  • Нэг сэдвийн агуулга нь тус тусдаа нэг ойлголтыг агуулсан хэд хэдэн дүрс бичлэгээс тогтож болох ба нэгж хичээлийн бичлэгийн урт нь 15 минутаас хэтрэхгүй байх.
  • Лекцийн сэдэв бүрд бие даан дэлгэрүүлж судлах материалын мэдээллийг оруулах ба семинарын сэдэв бүрийн ард даалгавар оруулсан байна.

3.10.3 Багш тухайн хичээлд оролцсон оюутны ирцийг сэдвийн төгсгөлд өгсөн асуултад хариулсан байдлаар эсвэл тухайн цагт оролцсон оролцооны аль нэгээр бүртгэх ба ямар байдлаар бүртгэхийг тухайн багш шийдвэрлэнэ.

3.10.4 Танхимаар орох 90 минутын хичээлийг шууд цахимаар ороход 90 минутаас бага байхаар багш зохицуулалт хийж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн сэдвийн агуулгыг төлөвлөгөөний дагуу бүрэн өгсөн байна.

3.10.5 Багш хичээлээ нэгдсэн платформыг ашиглан заах бөгөөд OneMis системд үүссэн ангид хичээлийн агуулга, цахим журналыг бүрэн оруулж, ирцийн бүртгэл, дүнгийн бүртгэлийг тухай бүр нь хөтөлнө.

3.10.6 Багш Microsoft teams-ээр дамжуулан оюутантай харилцахыг аль болох эрмэлзэх ба ажлын цагаар teams чатаар оюутны асуусан асуултад хариулт өгч ажиллана.

3.11 Цахим сургалтын үйл ажиллагаанд багш дараах эрхтэй

3.11.1 Цахим сургалтыг явуулах нөхцөл боломжоор хангуулах;

3.11.2 Цахим номын санд байршсан ном, cypax бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, нээлттэй эх сурвалж, сургалтын материалыг хэрэглэх;

3.11.3 Оюутан суралцагчдаас ирүүлсэн санал хүсэлтийг сургуулийн удирдлагад тавьж шийдвэрлүүлэх

3.11.4 Цахим сургалтын талаар мэдээ, мэдээлэл авах;

3.11.5 Үндсэн хичээлийн материалыг сургалтын хөтөлбөрийн дагуу цахим сургалтын хэлбэрт шилжүүлэх, хүргэх, цахим хичээлийг удирдах, оюутан сургалтын мэдээллийг тайлагнах, суралцагчийн санал шүүмжлэлийг хүлээн авах, цахим хичээлийн агуулгыг сайжруулах, сан үүсгэх;

3.11.6 Улирлын шалгалтын материал бэлтгэн, тэнхимийн эрхлэгч, сургалтын нэгдсэн албаар хянуулан, батлуулах;

3.11.7 Лаборатори, дадлагын хичээлийг виртуал болон бусад хэлбэрээр (видео, симуляци) оюутан суралцагчид хүргэх;

3.11.8 Хүндэтгэх шалтгаанаар хичээл opox боломжгүй үед сургалтын нэгдсэн албанд урьдчилан мэдэгдэх;

3.11.9 Хичээлийг танхимаар болон цахим хэлбэрээр, эсвэл хослуулан /холимог болон тонгоруу/ цахим сургалт зохион байгуулах боломж, хэрэгцээ шаардлагын талаарх санал, хүсэлтийг сургалтын нэгдсэн албанд уламжилж, шийдвэрлүүлэх

3.12 Цахим сургалтын үйл ажиллагаанд оюутан дараах эрхтэй

3.12.1 Цахим сургалтын талаар заавар, зөвлөгөө болон сургалтын хөтөлбөр агуулгад нийцсэн, чанартай сургалтын үйлчилгээг цахимаар авах;

3.12.2 Цахим сургалтын талаар мэдээ, мэдээллийг хичээл зааж буй багш, ангийн зөвлөх багш, сургалтын нэгдсэн албанаас авах;

3.12.3 Цахим сургалттай холбоотой санал, хүсэлт raprax;

3.12.4 Хүндэтгэх шалтгаанаар хичээлдээ оролцох боломжгүй үeд сургалтын нэгдсэн албанд болон багшид урьдчилан мэдэгдэх;

3.13 Цахим сургалтын үйл ажиллагаанд оюутан дараах үүрэгтэй.

3.13.1 Өөрийн гар утас, компьютер болон хичээл судлах боломжтой бусад техникт “Microsoft teams” программыг татаж суулгасан, цахим хичээлийн бэлтгэлийг хангасан байна.

3.13.2 Оюутнууд өөрийн оюутныкод@otu.edu.mn домэйн хаяг бүхий цахим хаягаар teams программд нэвтэрч, өөрийн судлах хичээлийн групп тус бүрд нэгдсэн байна.

3.13.3 Хичээлд хуваарийн дагуу бүрэн хамрагдаж, идэвхтэй оролцон, бие даалт, даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэнэ.

3.13.4 Цахимд байршуулсан хичээлийг бие даан судалж, бататгал хичээлийн үеэр ойлгоогүй зүйлээ асууж, тодруулна. Өөрийн бие даан суралцах чадварыг хөгжүүлж, хичээлийн хуваарийн дагуу танхимын хичээлийн нэгэн адил цаг зарцуулж суралцана.

3.13.5 Өөрийн судалж буй хичээлийн агуулгыг бүрэн эзэмшихийн тулд идэвх, санаачилгатай байж, нэмэлт судлах материалыг заавал судалж, хичээлд идэвхтэй оролцоно.

3.13.6 Сургалттай холбоотой асуудлаар багштай холбогдоход ажлын цагаар teams чат хэсгийг ашиглана.

3.13.7 Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хичээлд хамрагдах боломжгүй болсон бол энэ тухайгаа хичээл заах багш болон ангийн зөвлөх багшид мэдээлж, чөлөөг албан ёсоор авсан байна.

Дөрөв. Танилцах, мэргэших, үйлдвэрлэлийн болон багшлах дадлагын зохион байгуулалт

4.1 Танилцах, мэргэших, үйлдвэрлэлийн болон багшлах дадлагуудыг холбогдох тэнхим, сургууль цахимаар зохион байгуулж, хамгаалуулах зохицуулалтыг хийнэ.

4.2 Сургалтын үйл ажиллагаанд саад болохгүй хийх боломжтой дадлагыг салбар тэнхимээс гарсан санал, удирдамжийг үндэслэн орон нутагт ганцаарчлан хийлгэж болно.

4.3 Оюутан дадлагыг өндөржүүлсэн бэлэн байдлын дараа биечлэн хийх хүсэлт гаргавал хүсэлтийн дагуу шийдвэрлэн төгсөх хугацааг хойшлуулж болно.

4.4 Дадлагын тайлан хамгаалалтыг цахимаар зохион байгуулж болох бөгөөд цахимаар тайлан хамгаалах удирдамжийг тухайн сургуулийн захирал боловсруулж, Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректороор батлуулан багш, оюутнуудад танилцуулсан байна.

Тав. Багшийн ажлын гүйцэтгэлийг тооцох

5.1 Цахим сургалтын хугацаанд багш нэгж хичээл бүрд дараах шаардлагыг хангаснаар сургалтын А цагийн кредитийн гүйцэтгэлийг тооцуулна.

5.2 Цахим хичээл тус бүр цахим хичээлийн багцыг бүрэн бүрдүүлсэн байх

5.3 Цахим хичээл агуулгын болон техникийн шаардлага хангасан байх

5.4 Цахим хичээлийг хуваарийн дагуу цахим платформд оруулсан байх

5.5 Оюутантай семинар хичээл зэргээр дамжуулан эргэх холбоотой ажиллаж байгааг баримтжуулан, явцын даалгавар, үнэлгээндээ  анализ хийсэн байх

5.6 Багш цахим сургалтын дараа сургалтын тайлан бичиж, өөрийн үнэлгээ хийсэн байх

5.7 Цахим хичээлийн багцыг тэнхимд хүргүүлж, цахим хэлбэрээр хадгалуулсан байх

 

Зургаа. Бусад

6.1 Цахим сургалтын хичээлийн хөтөлбөр сургуулийн өмч байна. Цахим хичээлийн багцын зохиогчийн эрхийг сургууль гэрээний үндсэн дээр шилжүүлэн авч болно.Цахим сургалтын үйл ажиллагаанд сургалтын нэгдсэн алба, тэнхимийн эрхлэгч, бүтцийн сургуулийн захирал, ЗХШҮА хяналт тавина. Цахим сургалтын чанар, стандартыг долоо хоног бүр нэгжүүд нэгтгэн дүгнэж, захиргааны зөвлөл хэлэлцэж, шаардлагатай асуудлыг шийдвэрлэнэ.Цахим сургалттай холбоотой санал, гомдлыг sna@otgontenger.edu.mn хаягаар хүлээн авна.

 

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН АЖЛЫН БАЙРАНД СУУРИЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХАД БАРИМТЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Монгол Улсын Боловсролын болон Дээд боловсролын тухай хууль, тэдгээрт нийцүүлэн Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан дүрэм, журмыг баримтлан, ОТИС-ийн бакалаврын хөтөлбөрийн ажлын байранд суурилсан сургалтын /цаашид АБСС гэх/ үйл ажиллагааг зохион байгуулахад энэ журмыг мөрдөнө.

1.2 Энэ журамд тусгагдаагүй болон зохицуулагдахгүй асуудлыг ОТИС-ийн ректорын тушаал, Сургалтын нэгдсэн албаны даргын шийдвэрээр зохицуулна.

1.3 Хөтөлбөр нь Монгол Улсын боловсролын тухай эрх зүйн баримт бичгүүд, их, дээд сургуулийн эрх зүйн баримт бичгүүд, Хөдөлмөрийн тухай хууль, ажил олгогч байгууллагын эрх зүйн баримт бичгүүд болон холбогдох дүрэм, журмуудад нийцсэн байна.

1.4 суралцагчид санал болгох жишиг төлөвлөгөө\

1.4.1 тухайн хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөнд туссан заавал, сонгон судлах хичээлүүдийг хэрхэн суралцах жишиг буюу суралцагчид санал болгох төлөвлөгөөг хичээлийн залгамж холбоо, улирлын ачааллыг харгалзан судлах улирлаар ангилан боловсруулж хөтөлбөрийн төлөвлөлтөд оруулсан байна.

1.5 төсөл, дадлага, судалгаа, туршилтын төлөвлөлт

1.5.1 суралцагчийн асуудал шийдвэрлэх, туршилт, судалгаа хийх чадварыг хөгжүүлэх зорилгоор төсөл, туршилт, дадлага, эсвэл үүнтэй адилтгах сургалт, судалгааны ажлын зарим хэсгийг эрдэм шинжилгээний хүрээлэн, үйлдвэрийн лаборатори, дадлагажих газрыг түшиглэн явуулж болох ба хэрхэн зохион байгуулах төлөвлөлтийг хөтөлбөрт тусгасан байна.

1.5.2 хөтөлбөрийн онцлогоос хамаарч дэд бакалавр, бакалаврын сургалтын төлөвлөгөөний дадлагыг ажлын байранд суурилсан сургалтын хэлбэрээр 20 хүртэл багц цагаар төлөвлөж болно.

1.5.3 ажлын байранд суурилсан дадлагын үйл ажиллагааг хөтөлбөрт тусгасан тохиолдолд зохион байгуулах хөтөлбөр боловсруулж мөрдөнө.

1.6 Ажлын байранд суурилсан сургалтыг зохион байгуулахад төслийн баримт бичиг болох “Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр” болон талуудын байгуулсан хамтын ажиллагааны гэрээг мөрдлөг болгоно.

1.7 Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр /цаашид “хөтөлбөр” гэх/-ийн зорилго нь онолын мэдлэг, ур чадварыг ажлын байранд практиктай хослуулан суралцах боломжийг оюутнуудад олгож, мэргэжлийн практик ур чадвар эзэмшүүлэхэд оршино.

1.8 Энэ журамд хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

1.8.1 Ажлын байранд суурилсан сургалт /АБСС/: бакалаврын түвшний оюутнуудад хөдөлмөр эрхлэхтэй холбоотой чадамжийг ажлын байранд эзэмшүүлэхэд чиглэсэн сургалтыг;

1.8.2 Аж ахуй нэгж, байгууллага /ААНБ/: Орлогын албан татвар төлөх үүрэг бүхий компани, нөхөрлөл, хоршоо, төрийн болон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын хэлбэрээр үйл ажиллагаа эрхэлж буй улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээдийг;

1.8.3 Дээд боловсролын сургалтын байгууллага /ДБСБ/: Албан ёсны сургалтын хөтөлбөрт үндэслэн дээд боловсрол олгох үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа сургалтын байгууллагыг;

1.8.4 Удирдагч багш: АБСС-ыг удирдахаар томилогдсон багшийг;

1.8.5 Оюутан: ОТИС-ийн бакалаврын түвшний суралцагчийг;

1.8.6 Ментор: Аж ахуйн нэгж байгууллагаас АБСС-ыг удирдахаар томилогдсон багшийг;

1.8.7 АБСС-ын зохицуулагч: Сургууль болон ААНБ дээр АБСС-ын зохион байгуулалт, хэрэгжилтийг хангах чиг үүрэг хүлээсэн ажилтныг;

 

Хоёр. Сургалтын хөтөлбөр зохион байгуулалт

2.1 ААНБ болон хөтөлбөрийн дагуу бэлтгэгдэж байгаа мэргэжилтний мэргэших чиглэлийг харгалзан ажлын байранд суурилсан дадлагажих ажлыг ажил олгогч болон сургууль хооронд албан ёсны гэрээ, хэлцэл байгуулах журмаар хэрэгжүүлнэ.

2.2 Хамтын ажлын гэрээгээр оролцогч талуудын харилцан хүлээх үүрэг, хариуцлага, хугацаа, хэлбэр, хийж гүйцэтгэх ажил, үйлчилгээний талаар нарийвчлан тодорхойлж, дадлага хийх суралцагчдын тоог тогтоох ба гэрээг дадлага эхлэхээс өмнө байгуулж, зохих бэлтгэлийг хоёр тал бүрэн хангасан байна.

2.3 ОТИС-ийн АБСС-д хамрагдаж буй бүтцийн сургуулийн захирлын шууд удирдлага дор сургалтын хөтөлбөр, агуулга, зохион байгуулалтыг тэнхим хариуцан сургалтын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг ханган ажиллана.

2.4 АБСС хэрэгжиж эхлэхээс өмнө ОТИС-ийн ректорын тушаалаар АБСС-ыг зохион байгуулахад оролцох багш, ажилтан болон АБСС-д хамрагдах оюутнуудын нэрсийг батална.

Гурав. Ажлын байранд суурилсан сургалтын кредит, хугацаа

3.1 АБСС-ын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутны судлах нийт кредит бакалаврын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан кредиттэй тэнцүү байна.

3.2 АБСС-ын хөтөлбөрийн дадлага нь 20 кредит байх бөгөөд энэ нь бакалаврын сургалтын төлөвлөгөөний нийт кредитэд багтсан байна.

3.3 АБСС-ын хөтөлбөрийн кредит болон үнэлгээг кейс сургалт, бизнесийн дадлага, мэргэжлийн дадлага, төгсөлтийн шалгалт /диплом/, бусад мэргэжлийн суурь, мэргэжлийн хичээлүүдийн дүнд дүйцүүлнэ.

3.4 АБСС-д сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан ерөнхий суурь, мэргэжлийн суурь хичээлүүдийг үзэж судалсан 3 болон төгсөх курсийн оюутныг нийт 6 сарын хугацаанд хамруулна. Зарим хөтөлбөрийн онцлогоос шалтгаалан 2 дугаар курсийн оюутан байж болно.

3.5 Оюутан ажлын байранд суурилсан сургалтын үед өдрийн хөтөлбөрөөр хичээл судлахгүй бөгөөд цагийн хөтөлбөрөөр хичээл судлахгүй бөгөөд цагийн хөтөлбөрөөр хичээл судлах зохицуулалтыг хийж болно.

Дөрөв. Сонгон шалгаруулалт

4.1 АБСС-ын хөтөлбөрийн танилцуулга уулзалтыг мэргэжлийн тэнхимүүд зохион байгуулна.

4.2 Сургуулийн ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй, ёс зүйн хариуцлага хүлээгээгүй, гэмт хэрэг болон аливаа зөрчилд хариуцлага хүлээгээгүй оюутныг АБСС-ын хөтөлбөрт хамруулна.

4.3 АБСС-ын хөтөлбөрт хамрагдах оюутан урьдчилан бүртгүүлж, улирлын урьдчилсан хичээл сонголтоос өмнө хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг тэнхимд гаргана.

4.4 АБСС-д хамрагдах хүсэлт гаргасан оюутны бүртгэлийг тэнхим байгууллагад хүргүүлэх бөгөөд тэнхим, эсвэл байгууллага оюутны сонгон шалгаруулалт хийнэ.

4.5 Сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутны АБСС-д хамрагдах ректорын тушаал гарснаар оюутан АБСС-ын хөтөлбөрийн чиглүүлэх сургалтад хамрагдана.

4.6 Оюутан сургуультай АБСС-д хамрагдах гэрээ, ААНБ-тай холбогдох гэрээнүүдийг байгуулснаар АБСС хэрэгжиж эхэлнэ.

4.7 ААНБ нь АБСС-ыг өөрийн үйл ажиллагааны процессоор зохицуулж, байгууллын дотоод журамд заасны дагуу суралцагчтай холбогдох гэрээнүүдийг байгуулан, ажлын байрны тодорхойлолтыг танилцуулна.

4.8 АБСС-ын хөтөлбөр дуусахад ААНБ оюутны дадлагын ажлын үр дүнг албан ёсоор сургуульд хүлээлгэн өгснөөр АБСС-ын хөтөлбөр дууссанд тооцно.

Тав. Талуудын эрх, үүрэг

5.1 АБСС-ын зохицуулагчийн эрх, үүрэг:

5.1.1 АБСС-ын зохион байгуулалт, хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажилтан байна.

5.1.2 Зохицуулагч нь АБСС-ын хөтөлбөрийн мэдээлэл хүргэх, уулзалт зохион байгуулах, оюутан бүртгэх, сонгон шалгаруулалт явуулах, оюутны дадлагын удирдагч багшийг томилж, талуудад мэдээлэл хүргэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж оролцоно.

5.1.3 Зохицуулагч нь АБСС-ын хөтөлбөртэй холбогдох тушаал гаргуулж, оюутны хичээл зохицуулалтыг хийн, талуудад мэдээлэл хүргэж ажиллана.

5.1.4 ААНБ-ын зохицуулагчтай хамтран ажиллаж, АБСС-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хянах үүрэгтэй.

5.1.5 Дадлагын удирдагч багш нарт мэдээлэл хүргэх, оюутнуудад дадлагын зөвлөгөө өгч байгаа эсэх, ментортой холбогдож байгаа эсэхийг хянаж ажиллана.

5.1.6 Хөтөлбөрт хамрагдаж буй оюутны үнэлгээг талуудаас авч, оюутны дүнгийн нэгтгэл, сургалтын төлөвлөгөөний гүйцэтгэлийг хянаж, эцэслэнэ.

5.2 АБСС-ын удирдагч багшийн эрх, үүрэг:

5.2.1 Удирдагч багш нь АБСС-ыг үр дүнтэй явуулах, хөтөлбөрт хамрагдаж буй оюутанд зөвлөн туслах, мэдээллээр хангах чиг үүрэгтэй байна.

5.2.2 Дадлага удирдах оюутны мэдээллийг тэнхимээс хүлээн авна.

5.2.3 АБСС-д хамрагдаж байгаа оюутнуудад дадлагын ажлын талаар цахимаар, эсвэл биечлэн уулзах хэлбэрээр сард нэг удаа зааварчилж, зөвлөнө.

5.2.4 Удирдагч багш ментортой сард нэг удаа уулзаж, хөтөлбөрийн хэрэгжилт,оюутны ахиц дэвшлийн талаар уулзалт хийнэ.

5.3 АБСС-д хамрагдах оюутны эрх, үүрэг:

5.3.1 Оюутан нь АБСС-ын сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн тохиолдолд сургууль болон ААНБ-тай гэрээ байгуулснаар дадлагаа хийж эхэлнэ.

5.3.2 Дадлага хийж буй байгууллагын дотоод дүрэм журам,зарчмыг чанд биелүүлнэ.

5.3.3 Дадлагын хугацаанд оюутан нь менторын удирдлагын дор, ажлын ажлын байрны тодорхойлолтод заасан ажлыг хийж гүйцэтгэнэ.

5.3.4 Дадлага хийж буй байгууллагын томилсон менторын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн ажиллана.

5.3.5 Хөдөлмөр хамгаалал, аюулгүйн дүрмийг ханган мөрдөж, асуудалд нягт нямбай хандаж, сахилга дэг журамтай ажиллана.

5.3.6 Дадлагын хугацаанд оюутан нь тэнхимээс томилсон удирдагч багшаас биечлэн болон цахимаар заавар зөвлөгөө авч ажиллана.

5.3.7 Дадлага хийх байгууллагаас ментор томилогдмогц ментортой холбоо барих и-мэйл хаяг, утасны дугаар болон бусад холбогдох мэдээллийг дадлагын удирдагч багшид хүргэнэ.

Зургаа. Оюутны гүйцэтгэлийг үнэлэх

6.1 Оюутны АБСС-ын хөтөлбөрийн удирдамж, байгууллагуудтай байгуулсан гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг үндэслэж, ААНБ дадлагын ажлын дүнг гаргах бөгөөд тухайн дүнг үндэслэж, ААНБ дадлагын ажлын дүнг гаргах бөгөөд тухайн дүнгээр дадлагын ажлын дүнг тооцно.

6.2 Дадлагын ажлын дүнгээр дүн дүйцэх хичээлүүдийн үнэлгээг тооцно.

6.3 Дүйцүүлэх хичээлийн төлбөрийг оюутны сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлийн кредитээр тооцож төлнө.

6.4 Бусад дүйцүүлэлтийг тэнхим/сургуулийн зүгээс шийдвэрлэнэ.

6.5 Их сургууль, ААНБ хамтран оюутны төгсөлтийн шалгалтыг /диплом/ зохион байгуулж болох бөгөөд үнэлгээг тусад нь тооцно.

6.6 Оюутан АБСС-ын хөтөлбөрийг дуусгаагүй орхисон, ААНБ-аас хангалтгүй үнэлгээ ирсэн тохиолдолд сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг танхимаар судална.

6.7 АБСС-д хамрагдсан оюутны АБСС-ын үеэр эзэмшсэн мэдлэг чадварыг тусгасан гэрчилгээг боловсролын баримт бичиг /бакалаврын зэргийн диплом/-ын хавсралт хэлбэрээр олгоно.

 

Долоо. Бусад

7.1 Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, БШУЯ-ын сайдын тушаал, ОТИС-ийн ректорын тушаал нь энэ журамд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл болно.

7.2 Сургалтын нэгдсэн албаны дарга шинэчилсэн нэмэлт, өөрчлөлтийг журамд оруулан, ажлын 3 хоногийн дотор холбогдох алба нэгжүүдэд хэвлэмэл байдлаар тарааж, багш, ажилтан, оюутанд мэдэгдсэн байна.

 

 

 

 

 

 

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв /цаашид Төв гэх/ нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Засгийн газрын 2020 оны 228 дугаар тогтоолыг тус тус удирдлага болгон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2022 оны 1 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, ажлын дадлага олгох, орлогыг нэмэгдүүлэх, оюутанд суралцах хугацаандаа цагийн ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгоход чиглэсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий нэгж байна.

1. 2Төв нь “Дээд боловсролын тухай” хууль, “Боловсролын ерөнхий тухай хууль”, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэр болон энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа удирдлага болгоно.

1.3 Төв нь оюутнуудад сайн дурын үндсэн дээр хичээлийн бус цагаар хөдөлмөр эрхэлж ажил мэргэжлийн чиг баримжаатай болох, хөдөлмөрт бэлтгэн дадлагажих, орлогоо нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.

1.4 Төв нь үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор олон улсын төсөл, хөтөлбөр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, мэргэжил, арга зүйн дэмжлэг авч болно.

1.5 Оюутны хөдөлмөр эрхлэлтийн зарчим

1.5.1 оюутны хүсэл, сонирхол, сонголт, хэрэгцээнд тулгуурласан байх;

1тогтоосон тарифт цалин, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэнд тохирсон хөлстэй байх;

оюутны эрүүл мэнд, аюулгүй байдал, бие хүний төлөвшилд сөргөөр нөлөөлөхгүй байх;

оюутны хөдөлмөр эрхлэлт нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогод суурилах;

оюутны хичээл сургалтад сөргөөр нөлөөлөхгүй байх.

Хоёр. Төвийн эрх, үүрэг

2.1 Төв нь дараах эрхтэй.

2.1.1 Төвийн үйл ажиллагаа, зохион байгуулалтын талаар сургуулийн захиргаанд санал тавьж шийдвэрлүүлэх

2.1.2 Оюутныг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх шинэ үйлчилгээ, арга хэмжээг сургуулийн удирдлагатай зөвшилцсөний үндсэн дээр олон улсын төсөл, хөтөлбөр, төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлэх

2.1.3 Үндсэн үйл ажиллагаатай холбоотойгоор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас тайлан, мэдээ, судалгаа гаргуулах

2.1.4 Төв өөрийн эд хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж ашиглана

2.1.5 Төв нь дараах чиг үүргийг гүйцэтгэнэ.

2.1.6 Төвийн багш, ажилтнууд нь оюутан, залуучуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээлэл, зөвлөгөөг тогтмол өгөх.

2.1.7 Цагийн ажил хайж буй оюутанд мэдээлэл өгөх, цагийн болон нийтийг хамарсан ажилд зуучлах

2.1.8 Оюутан залуучуудыг цагийн болон түр ажлын байранд тогтмол зуучлах, суралцаж буй мэргэжлийн чиглэлээр дадлагажуулах, төгсөгчдийг ажлын байраар хангах чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах

2.1.9 Оюутан болон төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх судалгааг гаргаж, мэдээллийн сан үүсгэх.

2.1.10 Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг яармагийг хамтран зохион байгуулна.

 

Гурав. Төвийн удирдлага, зохион байгуулалт

3.1 Төв нь үйл ажиллагааг тогтмол явуулж, мэдээлэл сурталчилгааг өөрийн сургуулийн оюутан залуучуудад түгээнэ. Энэхүү чиг үүргийнхээ хүрээнд оюутан сонгон шалгаруулж, удирдан чиглүүлэх ажлыг тухайн төвийн багш хариуцна.

3.2 Төв нь үндсэн үйл ажиллагаандаа Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн холбогдох заалтын хүрээнд Хөдөлмөрийн болон Боловсрол, шинжлэх ухааны яам, 3.3 Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийслэлийн хөдөлмөрийн газраас мэргэжил, арга зүйн дэмжлэг авна.

3.4 Төв нь чиг үүргээ хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн ажлын байрны захиалга, чөлөөт цагаараа ажил эрхлэхийг хүссэн оюутны болон зуучлалын үр дүнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг солилцох нөхцөлөөр хангагдсан байна.

Дөрөв.Төвийн санхүүжилт

4.1 Төвийн санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

4.1.1 Дээд боловсролын тухай хуулийн 32.1.5-д заасан аж ахуйн үйл ажиллагаанаас орсон орлогын зохих хэсэг

4.1.2 олон улсын төсөл, хөтөлбөрийн хөрөнгө

4.1.3 бусад

4.2 Сургуулийн захиргаа төвийн төсвийг тухайн онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа тус бүрээр нарийвчлан баталж, зарцуулалтад хяналт тавина.

Тав. Төвийн үйл ажиллагаанд хяналт тавих, үр дүнг тооцох

5.1 Төвийн өдөр тутмын үйл ажиллагаанд хариуцсан багш хяналт тавина.

5.2 Сургуулийн удирдлага төвийн үйл ажиллагааны талаарх тайлан, мэдээлэл, явц, үр дүнтэй танилцах, мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулна.

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг зүйл

Нэгдүгээр зүйл. Дүрмийн зорилт

  1. Энэхүү дүрмийн зорилго нь байгууллагын болон сургуулийн хамт олноос эрхэмлэх үнэт зүйлсэд тулгуурлан оюутан суралцах үйл ажиллагаандаа баримтлах ёс суртахууны зарчим, дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоож, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, ёс зүйн зөрчлийн талаарх гомдол саналыг хүлээн авах, хянан шийдвэрлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, сургууль, багшийн нэр төрийг хамгаалж ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
  2. Энэ журам нь ОТИС-ийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрөөр суралцаж байгаа нийт суралцагчдад хамаарна.
  3. ОТИС-ийн суралцагч суралцах хугацаандаа баримтлах ёс зүйн нийтлэг зарчим:
    1. хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах
    2. хууль дээдлэх
    3. хүнлэг энэрэнгүй байх, соёлч боловсон харилцааг эрхэмлэх
    4. шударга ёсыг баримтлан, өндөр сахилга, ёс суртахуунтай байх
    5. төлөв, түвшин байх
    6. эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх

Хоёр: Суралцагчийн ёс зүйн хэм хэмжээ

Хоёрдугаар зүйл. Суралцагчийн ёс зүйн хэм хэмжээ

  1. Суралцагч нь өдөр тутмын үйл ажиллагаандаа ёс зүйн дараах хэм хэмжээг дагаж мөрдөнө.
    1. сургуулийн дүрэм, дотоод журам, ёс зүйн дүрэм болон бусад холбогдох хууль, дүрэм журмыг уншиж судлан сахин чанд дагаж мөрдөх
    2. эрдэм мэдлэг, оюунлаг байдлыг эрхэмлэж цаг ямагт өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг чадвараа тасралтгүй дээшлүүлэх
    3. багш, ажилтан, бусад суралцагчийн тавьсан зүй ёсны шаардлагыг хүлээн авах, алдаа дутагдлаа засах
    4. хичээлийн хөтөлбөр, цагийн хуваарийн дагуу сургалтын ажиллагаанд идэвхтэй оролцох, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хичээлээс хоцрохгүй, таслахгүй байх, хичээлийн дундуур орж, гарч үймүүлэхгүй байх зэргээр сургалт хүмүүжлийн ажил болон бусдад хүндэтгэлтэй хандах
    5. сургуулийн өмч хөрөнгийг ариг гамтай, зориулалтын дагуу зөв зохистой ашиглах
    6. бусдыг хүндэлж соёлтой харьцах, мэндлэх, хүндлэх ёсыг эрхэмлэн дээдлэх
    7. зөв боловсон хувцаслах
  2. Дараах тохиолдолд оюутныг ёс зүйн зөрчил гаргасанд тооцож хариуцлага хүлээлгэнэ
    1. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хичээл таслах, зүй бус үйлдлээ нуун дарагдуулах зорилгоор худал ярих, хуурамч бичиг баримт бүрдүүлэх
    2. бусдын өмчлөлийн зүйлийг хулгайлах, дур мэдэн авч ашиглах
    3. хичээлийн цагаар орж гарах, утсаар ярих, бохь зажлах, хөгжим сонсох, тоглоом тоглох, унтах, ярих, интернэт ашиглах зэргээр сургалтын хэвийн үйл ажиллагаанд саад учруулах, бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг хэл амаар доромжлох, гүтгэх, дарамтлах, хүч хэрэглэх
    4. бусдыг хуурч мэхлэх, худал цуурхал тараах, хувь хүний хувийн нууцыг тараах, задлах
    5. шалгалтын журам зөрчих, шалгалтын явцад бусдад мэдээлэл өгөх, авах, шалгалтын болон сургалтын материалыг хуулах, нуун дарагдуулах, өөрчлөх, хориглосон тоног, төхөөрөмж, техник хэрэгсэл ашиглах, бусдын өмнөөс шалгалт өгөх болон бусдыг өөрийн өмнөөс шалгалтад оруулах
    6. бусдын ажлыг хуулах замаар эсвэл өөр хичээл дээр үнэлгээ авсан болон бусдыг гүйцэтгэсэн даалгаврыг дахин үнэлүүлж оноо авах
    7. бие даалтын болон курсийн ажил, эрдэм шинжилгээний ажил хийх явцдаа бусдын оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглах, зохиогчийн нэр, ашигласан материал, эх сурвалж зэргийг дурдахгүй орхих, бусдын санааг өөрийн болгож бичих, хэвлэх, нийтлэх, нийтэд түгээх
    8. багш, ажилтан, бусад суралцагсад, иргэдтэй зүй бус харьцах, үг хэлээр доромжлох, үл хүндэтгэх
    9. сургуулийн байранд хэт бариу эсвэл хэт задгай, этгээд гажуу хувцаслаж ирэх
    10. сургуулийн орчинд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, хутга мэс, бусад зүйлсийг зэвсгийн чанартайгаар биедээ авч явах, хадгалах, сургуулийн гаднах тамхи татах цэгээс бусад орчинд утаат тамхи болон электрон тамхи татахгүй байх;
    11. сургуулийн орчинд хөзөр, даалуу, компьютерын тоглоом гэх мэт мөрийтэй тоглоом тоглох, хэт чанга дуу авиа үүсгэх
    12. зохион байгуулалттай аливаа арга хэмжээний үеэр эсрэг багийнхантай муудалцах, хэрүүл зодоон үүсгэх, хонзогнох, хэл амаар доромжлох зэргээр зохисгүй үйлдэл гаргах.

Гурав: Ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангах байгууллага, албан тушаалтан

Гуравдугаар зүйл. Ёс дүрмийг хэрэгжүүлэх хангах байгууллага

  1. Сургуулийн хэмжээнд оюутны ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг дараах удирдах ажилтан, байгууллага хангаж, хяналт тавьж ажиллана:
    1. сургалтын нэгдсэн алба
    2. бүтцийн сургуулийн захирал
    3. мэргэжлийн тэнхимийн эрхлэгч, багш нар
  2. Ёс зүйн дүрмийн хэрэгжилт проректорын үүрэг
    1. сургуулийн ёс зүйн дүрэм батлах, нэмэлт өөрчлөлт, засвар оруулах, хэрэгжүүлэхтэй холбоотой чиглэл, удирдамж өгөх, хяналт тавих
    2. ёс зүйн зөрчил гаргагчид сахилга, хариуцлагын шийтгэл ногдуулах эсэхийг холбогдох дүрэм, журмыг баримтлан шийдвэрлэх, санал гаргах, хэлэлцүүлэх
    3. ёс зүйн зөрчил гаргагчид ногдуулах шийтгэлийг тогтоох, санал гаргах
    4. суралцагчийн ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоосон бүтцийн сургуулийн захирал, харьяалах тэнхим, анги удирдсан багшийн санал, дүгнэлтийг үндэслэн хэлэлцэж холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд нягтлан шалгаж, дүгнэлт гаргах
  3. Ёс зүйн дүрмийн хэрэгжилт дэх сургалтын нэгдсэн албаны үүрэг
    1. суралцагчийн ёс зүйн дүрмийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх асуудлаар сургуулийн захиргаанд санал оруулах, зөвлөх, албан шаардлага тавих
    2. суралцагчийн ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаарх асуудлыг бүтцийн сургуулийн захирлын санал болгосны дагуу хэлэлцэн шийдвэрлэх
    3. ёс зүйн зөрчил гаргагчид ногдуулах хариуцлагын асуудлыг шийдвэрлэхэд санал гаргах
  4. Ёс зүйн дүрмийн хэрэгжилт дэх бүтцийн сургуулийн захирал, мэргэжлийн тэнхимийн үүрэг
    1. суралцагчийн ёс зүйн зөрчил гаргасан тухай санал, гомдол, мэдээлэл, баримтыг хүлээн авах, асуудлыг шийдвэрлэх
    2. суралцагчийн ёс зүйн зөрчил гаргасан тухай санал, гомдлыг бүтцийн сургуулийн багш нарын хурлаар авч хэлэлцэх, шийтгэл хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэх
    3. ёс зүйн зөрчил гаргасан суралцагчдад сахилгын шийтгэл ногдуулах талаар Сургалтын нэгдсэн алба болон Ректорын зөвлөлд бүтцийн сургуулийн захирал, тэнхимийн эрхлэгч санал оруулах, сахилгын шийтгэлийн асуудлаар санал оруулах.

 

Дөрөв. Ёс зүйн хариуцлага, дүрмийн хэрэгжилт

Дөрөвдүгээр зүйл. Ёс зүйн хариуцлага

  1. Энэхүү ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн хор уршиг, хохирлын хэр хэмжээг харгалзан дараах шийтгэлийг ногдуулна:
    1. суралцагчийн ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд дараах шийтгэлийг ногдуулна. Ингэхдээ Боловсролын ерөнхий хууль, Суралцагчийн гэрээ, ОТИС-ийн дүрэм, дотоод журам болон энэхүү ёс зүйн дүрмийг удирдлага болгоно.
      1. нээлттэй болон хаалттай сануулах
      2. бүтцийн сургуулийн болон мэргэжлийн тэнхимийн хурлаар асуудлыг авч хэлэлцэж анхааруулах
      3. хоёр буюу түүнээс дээш удаа зөрчил гаргасан буюу ноцтой зөрчил гаргасан оюутныг сургуулиас хасах хүртэл арга хэмжээ авна.

Тав. Бусад

Тавдугаар зүйл. Өргөдөл гомдол хүлээн авах, хянах

  1. ОТИС-ийн нийт профессор багш ажилтан, оюутан бүр ёс зүйн зөрчлийг гарсан даруйд нь таслан зогсоох, зүй ёсны шаардлага тавих, зөвлөлд хандан ёс зүйн зохисгүй үйлдлийн талаарх мэдээллийг мэдүүлэх үүрэгтэй.
  2. Суралцагч ёс зүйн дүрмийг зөрчсөн талаар багш, ажилтан оюутнаас гаргасан гомдлыг ОХ-ны НБД хүлээн авч, ОХ-ны тэргүүнд танилцуулна.
  3. ОХ-ны тэргүүн гомдлыг холбогдох бүтцийн сургуулийн захиралд танилцуулж, бүтцийн сургуулийн захирал тус дүрмийн 5.1.1, 5.1.2, 5.1.3-д тус тус заасан хариуцлагыг хүлээлгэнэ.

 

 

 

 

 

 

 

Ажлын байрны бэлгийн дарамтаас сэргийлэх журам

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬД ГАДААДЫН ИРГЭНИЙГ СУРАЛЦУУЛАХ ЖУРАМ

НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагааны гэрээний дагуу болон хувийн шугамаар суралцах гадаадын иргэнийг Отгонтэнгэр Их Сургууль (цаашид ОТИС гэх)-д суралцуулах үйл ажиллагааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

1.2 Монгол улсын Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон ОТИС-ийн холбогдох журмыг үндэслэн ОТИС-ийн боловсролын зэрэг олгох болон зэргийн бус сургалтад гадаадын иргэнийг суралцуулахад энэхүү журмыг баримтална.

1.3 Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудал гарвал ОТИС-ийн захиргааны зөвлөл хэлэлцэж, захирал шийдвэр гаргана.

ХОЁР. ЭЛСЭЛТ, БҮРТГЭЛ

 

2.1 Гадаадын иргэнийг оюутнаар элсүүлэн суралцуулах асуудлыг Сургалтын нэгдсэн алба, Гадаад харилцааны алба хамтран хариуцан ажиллана. Сургалтын нэгдсэн алба нь ОТИС-ийн дүрмийн дагуу томилогдсон Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлын удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг сургуулийн үндсэн нэгж болно. Гадаад харилцааны алба нь захирлын удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг сургуулийн үндсэн нэгж болно.

2.2 ОТИС-ийн боловсролын зэрэг олгох сургалтад суралцах гадаадын иргэн нь Монгол Улсад мөрдөгдөж буй боловсролын агуулга түвшин, стандарттай дүйцэхүйц өмнөх шатны боловсрол эзэмшсэн байна.

2.3 Элсэлтийн үйл ажиллагааг хичээлийн жилд хоёр удаа зохион байгуулна. Зэрэг олгох хөтөлбөрт элсэх тухай хүсэлтийг намрын улиралд суралцах бол 5 дугаар сарын 01-нээс 8 сарын 20-ны хооронд, хаврын улиралд суралцах бол 10 дугаар сарын 01-ээс 12 дугаар сарын 10-ны  хооронд тус тус гаргаж бүртгүүлнэ.

2.4 Хичээл дараах байдлаар зохион байгуулагдана.Үүнд;

  • Танхим
  • Цахим
  • Танхим, цахим хосолсон.

2.5 Суралцахыг хүсэгч нь элсэн суралцах анкетыг тус сургуулиас бэлтгэн гаргасан маягтын дагуу бэлтгэж Сургалтын нэгдсэн албанд ирүүлнэ. Өргөдөлд дор дурдсан материалыг хавсаргасан байна.

  • Хувийн өргөдөл;
  • Гадаад паспортын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /5 жил хүртэл хүчинтэй хугацаатай байх/;
  • Бүх шатны боловсролын үнэмлэх, диплом, хавсралтын /эх хувь, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, монгол хэлнээ хөрвүүлж нотариатаар гэрчлүүлсэн албан ёсны баталгаа/;
  • Хэрэв байгууллагын нэр дээр суралцах гэж буй бол тухайн иргэнийг Монгол Улсад суралцахаар илгээж буй байгууллагын тодорхойлолт /албан ёсоор баталгаажиж Монгол Улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулж авсан байх/;
  • Эрүүл мэндийн бичиг /ХДХВ/ДОХ-ын шинжилгээний бичгийн хамт/;
  • 3х4 хэмжээний цээж зураг /Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан байх/;
  • Элсэлтийн хураамж;

2.6 Англи хэлээр сургалт нь явагддаг, боловсролын зэрэг олгох сургалтын хувьд гадаадын иргэнээс монгол хэлний мэдлэг, чадвартай байхыг шаардахгүй боловч, тухайн хөтөлбөрийн шаардлагад нийцсэн Англи хэлний түвшинтэй байхыг шаардана. Энэ тохиолдолд англи хэлний мэдлэг, чадварын түвшинг илтгэх бичиг баримтыг  (IELTS, TOEFL гэх мэт шалгалтын оноо нь хүчинтэй гэрчилгээ) элсэх хүсэлт гаргах үед хавсаргаж ирүүлнэ.

2.7 Хөтөлбөрийн онцлогоос хамаарч бүтцийн сургууль, мэргэжлийн тэнхимээс бусад тусгай шаардлагыг элсэгчдэд тавьж болно.

2.8 Сургалтын нэгдсэн алба дээрх материалыг хүлээн авч хянаад шаардлага хангасан нөхцөлд элсэлтийн шалгалтыг зохион байгуулж, элсэлтийн шалгалт өгөх зөвшөөрлийн хуудас олгож шалгалт авна. Шалгалтад тэнцсэн тохиолдолд тус сургуульд суралцах эрхийн бичиг олгоно. Эрхийн бичиг нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

2.9 Тус сургуульд суралцах эрхийн бичиг олгогдсон суралцахыг хүсэгчийг ОТИС-ийн захиралд танилцуулж суралцагчтай Сургалтын нэгдсэн албаны дарга гэрээ байгуулна. Гэрээ нь тус сургуулиас батлан гаргасан загварт үндэслэгдсэн байна.

2.10 Гэрээ байгуулсан гадаадын иргэнийг ОТИС-ийн захирлын тушаалаар элсүүлэн Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэнэ.

2.11 Суралцагч Гадаад оюутантай байгуулсан гэрээнд заасан сургалтын төлбөр, үйлчилгээний хураамжийг ОТИС-ийн Удирдах зөвлөлийн хурал, захиргааны зөвлөлийн хурлаар батлагдсан Гадаад оюутны сургалтын төлбөр, үйлчилгээний хураамжийг бүрэн төлж баримтыг хуулбарын хамт санхүүд тушаана.

2.12 Танхимаар суралцах суралцагчийг Монгол Улсын Иргэний эрүүл мэндийн тухай хууль, дүрэм, журамд заасны дагуу эрүүл мэндийн даатгалд хамруулна. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суралцагч өөрөө хариуцна. Суралцагчийн эрүүл мэндийн даатгалд даатгуулах үүргийг гадаад харилцааны алба хүлээнэ.

2.13 Танхимаар суралцах суралцагчийн хүсэлтээр ОТИС өөрийн оюутны дотуур байранд орох тохиолдолд гэрээ хийж, төлбөртэйгөөр суулгана. Оюутны дотуур байрны ачаалал болон бусад шалтгаанаар ОТИС-ийн оюутны дотуур байранд суугаагүй суралцагчид амьдрах байр, орон сууцаа олоход нь туслалцаа үзүүлж болно. Байр орон сууц худалдан авах, хөлслөх, зардлыг суралцагч өөрөө хариуцна.

 

ГУРАВ. ВИЗ, ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛ

3.1 Сургалт нэгдсэн алба нь бүрдүүлсэн материал, суралцах эрхийн бичиг, суралцагчтай байгуулсан гэрээ, сургалтын төлбөрийн баримтыг үндэслэн тухайн суралцагчийн тус сургуульд суралцах эрхийн ангиллаар орж ирэх зөвшөөрөл олгох хүсэлтийг Боловсрол, гадаадын иргэн харьяаллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан элсэгчийн харьяаллын дипломат төлөөлөгчийн газарт явуулна.

3.2 Суралцагч харьяа дипломат төлөөлөгчийн газраас виз авч Монгол Улсад ирэх бөгөөд ирнээс хойш ажлын 2 өдрийн дотор тус сургуулийн гадаад харилцааны албанд бүртгүүлж, ажлын 7 өдрийн дотор гадаадын иргэн харьяаллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлнэ.

3.3 Монгол Улсад орж ирснээс хойш 21 хоногийн дотор сургуулийн захирлын зөвшөөрлийн дагуу Боловсрол, гадаадын иргэн харьяаллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудаас Монгол Улсад жилээр оршин суух зөвшөөрөл авна.

3.4 Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авахад суралцагчийн бүртгүүлэх материалын жагсаалтыг дурдав. Үүнд:

  • Боловсрол, гадаадын иргэн харьяаллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандсан албан бичиг /Сургуулийн суралцагчид оршин суух зөвшөөрөл хүссэн/
  • Сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн /гэрчилгээ/ хуулбар
  • Суралцагчийн эрүүл мэндийн бичиг /ХДХВ/ДОХ-ын шинжилгээний бичиг/
  • Суралцагчийн паспортын хуулбар /визтэй хуудасны хамт/
  • Зөвшөөрлийн хураамж
  • Суралцагчтай сургалтын нэгдсэн алба байгуулсан гэрээний хуулбар
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт
  • Бүртгэлийн анкет
  • 3х4 хэмжээний 1 хувь цээж зураг /сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан байх/

3.5 Магистр, докторын хөтөлбөрт элсэн суралцаж байгаа гадаад суралцагчид нь суралцах хугацаандаа гэр бүлийн гишүүдээ урилгаар ирүүлж Монгол Улсад хамт оршин суух хүсэлтээ суралцаж эхэлснээс хойш 6 сарын дараа Гадаад харилцааны албанд өргөдөл гаргаснаар шийдүүлэх боломжтой болно.

ДӨРӨВ. СУРГАЛТ

 

4.1 Боловсрол, гадаад харилцаа, гадаадын иргэн харьяаллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудын зохих зөвшөөрлийн дагуу Монгол Улсад орж ирсэн суралцагчийг сургалтын нэгдсэн албанаас суралцах сургуулийн захирал, тэнхимийн эрхлэгчид танилцуулна.

4.2 Суралцагчийн харьяалан суралцах сургууль, тэнхим нь ОТИС-ийн дүрэм, журам, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн дагуу чанартай үйлчилгээ үзүүлэх асуудлыг хариуцна.

4.3 ОТИС-ийн суралцагч болсон гадаад иргэн Монгол Улсын харьяат суралцагчийн нэгэн адил дүрэм, журмаар суралцана.

4.4 Суралцагч нэг хичээлийн жилд хоёр удаа буюу оюутны өвлийн болон зуны амралтаар нутагтаа явах эрхтэй. Амралтаараа нутаг явахдаа суралцагч нь чөлөө олгохыг зөвшөөрсөн бүтцийн сургуулийн захирал, Сургалтын нэгдсэн албаны даргын гарын үсэг, суралцаж дууссан улирлын дүнгийн жагсаалтын хамт Гадаад харилцааны албанд өргөдөл гаргаснаас 5 хоногийн дотор Гадаадын иргэн харьяаллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандсан гарах орох визний албан бичгийг хийж өгнө.

4.5 Виз бүхий суралцагч нь 90 хүртэлх хоногийн гарах орох визийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэг жилийн ахин визний урилга явуулахгүй бөгөөд оюутантай байгуулсан “Оюутан суралцуулах гэрээ”-г цуцлах үндэслэл болно.

4.6 Суралцагч оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусахаас 2 сарын өмнө ОТИС-ийн гадаад харилцааны албанд мэдэгдэж зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах материалыг бүрдүүлж өгнө. Докторантурт суралцаж танхимийн цагаа бүрэн биелүүлсэн суралцагчдын судалгааны ажлын төлөвлөгөөнд үндэслэн, визийг 3 хүртэлх жилээр сунгах эсэх талаар холбогдох төрийн байгууллагад ОТИС тодорхойлолт гаргаж болно. Судалгааны ажлын төлөвлөгөөг суралцагч, удирдагч нар хамтран төлөвлөж, судалгааны тэргүүлэх профессор хянаж, эрдэм шинжилгээ, сургалт эрхэлсэн захирал баталсан байна.

4.7 Суралцагч энэхүү журмын 4.4 дэх хэсэгт заасан үндэслэлээс бусад гэнэтийн болон ар гэрийн гачигдал, судалгаа хийх зорилгоор хичээлийн дундуур нутаг буцах тохиолдолд үндэслэл бүхий өргөдөл гарган мэргэжлийн багш, тэнхим, сургуулийн зөвшөөрлийг авсан байна. Энэ тохиолдолд суралцагчид хичээлийн жилд нэг удаа хураамж авч чөлөө олгоно. Хураамжийн хэмжээ энгийн визний дүнгээс 3 дахин их байна.

4.8 Суралцагч нь тухайн хичээлийн жилд сургуулийн Удирдах зөвлөлөөс тогтоосон гадаад суралцагчийн сургалтын төлбөрийг хичээл эхлэхээс 3 хоногийн өмнө зохих харилцах дансанд тушааж, баримтыг хуулбарын хамт сургуулийн санхүүд өгснөөр сургалтад хамрагдах, номын сангаар үйлчлүүлэх болон бусад үйлчилгээ авах эрх нь нээгдэнэ.

4.9 Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт тусгаснаас гадуур өөрийн хүсэл сонирхлоор хөдөө орон нутагт болон бусад газарт зорчих өөрийн буруутай үйлдлээс холбогдон үүсэх аливаа харилцаанаас бий болох хариуцлагыг суралцагч өөрөө хүлээнэ.

ТАВ. СУРАЛЦАГЧИЙГ ЧӨЛӨӨЛӨХ, ШИЛЖҮҮЛЭХ, ХАСАХ

 

5.1 Суралцагчийн өөрийн хүсэлтээр сургуулиас чөлөөлөгдөх болон бусад сургуульд шилжин суралцах хүсэлтийг хэлэлцэн зөвшөөрсөн бүтцийн сургуулийн саналыг үндэслэн ОТИС-ийн захирлын тушаалаар түүнийг сургуулиас чөлөөлж боловсрол, гадаадын иргэн харьяаллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон оршин суух зөвшөөрлийг хасуулж холбогдох зардлыг суралцагчаар гаргуулна.

5.2 Суралцагч жилийн болон хагас жилийн чөлөө хүсэх тохиолдолд сургалтын нэгдсэн алба тухайн оюутны тойрох хуудас, оршин суух зөвшөөрлийг үндэслэн хасуулах тухай захирлын тушаалаар суралцах эрх сэргээх материалыг бүрдүүлж гадаад харилцааны албанд өгнө. Гадаад оюутанд чөлөө олгосон тухай захирлын тушаалыг үндэслэн үргэлжлүүлэн суралцах материалд бүрдүүлэлт хийж оршин суух зөвшөөрөлд хасалт хийлгэнэ.

5.3 Суралцагч өөрийн хүсэлтээр сургуулиас чөлөөлөгдөх тохиолдолд хариуцсан сургууль, нэгжийн тодорхойлолт, захирлын тушаалыг үндэслэн судлаагүй үлдсэн хичээлийн багц цагийн төлбөрийг журамд заасан хугацаанд тухайн санхүүгээс буцаан олгоно. Элсэн суралцах хүсэлт гаргасан хэдий ч суралцагч өөрөө ирж суралцаагүй тохиолдолд сургалтын төлбөрийн урьдчилгааг 10 хувийн хасалттай буцааж олгоно.

5.4 Суралцагч Монгол Улсын Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох зүйл, заалт, энэхүү журмын 4-р зүйлийн 4.6, 4.7 дахь хэсгийг зөрчсөн, оюутан суралцуулах тухай гэрээний сургуулиас хасах үндэслэл бүхий зүйл заалтыг зөрчсөн бол ОТИС-ийн захирлын тушаалаар сургуулиас хасаж боловсрол, гадаадын иргэн харьяаллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын олгосон оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгуулна.

5.5 Суралцагч энэхүү журмын 5.4 дахь хэсэгт заасан үндэслэлээр сургуулиас хасагдсан тохиолдолд түүний судлаагүй үлдсэн хичээлийн цагийн төлбөрийг буцаан олгохгүй.

ЗУРГАА.ТӨГСӨЛТ

 

6.1 Тухайн мэргэжлээр сургалтын төлөвлөгөөний дагуу суралцаж, сургалтын агуулгыг бүрэн эзэмшиж зохих үнэлгээ авч төгсөж буй гадаадын төгсөгчийн дипломыг судалсан кредит цагийг илтгэсэн хавсралтын хамт англи, монгол хэл дээр үйлдэж олгоно.

6.2 Суралцагчийн кредит цагийн тооцоо, үнэлгээ, дипломын дүнг нэгтгэн гаргах ажлыг тухайн сургууль, тэнхим хариуцан гаргаж Сургалт, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал баталгаажуулна.

6.4 Төгсөгчид сургуулийн сургалтын нэгдсэн албанаас олгох тойрох хуудсаар сургуультай тооцоо хийж диплом гардуулах өдрөөс 7 хоногийн өмнө хүлээлгэн өгнө. Хөтөлбөрөө амжилттай дууссан оюутнууд диплом гардуулах өдрөөс өмнө өөрийн хүсэлтээр нутаг буцах тохиолдолд гадаадын иргэний харьяаллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хасалт хийлгэж Монгол Улсаас гарна.

 

ДОЛОО. ХАРИУЦЛАГА

7.1 Суралцагч нь Монгол Улсын Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох зүйл, заалт, энэхүү журмын 4-р зүйлийн 4.6, 4.7 дахь хэсгийг зөрчсөн, оюутан суралцуулах тухай гэрээний сургуулиас хасах үндэслэл бүхий заалтыг зөрчсөн бол ОТИС-ийн захирлын тушаалаар сургуулиас хасаж боловсрол, гадаадын иргэний харьяаллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгуулна.

7.2 Энэхүү журмын 7.1-дэх хэсэгт заасан зөрчлөөс бусад зүйл заалтыг зөрчсөн суралцагчдад эхний удаад сануулж, хоёр ба түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд сургуулиас хасах хүртэлх арга хэмжээ авна.

Үүсгэн байгуулагчийн тэтгэлэг

3.2.1.1. эхний 2 улирал дараалан А үнэлгээтэй суралцвал дараа улирлын сургалтын төлбөрөөс 200,000 төгрөгөөр  

3.2.1.2. эхний 4 улирал дараалан А үнэлгээтэй суралцвал дараа улирлын сургалтын төлбөрөөс 400,000 төгрөгөөр  

3.2.1.3. хичээлийн улирлын эхний долоо хоногт өмнөх сургалтын хугацааны сурлагын өндөр амжилт гарган суралцсан тэргүүний оюутанд “ОТИС-ийн Үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлэг“-ийг ОТИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулж тэтгэлгийг сургалтын төлбөрийн хөнгөлөлт хэлбэрээр олгоно.

Оюутны холбоо, оюутны зөвлөлийн дүрэм

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Нэгдүгээр зүйл. Дүрмийн зорилт

1.1 Энэ дүрмийн зорилт нь Отгонтэнгэр их сургуулийн /цаашид ОТИС гэх/ Оюутны холбоо /цаашид ОХ гэх/, бүтцийн сургуулийн Оюутны зөвлөл /цаашид ОЗ гэх/-н зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл, зарчим бүтэц, зохион байгуулалт, гишүүдийн эрх үүрэг, ОХ-ны чиглүүлэгч багш, гишүүд, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа, эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2 ОТИС-ийн ОХ нь ОТИС-ийн нийт оюутны эрх, ашиг сонирхлыг илэрхийлсэн гишүүнчлэл бүхий нэгдэл бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт, ОТИС-ийн дүрэм, Дотоод журмуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах, нийгэм болон оюутанд үйлчилдэг ашгийн төлөө бус гишүүнчлэл бүхий нэгдэл юм.

1.3 ОТИС-ийн ОХ нь ОТИС-ийн оюутны эрх барих, дээд байгууллага мөн.

1.4 ОХ нь өөрийн бэлгэдэл, хэвлэмэл хуудас, тамгатай байна.

Хоёрдугаар бүлэг. Зорилго, зарчим, үйл ажиллагааны үндсэн чиглэл

Хоёрдугаар зүйл. Зорилго

2.1 ОТИС-ийн ОХ-ны эрхэм зорилго нь тус сургуульд суралцаж буй Монгол Улсын ирээдүй болсон оюутнуудыг амжилттай суралцах, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, оюутнуудын идэвх оролцоог сайн дурын үндсэн дээр нэмэгдүүлж, тэдний эв нэгдлийн илэрхийллийг бий болгох.

2.2 ОТИС-ийн оюутнуудын эрх ашгийг хамгаалах, оюутныг бүх талаар хөгжүүлэх, нийгэмд бие хүн бэлтгэх цогц үйл ажиллагааг зохион байгуулах, сургуулиа төлөөлөх, оюутнуудаа бусад их дээд сургуулиудын оюутнуудтай холбох, салбар сургуулиудын ОЗ-үдийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, нэгдмэл удирдлагаар хангахад оршино.

2.3 ОТИС-ийн ОХ нь өөрийн үйл ажиллагааны хүрээнд зорилтуудаа тодорхойлон гишүүдийн олонхын саналаар баталгаажуулан хэрэгжүүлнэ.

2.4 Гуравдугаар зүйл. Үйл ажиллагааны үндсэн зарчим

3.1 ОТИС-ийн ОХ нь өөрийн үйл ажиллагааны хүрээнд зорилтуудаа тодорхойлон гишүүдийн олонхын саналаар баталгаажуулан хэрэгжүүлнэ.

3.1.1 ардчилал, шударга ёсны зарчим

3.1.2 удирдах, удирдуулах ёсны зарчим

3.1.3 ил тод байдлын зарчим

3.1.4 нэгдмэл удирдлагын зарчим

3.1.5 байнгын тогтвортой, залгамж чанартай байх зарчим

3.1.6 хариуцлага тооцдог, ёс зүйтэй байх зарчим

3.1.7 харилцан итгэлцэл, идэвх санаачилгатай, сайн дурын байх зарчим

3.1.8 дүрмээ даган биелүүлэх зарчим гишүүдийн тэгш эрхийн зарчим

Дөрөвдүгээр зүйл. Үйл ажиллагааны үндсэн чиглэл

4.1 ОТИС- ийн ОХ нь дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Үүнд:

4.1.1 сургуулийн нийт оюутнуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалах

4.1.2 нийт оюутнуудыг ОТИС, Монголын оюутны холбоо болон бусад байгууллага, албан тушаалтантай харилцахад төлөөлөх

4.1.3 оюутныг хөгжүүлэх, дэмжих, нийгэмд бие хүн бэлтгэх бүх төрлийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулах

4.1.4 оюутны бүх төрлийн санаачилгыг дэмжих

4.1.5 оюутны бүх чиглэлийн клубийн үйл ажиллагааг дэмжих

4.2 ОТИС-ийн ОХ нь эрхэм зорилгоо хэрэгжүүлэх явцдаа гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэхтэй холбогдсон олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлэх, ОТИС-ийн ОХ-ны хэтийн төлөвлөгөөг цаг тухайд нь боловсруулж тус байгууллагын хөгжил, байнгын ажиллах баталгааг хангах, эдийн засаг, санхүүгийн боломжийг дээшлүүлэх, нийгэмд өрсөлдөх чадавхыг нь бэхжүүлэхэд чиглүүлнэ.

Гуравдугаар бүлэг. Бүтэц, зохион байгуулалт, эрх үүрэг

Тавдугаар зүйл. ОХ-ны чуулган

5.1 ОХ-ны эрх барих дээд байгууллага нь ОХ-ны чуулган /цаашид “Чуулган” гэх/ байна.

5.2 Чуулган нь жилд нэг удаа зохион байгуулагдах бөгөөд ээлжит бус чуулганыг зохион байгуулж болно. Ээлжит бус чуулганыг ОХ-ны чиглүүлэгч багш, ОХ-ны тэргүүн нар дангаараа санаачилсан, эсхүл ОХ-ны гишүүдийн 2/3-н хүсэлт гаргасан бол тус тус зарлан хуралдуулна.

5.3 Чуулган нь дараах бүрэн эрхтэй байна. Үүнд:

5.3.1 ОХ-ны дүрмийг батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох, зорилго, зорилт тодорхойлох, төлөвлөгөө, тайлан, төсөв хэлэлцэх, батлах,

5.3.2 бүх нийтийн сонгуулиар сонгогдсон тэргүүнийг батламжлах,

5.3.3 тэргүүний ажлын тайланг дүгнэх, үүрэгт ажил хангалтгүй гэж үзвэл огцруулж, дараагийн тэргүүнийг сонгох,

5.3.4 тэргүүний санал болгосноор ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нарыг томилох, чөлөөлөх, эгүүлэн татах,

5.3.5 ОХ-ны бусад 9 гишүүнийг томилох, чөлөөлөх, эгүүлэн татах,

5.3.6 ОХ-ны бусад бүрэн эрх.

Зургаадугаар зүйл. ОХ-ны хурал   

6.1 ОХ нь тэргүүн, нарийн бичгийн дарга /цаашид “НБД” гэх/, 9 гишүүнээс бүрдэнэ. ОХ-ны хуралд бусад гишүүдийг оролцуулахаар бол саналын эрхгүй оролцоно.

6.2 ОХ-ны үйл ажиллагааны хэлбэр нь хурал байх бөгөөд  ээлжит болон ээлжит бус байна. Ээлжит хурлыг 7 хоног бүрд 1 удаа тогтмол хуралдуулах бөгөөд хурал хийх өдрийг ОХ-ны тэргүүн, түүний эзгүйд НБД шийднэ.

6.3 Ээлжит бус хурлыг бүх гишүүдийн 2/3 нь хүсэлт гаргасан, мөн тэргүүн, түүний эзгүйд НБД санал болгосноор тус тус зарлан хуралдуулна.

Долоодугаар зүйл. ОХ-ны хурлын дэг

7.1 Нийт гишүүдийн гуравны хоёр буюу 6-н гишүүнээс дээш тооны гишүүн ирснээр хурлыг хүчинтэйд тооцно.

7.2 Хурлыг ОХ-ны тэргүүн даргалах  ба  түүний эзгүйд НБД даргална.

7.3 Хурлын протоколыг нарийн бичгийн дарга үнэн зөв, стандартын дагуу тэмдэглэж хурлын даргалагчид шалгуулан гарын үсэг зуруулна.

7.4 Хурал эхлэхээс өмнө хэлэлцэх асуудлыг гаргасан байх ёстой бөгөөд хэлэлцэх асуудал, түүний дарааллыг ОХ-ны тэргүүн түүний эзгүйд хурал даргалж байгаа этгээд гаргана. ОХ, ОЗ-ийн гишүүд хурлаар хэлэлцэх асуудлын талаар санал гаргах эрхтэй ба уг саналаа амаар болон бичгээр хурал даргалагчид урьдчилан мэдэгдэнэ.

7.5 Хурлыг хурал даргалагч нээх ба хурлын төгсгөлд дүгнэнэ.

7.6 Гишүүд хуралд саналаа хэлэх эрхтэй бөгөөд гараа өргөн хурал даргалагчаас зөвшөөрөл авсны дагуу саналаа илэрхийлнэ. Саналаа илэрхийлэхдээ дарга, гишүүдэд хүндэтгэлтэй хандаж, ёс суртахуунтай байх ба гишүүний 1 удаа саналаа хэлэх хугацаа 5 минутаас хэтрэхгүй байна.

7.7 ОХ, ОЗ-ийн нэг удаагийн хурал 2 цагаас хэтрэхгүй байна. Шаардлагатай тохиолдолд хурлын цагийг хурал даргалагч сунгаж болно.

7.8 ОХ-ны хурлаас зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр гишүүд гарна.

7.9 ОХ-ны хурлаас хоцорсон тохиолдолд хурал даргалагчаас зөвшөөрөл авч орно.

7.10 Хурлын дэгийг зөрчсөн бол хурал даргалагч эхний удаа сануулах, 2 буюу түүнээс дээш удаа зөрчвөл хурлаас хөөж гаргана. Ийнхүү хөөгдөж гарсан тохиолдолд ОХ-ны хуралд ирцийг ирээгүйгээр тооцно.

Наймдугаар зүйл. ОХ-ны чиглүүлэгч багш

8.1 ОХ нь чиглүүлэгч багштай байх бөгөөд ОТИС-ийн удирдлагаас томилогдсон багш байна.

8.2 ОХ-ны чиглүүлэгч багш нь төсөв төлөвлөгөө тайлантай танилцах, ОХ-нд үүрэг даалгавар өгөх, ОХ, ОЗ-ийн дүрмийн хэрэгжилтэй танилцах, хурлын протоколтой танилцах, шагнал урамшуулалд нэр дэвшүүлэх, эрх үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой мэдэгдэл, хүсэлт, сонордуулга, уриалга, тодорхойлолт гаргах, албан ёсны үйл ажиллагаанд оролцох мөн дүрэмд заасан бусад эрх эдэлнэ.

Есдүгээр зүйл. ОХ-ны тэргүүн

9.1 ОХ-ны тэргүүн нь нийт оюутан багш, ажилчдыг хамарч явуулсан чөлөөт сонгуулийн зарчмаар сонгогдсон, ОТИС-ийн 2 дугаар курсийн, бакалаврын зэрэг горилохоор суралцаж байгаа өдрийн ангийн оюутан байх ба ОХ-ны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулах эрх, үүрэг бүхий ОТИС-ийн нэр төрийг Монгол Улсын дээд боловсролын салбарын хэмжээнд өргөж чадах хичээл сурлага, идэвх санаачилгаараа бусдыгаа хошуучлан манлайлагч байх сонгуульт ажилтныг хэлнэ.

9.2 ОХ-ны тэргүүний бүрэн эрхийн хугацаа 2 жилийн хугацаанд үргэлжилнэ. ОХ-ны тэргүүн энэхүү дүрмийн хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Сонгогдсоноос хойш 1 жилийн дараах ээлжит чуулганаар ажлаа тайлагнаж, гишүүдийн олонхын саналаар цаашид үүрэгт ажлаа үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.

9.3 ОХ-ны тэргүүн нь ОТИС-ийн оюутнуудын тэргүүн, ОХ, оюутны зөвлөлүүдийн жинхэнэ удирдагч мөн.

9.4 ОХ-ны тэргүүн сонгогдсон цагаас эхлэн ангийн дарга, ОЗ-ийн гишүүн зэрэг сургуулийн бүхий л сонгуульт ажлаас татгалзана.

9.5 ОХ-ны тэргүүн нь аль нэг сургууль төлөөлөөгүй байх ба аль нэг сургуульд давуу байдал тогтоохгүй байна.

9.6 ОХ-ны тэргүүн нь дараах бүрэн эрхийг эдэлнэ.

9.6.1 ОТИС-ийн нийт оюутнуудыг төлөөлөх

9.6.2 дүрэм, журам, шийдвэр, санал, уриалга, мэдэгдэл гарган тухайлсан асуудлаар тодорхой байр суурь баримтлан ажиллах

9.6.3 хурал даргалах, хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хурлын товыг өөрчлөх, ээлжит бус хурал зарлах, гишүүдэд хүндэтгэн үзэх шалтгаантайгаар чөлөө өгөх

9.6.4 ажлын хэсэг байгуулах, төлөөлөл томилох

9.6.5 ОХ, ОЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, үүрэг ажлаас нь чөлөөлөх, гишүүнчлэлээс хасах талаар ОХ-ны хуралд болон бичгээр санал оруулах

9.6.6 НБД-д нэрийг дэвшүүлэх

9.6.7 бүтцийн сургуулиудын ОЗ-ийн төлөвлөгөөг шаардан авч танилцах, гишүүдэд үүрэг даалгавар өгөх, хуралд нь оролцох

9.6.8 ОХ-ны төсвийг зарцуулах, хянах

9.6.9 дүрэмд заасан бусад эрх эдэлнэ.

9.7 ОХ-ны тэргүүн нь дараах үүрэг хүлээнэ.

9.7.1 сургуулийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг ОХ-ны хурал дээр цаг тухайд нь мэдэгдэх

9.7.2 үйл ажиллагааны тайлан, төсөл, төлөвлөгөөг жил бүр сургуулийн захиргаа, нийт оюутнуудад тайлагнах

9.7.3 ОХ-ны өмч, эд хөрөнгийг хариуцах, хүлээн авч дараагийн тэргүүнд хүлээлгэн өгөх

9.7.4 ОХ-ны нэр төр, үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах

9.7.5 сургуулийн удирдлага, багш нар ОЗ-ийн чиглүүлэгч багштай хамтран ажиллах

9.7.6 сургуулийн нийт оюутнуудтай хамтран ажиллах

9.7.7 ОЗ-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

9.7.8 албан үүргээ гүйцэтгэж чадахгүй бол өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх

9.7.9 дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ.

Аравдугаар зүйл. ОХ-ны тэргүүнд нэр дэвших

10.1 Нэр дэвшүүлэх ажлыг сонгууль зарласнаас хойш 5 хоногийн дараа эхэлж 5 хоногийн хугацаанд дуусгана.

10.2 Нэр дэвшүүлэхдээ ОТИС-ийн бүтэц сургууль бүрээс нэг оюутныг нэр дэвшигчээр сонгож ОХ-нд саналаа бичгээр ирүүлнэ. Бичгээр ирүүлсэн саналыг ОХ хүлээн авч нийтэд мэдээлнэ.

Арван нэгдүгээр зүйл. Санал хураах хугацаа, саналын хуудас:

11.1 Санал хураалтад ОТИС-ийн багш, ажилтан, оюутан бүр оролцох эрхтэй.

11.2 Санал хураалтыг 08:00 цагаас 17:00 цаг хүртэл явуулна.

11.3 Саналын хуудсыг бүтэц сургуулиас томилогдсон 3 багш, 3 ажилтан, 3 оюутан тоолж нэгтгэнэ.

Арван хоёрдугаар зүйл. Санал хураах ажлыг зохион байгуулах:

12.1 Санал хураах өдрийн 08 цагт ОХ-ны бүрэлдэхүүн сонгогчдын

12.2 төлөөллийг байлцуулан саналын бүх хайрцгийг нээж, шалган битүүмжилж лацадсаны дараа бүтэц сургууль бүрээс санал авах ажиллагаа явагдана.

13 дүгээр зүйл. Санал тоолох:

13.1 Санал тоолох ажлыг ил тод, нээлттэй явуулна. Санал тоолоход ажиглагчид, сонгогчдын болон хэвлэл, мэдээллийн төлөөлөгчид байлцаж болно.

14 дүгээр зүйл. ОХ-ны НБД

14.1 ОХ-ны НБД гэж ОТИС-ийн өдрийн ангид бакалаврын зэрэг горилохоор суралцаж байгаа оюутан байх ба НБД нь ОТИС-ийн ОХ-ны өдөр тутмын үйл ажиллагааг хөтлөн явуулах эрх бүхий этгээд байна.

14.2 НБД-ыг ОХ-ны тэргүүний санал болгосноор нийт гишүүдийн олонхын саналаар сонгоно.

14.3 НБД дараах эрх эдэлнэ.

14.3.1 хурал дээр өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх

14.3.2 хүндэтгэн үзэх шалтгаанаар ОХ-ны тэргүүн, чиглүүлэгч багшаас чөлөө авах

14.3.3 өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх

14.3.4 шагнал, урамшуулал, ажил байдлын тодорхойлолт авах

14.3.5 ОХ-ны НБД-ын бүрэн эрхийн хугацаа 1 жил байх бөгөөд 1 удаа улируулан  сонгож болно.

14.3.6 дүрэмд заасан бусад эрх эдлэх.

14.4 НБД дараах үүрэг хүлээнэ.

14.4.1 ОХ-ны ээлжит болон ээлжит бус хурлын протоколыг цаг тухайд нь үнэн зөвөөр, стандартын дагуу хөтлөх, хурал даргалагчид шалгуулан гарын үсэг зуруулан баталгаажуулах

14.4.2 ОХ-ны бичиг хэргийг баримтжуулан архивжуулах

14.4.3 ОХ-ны тайлан, төсөв, төлөвлөгөөний төслийг ОХ-ны тэргүүний үүрэг болгосноор цаг тухайд нь гаргаж байх

14.4.4 хурлын ирцийг үнэн зөвөөр бүртгэх, нээлттэй ил тод байлгах

14.4.5 удирдлага болон гишүүдтэй хамтран ажиллах

14.4.6 ОХ-ны хурлын шийдвэрийг биелүүлэх

14.4.7 өөрийн үйл ажиллагааны улмаас ОХ, түүний үйл ажиллагаа, бусдад учруулсан хохирлыг бүрэн хариуцах

14.4.8 ОЗ-ийн НБД нарын үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг үзүүлэх бүхий л тайлан төлөвлөгөөг хянах, ОХ-нд төвлөрүүлэх

14.4.9 дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ.

Арван тавдугаар зүйл. ОХ-ны гишүүн

15.1 ОХ-ны гишүүн гэж энэ дүрмийн дагуу ОХ, ОЗ-ийн саналыг үндэслэн нэр дэвшиж, ОХ-ны хурлаас дэмжигдэн гишүүнээр сонгогдсон, ОХ-г төлөөлөн ажиллаж байгаа бакалаврын зэрэг горилохоор суралцаж байгаа оюутан байна.

15.2 ОХ-ны гишүүд нь бүтцийн сургууль тус бүрээс 3, нийт 9 гишүүн байна. Бүтцийн сургууль тус бүрийн ОЗ-ийн дарга нар албан үүргийнхээ дагуу гишүүнээр шууд элсэх ба бусад 2 гишүүнийг нээлттэй чөлөөт сонгуулийг салбар сургуулийн оюутны зөвлөл дотроо зохион байгуулж сонгогдсон төлөөллийг гишүүнээр элсүүлнэ.

15.3 ОХ-ны гишүүн дараах бүрэн эрх эдэлнэ.

15.3.1 хүндэтгэн үзэх шалтгаанаар хурлаас болон бусад үйл ажиллагаанаас чөлөө авах

15.3.2 ОХ-ны хурал дээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх

15.3.3 хурлаар асуудал хэлэлцүүлэхээр санал оруулах

15.3.4 ОХ-ны тэргүүн, НБД-д нэрээ дэвшүүлэх

15.3.5 өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх

15.3.6 ажил байдлын тодорхойлолт, шагнал урамшуулал, тэтгэлэг авах

15.3.7 дүрэмд заасан бусад эрх

15.4 ОХ-ны гишүүн дараах үүрэг хүлээнэ.

15.4.1 ОТИС-ийн ОХ-ны хуралдааны дэгийг сахих

15.4.2 хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөө авснаас бусад тохиолдолд хуралд ирэх

15.4.3 ОХ-ны удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлэх

15.4.4 ОХ-ны дүрмийг дагаж мөрдөх, захирагдах

15.4.5 ОХ-ны хурлын шийдвэрийг биелүүлэх

15.4.6 удирдлага болон бусад гишүүдтэй хамтран ажиллах

15.4.7 өөрийн үйл ажиллагааны улмаас учирсан үр дагаврыг бүрэн хариуцах

15.4.8 үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүй, сахилгын болон ёс зүйн хувьд ОХ-ны гишүүнд тэнцэхгүй болсон тохиолдолд гишүүнээс огцрох

 15.4.9   дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ.

Дөрөвдүгээр бүлэг. ОХ-ны салбар оюутны зөвлөл

Арван зургаадугаар зүйл. Оюутны зөвлөл

16.1 ОЗ нь бүтцийн сургууль дээр энэхүү дүрмийн зорилгыг хэрэгжүүлэх эрх үүрэг бүхий тухайн бүтцийн сургуулийн оюутны төлөөлөл бөгөөд ОХ-ны салшгүй бүрэлдэхүүн хэсэг юм.

16.2 ОЗ нь ОХ-ны бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд төлөвлөгөө, тайлан, төсвийг ОХтой уялдуулан ОЗ-ийн үйл ажиллагааны хэлбэр нь хурал мөн.

16.3 ОЗ-ийн хурал нь байнгын тогтмол байх ба ээлжит болон ээлжит бус хуралтай байна. Ээлжит хурлыг 7 хоног бүрд 1 удаа тогтмол хуралдуулах бөгөөд хурал хийх өдрийг ОЗ-ийн дарга, түүний эзгүйд НБД зарлан хуралдуулна. 

16.4 Шаардлагатай бол ээлжит бус хурлыг хуралдуулах бөгөөд ОЗ-ийн дарга, ОЗ-ийн НБД нар зарлах ба ОЗ-ийн гишүүдийн олонхын саналаар зохион байгуулж болно. Ийнхүү гишүүдийн олонхын саналаар ээлжит бус хурал зарлан хуралдуулахдаа чиглүүлэгч багш, ОЗ-ийн дарга уг хурлаар хэлэлцэх асуудлыг урьдчилан мэдэгдэнэ.

16.5 ОЗ-ийн хурал нь дараах бүрэн эрхтэй.

16.5.1 ОХ, ОЗ-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах талаар санал гаргах, төслийг ОХ-нд даргаар дамжуулан өргөн барих.

16.5.2 ОЗ-ийн дарга, ОЗ-ийн НБД, гишүүн сонгох, чөлөөлөх, хариуцлага тооцох, шагнаж урамшуулах, шагналд тодорхойлох.

16.5.3 ОЗ-ийн үйл ажиллагааны хэрэгжилт, төлөвлөгөө, тайланг хэлэлцэн шийдвэрлэх, үнэлэлт дүгнэлт өгөх

16.5.4 ОЗ-ийн зорилтууд, өдөр тутмын үйл ажиллагаа, зохион байгуулалтын асуудал зэргийг хэлэлцэн шийдвэрлэнэ.

16.5.5 ОЗ-ийн хуралтай холбоотой бусад асуудлыг хурлын дэгээр зохицуулна. Хурлын дэг нь ОХ-ны хурлын дэгтэй нэгэн адил байна.

Арван долоодугаар зүйл. ОЗ-ийн бүтэц, бүрэлдэхүүн

17.1 ОЗ-ийн бүтцийн сургуулийн захиргаанаас томилогдсон чиглүүлэгч багш, ОЗ-ийн дарга, ОЗ-ийн НБД, орон тооны гишүүд буюу сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэлтээр Оюутны Зөвлөлд нэгдсэн тухайн сургуулийн 20-с доошгүй тооны оюутан байх ба анги бүрээс нэг төлөөлөл заавал байна.

17.2 ОЗ-ийн дээд удирдлага нь ОТИС-ийн ОХ байна. ОЗ нь чиг үүргийнхээ дагуу алба, сектор байгуулан ажиллана.

Арван наймдугаар зүйл. ОЗ-ийн дарга түүний бүрэн эрх

18.1 ОЗ-ийн дарга гэж ОЗ-ийн нийт гишүүдийн хурлаар сонгогдсон, ОТИС-ын бакалаврын зэрэг горилохоор суралцаж байгаа өдрийн ангийн оюутан байх ОХ-ны гишүүн, ОЗ-ийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулах эрх, үүрэг бүхий сонгуульт ажилтныг хэлнэ.

18.2 ОЗ-ийн  дарга нь ОЗ-ийн удирдагч мөн.

18.3 ОЗ-ийн дарга дараах эрх эдэлнэ.

18.3.1 оюутантай холбоотой бүхий л харилцаанд ОЗ, сургуулийн нийт оюутнуудыг төлөөлөх,

18.3.2 дүрэм, журам, шийдвэр, санал, уриалга, мэдэгдэл гарган тухайлсан асуудлаар тодорхой байр суурь баримтлан ажиллах

18.3.3 ёс зүйн болон бусад зөрчил гаргасан ОЗ-ийн гишүүнд хариуцлага тооцох талаар ОЗ-ийн хуралд санал гаргах,

18.3.4 ОЗ-ийн хурлыг даргалах, хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хурлын товыг өөрчлөх, ээлжит бус хуралдааныг зарлах

18.3.5 хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ОЗ-ийн гишүүнд чөлөө өгөх,

18.3.6 оюутны зөвлөлөөс зохион байгуулж буй үйл ажиллагааг албан ёсоор нээх,

18.3.7 ОЗ-ийн гишүүдэд үүрэг даалгавар өгөх

18.3.8 ОЗ-ийн гишүүдэд ажлын хариуцлага тооцох

18.3.9 ОЗ-ийн гишүүдийг шагнал, урамшуулал, хөнгөлөлтөд нэр дэвшүүлэх, шагнах, урамшуулах

18.3.10 ОЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, үүрэгт ажлаас нь чөлөөлөх, гишүүнчлэлээс хасах талаар ОХ болон хуралдаа амаар болон бичгээр санал оруулах,

18.3.11 ОЗ-ийн төсвийг зарцуулах, хянах

18.3.12 ОХ, ОЗ-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргах

18.3.13 ОЗ-ийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа 1 жил байх ба 1 удаа улиран сонгогдох эрхтэй.

18.3.4 Энэхүү дүрэмд заасан бусад эрх эдэлнэ.

18.4 ОЗ-ийн дарга дараах үүрэг хүлээнэ

18.4.1 ОХ-ны тэргүүн, ОТИС-ийн захиргаа, ОХ-ны чиглүүлэгч багш, ОХ-ны хурлаас өгсөн үүрэг даалгаврыг ОЗ-ийн хурал дээр цаг тухайд нь мэдэгдэх, биелүүлэх,биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээх,

18.4.2 ОЗ-ийн үйл ажиллагааг байнгын тогтвортой явуулж, нийтэд нээлттэй байлгах,

18.4.3 ОЗ-ийн өмч, эд хөрөнгийг хариуцах, хүлээн авч дараагийн даргад хүлээлгэн өгөх,

18.4.4 Бүтэц сургуулийн оюутан ОЗ-ийн гишүүдээс гаргасан саналыг хүндэтгэн үзэж хэрэгжүүлэх бололцоог хангах, хамтран ажиллах,

18.4.5 ОХ, ОЗ-ийн нэр төр, үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах,

18.4.6 Асуудлыг олонхын саналаар шийдэж, цөөнхийн саналыг хүндэтгэн сонсох

18.4.7 Бусад ОЗ-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

18.4.8 ОЗ-ийн даргын хувьд энэ дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих

18.4.9 Албан үүргээ гүйцэтгэж чадахгүй бол өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх

18.4.10 ОЗ-ийн үйл ажиллагаа болон ОЗ-ийн нэр хүндтэй холбоотой асуудалд гишүүдийн нэрийн өмнөөс хариуцлага хүлээх

18.4.11 Өөрийн үйл ажиллагааны улмаас үүссэн хариуцлагыг бүрэн хүлээх

18.4.12 Дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ.

Арван есдүгээр зүйл. ОЗ-ийн НБД

19.1 ОЗ-ийн НБД гэж ОЗ-ийн хурлаас сонгогдсон, ОТИС-ын бакалаврын зэрэг горилохоор суралцаж байгаа өдрийн ангийн оюутан байх ба ОЗ-ийн даргыг орлох, төлөөлөх, ОЗ-ийн хурлын протоколыг үнэн зөв стандартын дагуу хөтлөх эрх үүрэг бүхий сонгуульт ажилтныг хэлнэ.

19.2 ОЗ-ийн НБД нь ОЗ-ийн хуралд саналын эрхтэй байна.

19.3 НБД дараах эрх эдэлнэ.

19.3.1 ОЗ-ийн тэргүүнийг түүний зөвшөөрлөөр орлох, төлөөлөх

19.3.2 ОЗ-ийн хурал дээр өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх

19.3.3 Хүндэтгэн үзэх шалтгаанаар хурлаас чөлөө авах

19.3.4 Бусад сонгуульт албан тушаалд нэрээ дэвшүүлэх

19.3.5 Өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх

19.3.6 Шагнал урамшуулал, ажил байдлын тодорхойлолт, тэтгэлэг авах

19.3.7 ОЗ-ийн НБД-ын бүрэн эрхийн хугацаа 1 жил байх ба 1 удаа улиран сонгогдож болно.

19.3.8 Дүрэмд заасан бусад эрх эдэлнэ

 19.4 НБД дараах үүрэг хүлээнэ.

19.4.1 ОЗ-ийн ээлжит болон ээлжит бус хурлын протоколыг цаг тухайд нь үнэн зөвөөр, стандартын дагуу хөтлөх, хурал даргалагчид шалгуулан гарын үсэг зуруулан баталгаажуулах,

19.4.2 ОЗ-ийн бичиг хэргийг баримтжуулан архивжуулах,

19.4.3 ОЗ-ийн тайлан, төсөв, төлөвлөгөөний төслийг ОХ-ны тэргүүн, үүрэг болгосноор цаг тухайд нь гаргаж байх,

19.4.4 хурлын ирцийг үнэн зөвөөр бүртгэх, нээлттэй ил тод байлгах

19.4.5 хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулах,

19.4.6 хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд ээлжит болон ээлжит бус хуралд ирэх

19.4.7 ОХ, ОЗ-ийн дүрмийг дагаж мөрдөх

19.4.8 өөрийн үйл ажиллагааны улмаас Оюутны Зөвлөл, түүний үйл ажиллагаа, бусдад учруулсан хохирлыг бүрэн хариуцах

19.4.9 дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ.

Хорьдугаар зүйл. ОЗ-ийн гишүүн

20.1 ОЗ-ийн гишүүн гэж энэ дүрмийн дагуу сонгон шалгаруулалтад тэнцэн ангиа төлөөлөн ОЗ-ийн гишүүнд элсэн дүрэмд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа, ОТИС-ийн бакалаврын зэрэг горилохоор суралцаж байгаа өдрийн ангийн оюутан байна.

20.2 ОЗ-ийн гишүүнээр элсэхэд тавигдах шаардлагыг Оюутны Зөвлөл тухайн хичээлийн жилийн эхний сард багтаан гаргах ба жил бүр шинэчилнэ.

20.3 ОЗ-ийн гишүүн дараах бүрэн эрх эдэлнэ.

20.3.1 хүндэтгэн үзэх шалтгаанаар хурлаас, болон бусад үйл ажиллагаанаас чөлөө авах

20.3.2 ОЗ-ийн хурал дээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх

20.3.3 хурлаар асуудал хэлэлцүүлэхээр санал оруулах

20.3.4 сонгуульт албан тушаалд нэрээ дэвшүүлэх

20.3.5 өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх

20.3.6 ажил байдлын тодорхойлолт, шагнал урамшуулал, тэтгэлэг авах

20.3.7 ОЗ-ийн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах

20.3.8 дүрэмд заасан бусад эрх

20.4 ОЗ-ийн гишүүн дараах үүрэг хүлээнэ

20.4.1 хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөө авснаас бусад тохиолдолд хуралд ирэх, 3 ба түүнээс дээш ирээгүй бол ОЗ-ийн гишүүнээс хасах.

20.4.2 ОХ, ОЗ-ийн удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлэх

20.4.3 ОХ, ОЗ-ийн дүрмийг дагаж мөрдөх, түүнд захирагдах

20.4.4 ОХ, ОЗ-ийн хурлын шийдвэрийг биелүүлэх

20.4.5 удирдлага болон бусад гишүүдтэй хамтран ажиллах

20.4.6 хамт олны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх

20.4.7 өөрийн үйл ажиллагааны улмаас учирсан үр дагаврыг бүрэн хариуцах

20.4.8 үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүй, ёс зүйн хувьд ОЗ-ийн гишүүнд тэнцэхгүй болсон тохиолдолд өөрийн хүсэлтээр ОЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдөх

20.4.9 дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ.

Тавдугаар бүлэг. Бусад

Хорин нэгдүгээр зүйл. ОХ, ОЗ-ийн бүхий л сонгуульт ажилтанд тавигдах ерөнхий шаардлага

21.1 Дээрх албан тушаалд дараах шаардлагыг хангасан оюутан нэрээ дэвшүүлэх эрхтэй.

21.1.1  сайн дураараа олон нийтийн ажилд оролцох чин хүсэлтэй, ачаалал даах, хариуцлага хүлээх, багаар ажиллах чадвартай, цаашид итгэл даахуйц.

21.1.2 ОХ, ОЗ-ийн дүрэм, журам, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг харилцаандаа баримталж чаддаг, цаашид дүрмийн хүрээнд ажиллахаа хүлээн зөвшөөрсөн.

21.1.3 өөрийн үйл ажиллагааны улмаас бусдад гэм хор, хохирол учруулсан бол хариуцлага бүрэн хүлээх чадвартай.

21.1.4 Хичээлийн таслалтгүй, хичээлийн хажуугаар давхар ачаалал үүрэх, зохион байгуулалт хийх чадвартай.

Хорин хоёрдугаар зүйл. ОХ-ны тэргүүн, НБД, ОХ-ны гишүүн, ОЗ-ийн дарга, НБД, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх

22.1 Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хугацаа 1 сар байна. Ийнхүү түдгэлзүүлсэн хугацаанд уг үндэслэл, шалтгаан арилаагүй бол энэ дүрмийн 19 дүгээр зүйлд зааснаар үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болно. Дараах үндэслэл байвал ОХ-ны тэргүүн, НБД, ОХ-ны гишүүн, ОЗ-ийн дарга, НБД, гишүүн байх, мөн ангийн дарга байх бүрэн эрхийг түдгэлзүүлнэ.

22.2Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүй, зан суртахууны хэм хэмжээг удаа дараа зөрчих

22.3 ОХ, ОЗ-ийн ээлжит болон ээлжит бус хурлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 удаа таслах.

22.4 Энэхүү дүрэмд заасан эрх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхгүй байх.

Хорин гуравдугаар зүйл. ОХ-ны тэргүүн, НБД, ОХ-ны гишүүн, ОЗ-ийн дарга, ГБД-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл

23.1 ОХ-ны тэргүүн, НБД, ОХ-ны гишүүн, ОЗ-ийн дарга, НБД-ыг үүрэгт ажлаас нь дараах үндэслэлээр чөлөөлнө.

23.1.1 өөрөө хүсэлт гаргасан

23.1.2 биеийн эрүүл мэндийн байдлаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон

23.1.3 сургуулийн  захиргаа, тэнхимээс, ОХ, ОЗ-өөс тус тус албан тушаалд тэнцэхгүй тухай үндэслэл бүхий дүгнэлт, тодорхойлолт гаргасан.

23.1.4 энэ дүрмийн 18 дугаар зүйлд зааснаар

23.1.5 оюутан төгссөн.

23.1.6 гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол.

Хорин дөрөвдүгээр зүйл. Дүрмийн эх хувийг хадгалах, маргаан шийдвэрлэх

24.1 Дүрмийн эх хувийг ОХ-ны НБД хадгалах ба эх хувийг хуудас тус бүр дээр ОТИС-ийн тамгаар баталгаажилт хийсэн байна.

24.2 Дүрмийн дотоод агуулга, үг, утга санааны зөрчилдөөн гарахад дүрмийн эх хувийг баримтална.

Хорин тавдугаар зүйл. Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, батлах

25.1 Энэхүү дүрмийг ОХ-ны хурлаар хэлэлцэн эцэслээд ОХ-ны чуулганаар дийлэнх олонхын /гуравны хоёр/ саналаар батална.

25.2 Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг ОХ-ны гишүүн өөрийн санаачилгаар, ОЗ-ийн гишүүд ОЗ-ийн даргаараа дамжуулан ОХ-ны хуралд танилцуулах ба нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ОХ-ны хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Ингэхдээ дийлэнх олонхын саналыг баримтална.

Хорин зургаадугаар зүйл. Хүчин төгөлдөр болох

26.1 Энэхүү дүрмийн нэмэлт өөрчлөлтийг 2024 оны 09 сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө

Oтис-ийн “эрдэм шинжилгээний бичиг”-т Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих заавар

OТИС-ИЙН “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ”-Т

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ БИЧИХ ЗААВАР

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Тус сургуулийн “Эрдэм шинжилгээний бичиг” сэтгүүлийн зорилго нь Онол, практикийн ач холбогдол бүхий судалгааны ажил, шинэлэг үзэл санааг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харилцан санал бодлоо солилцох, багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөхүүлэн дэмжих, гадаад, дотоодын байгууллага хүмүүст судалгаа, шинжилгээний ажлыг сурталчилахад оршино.

2. ОТИС-ийн нийт багш нар, зөвлөх профессорууд, бусад байгууллагын эрдэмтэн, судлаачдын эрдэм, шинжилгээ, судалгааны бүтээлийг хэвлэнэ

 

Хоёр. Эрдэм шинжилгээний өгүүлэл бичихэд тавигдах шаардлага

1. Судалгааны ажилд тавигдах ерөнхий шаардлага:

- Шинжлэх ухааны үндэслэлтэй, тодорхой аргачлалтай байх

- Шинэлэг санаа дэвшүүлсэн байх

- Асуудал дэвшүүлж, тодорхой хэмжээнд шийдвэрлэх арга замыг тодорхойлсон байх

2.Эрдэм шинжилгээний бүтээл нь дараах бүтэцтэй байна

- Бүтээлийн нэр

- Зохиогчийн нэр, хаяг, электрон шуудангийн хаяг

- Товч хураангуй

- Түлхүүр үг

- Оршил

- Үндсэн хэсэг

- Дүгнэлт

- Зөвлөмж

- Номзүйн жагсаалт

- Хавсралт

- Зохиогчийн тухай

 

3. Бичвэрт тавигдах шаардлага:

  • Бүтээлнь А4 хэмжээтэй, бичвэрийн үсгийн фонт Times New Roman, 12pt үсгийн хэмжээтэй, мөр хоорондын зай 1, баруун зүүн талаасаа зэрэгцсэн байна. Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см; баруун, зүүн талаас 2,5 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.
  • Бичвэр дунд мөр хооронд жагсаалтыг тэмдэглэхдээ (Paragraph-Bullets) зураасан тэмдэг (-)-ийг сонгоно.
  • Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.
  • Зураг, хүснэгт нь бүгд дугаартай, нэртэй байх ба дугаар, нэр хоѐр нь 10pt үсгийн хэмжээтэй хуудсын зүүн талд байрласан байна. Фото зураг нь JPEG өргөтгөлтэй байна. Эрдэм шинжилгээний бүтээлд авсан эшлэлийн эх үүсвэрүүдийг бүтээл дотор болон ном зүйн жагсаалтад бичнэ.
  • Бүтээл нь хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, зөвлөмж, номзүйн жагсаалтыг оролцуулан 8-12 хуудсанд багтсан байна
  • Бүтээлийн эшлэлийг ОТИС-ийн эшлэл авах стандартын дагуу буюу APA загварыг удирдлага болгон хийнэ.

 

4. Хүснэгтэн мэдээллийн формат

  • Хүснэгтэн мэдээллийн доор нь эх сурвалжийг зайлшгүй бичих шаардлагатай. Эх сурвалжийг (Times New Roman, 12pt, Italic) форматаар бичнэ.
  • Хүснэгт бүр нэртэй байх бөгөөд дугаарын ард нэрийг залгуулан бичнэ.
  • Хүснэгтийг дараагийн хуудсанд үргэлжлүүлэн бичих бол баганын гарчгуудыг давтана. Хэрэв гарчиг урт бол тэдгээрийг дугаарлаад дугаарыг нь тавина. Дараагийн хуудсанд үргэлжилж буй хүснэгтийн дээд хэсэгт Үргэлжлэл гэж бичээд хүснэгтий дугаарыг тавина.

5. Зурган мэдээллийн формат

  • Бүдүүвч (схем), жишиг (диаграмм), хэмжээст (график), фото зураг зэргийг зураг гэсэн агуулгаар оруулан нэгдсэн дугаараар дугаарлана.
  • Зурган мэдээллийн доор нь эх сурвалжийг зайлшгүй бичих шаардлагатай. Эх сурвалжийг (Times New Roman, 12pt, Italic) форматаар бичнэ.
  • Зурган мэдээллийн нэрийг дугаарын ард залгуулан бичнэ.
  • Томьѐог Word-ын Equation ашиглан бичнэ.

6. Номзүйн формат

  • Номзүйн жагсаалт нь үндсэн бичвэртэй адил үсгийн фонт, хэмжээтэй байна.
  • Номзүйн жагсаалтанд үсгий гтодоор бичихгүй
  • Эх сурвалжуудыг дугаарлахгүй

 

Гурав. Сэтгүүлийн хуваарилалт

1. Сэтгүүлийн дугаар бүрээс ОТИС-ийн А. Б байрны номын санд 5, 5 хувь, ОТИС-ийн Эрдэм шинжилгээний номын санд 5 хувь, ОТИС-ийн бүрэлдэхүүн сургууль тус бүрд 1 хувийг албан ѐсоор хүлээлгэн өгч байна.

 

Дөрөв. Бусад

1. Тус сэтгүүлд тавигдах өгүүллийн чанарыг сайжруулах зорилгоор хөндлөнгийн шүүмж хийлгэнэ.

2. Сэтгүүлийн зөвлөл нь шаардлага хангаагүй өгүүллийг буцаах, зохих хэмжээнд хүртэл товчлох эрхийг эдлэнэ.

3. Дээр дурдсан бүх шаардлагыг хангаж зарласан хугацаанд өгсөн хугацааг ирүүлсэн хугацаа гэж тооцно. Хугацаандаа ирүүлээгүй материалыг буцаана.

4. Угсэтгүүлд хэвлэгдсэн материалыг ОТИС-ийн ЭШСТ-ийн эрхлэгчийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, олшруулан тараахыг хориглоно. Сэтгүүлийн зохиогчийн эрх нь ЭШСТ-д хадгалагдана..

5. Зохиогч бүр нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил туурвихдаа бусад зохиогчийн эрхийн бүтээлийг хуулбарлан зөрчил буюу plagiarism гаргахгүй байх үүрэгтэй. Зохиогчийн эрхийн зөрчил нь бусдын санаа, бичвэр, хэл хэллэг зэргийг зохиогчийн нэрийг дурдалгүйгээр санаатай буюу санамсаргүй байдлаар зөрчих үйлдэл юм.

6. ОТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд нь ЭШСТ-тай зөвшилцсөний үндсэн дээр “Эрдэм шинжилгээний бичиг” сэтгүүлийн тусгай дугаарыг эмхтгэн гаргаж болно. Энэ тохиолдолд энэхүү зааврыг удирдлага болгох бөгөөд дугаар тус бүрээс 5 хувийг ЭШСТ-д хүлээлгэн өгнө.

 

Жишээ:

ӨГҮҮЛЛИЙН НЭР

А.Зохиогч,

ОТИC, Сургууль, Профессорын багийн нэр

Б.Зохиогч

Улс, байгууллага, албан газрын нэр

e-mail: xxxx@yyyy.zz

Хураангуй

Өгүүлэл бүрийн өмнө хураангуй бичигдэнэ. Хураангуйг Times New Roman фонд дээр 10 pt үсгийн өндөртэйгээр Italic хэлбэрээр бичнэ. Хураангуй нь 15 мөр, 200 үгэнд багтсан байх ёстой.

Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

Түлхүүр үг: Түлхүүр үг нь Times New Roman фонд дээр 10 pt үсгийн өндөртэйгээр Regular хэлбэрээр бичигдэнэ. Өгүүлэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Түлхүүр үг нь нэр үг, ганц тоон дээр бичигдэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй.

 

Оршил

Өгүүллийн оршил хэсэгт авч үзэж байгаа асуудлын мөн чанар, урьд өмнөх судалгааны түвшин, гол онцлогуудыг бичнэ.

 

1. Бүлгийн гарчиг

Өгүүллийг зөвхөн Windows ХР/Windows VISTA-ийн Microsoft Office 2003 программ дээр *doc буюу *.rtf өргөтгөлтэй форматыг ашиглан Times New Roman Mon фонд дээр 10 pt үсгийн өндрийг сонгон бичнэ.

 

1.1 Дэд бүлгийн гарчиг

Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.

 

1.2 Дэд бүлгийн гарчиг

Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

 

2. Бүлгийн гарчиг

Хүснэгт нь өгүүлэлд орсон дарааллаараа дугаарлагдана. Хүснэгтийн гарчиг нь Times New Roman Mon фонддээр Italic хэлбэрээр 10 pt үсгийн өндөртэйгээр мөр голлон бичигдэнэ.

Хүснэгт 1

Хүснэгтийн гарчиг

Хүрээ шугам нь 0,5 pt өргөнтэй дан шулуунаар байна.

Өгүүллийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Нэрсийг Times New Roman Mon фонд дээр 9 pt үсгийн өндөртэйгээр бичнэ.

1. Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см; баруун, зүүн талаас 2,5 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.

Эрдмийн зөвлөл

ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ

Сургууль нь сургалт эрдэм шинжилгээний үйл ажиллагааны бодлого, чиглэлийг тодорхойлж, эрдмийн цол олгох асуудал, сургалт эрдэм шинжилгээний ажилд мөрдөх үндсэн баримт бичгийг хянан хэлэлцэх болон сургуулийн ректорт зөвлөх эрх бүхий хамтын удирдлагын байгууллага болох эрдмийн зөвлөлтэй байна. Эрдмийн зөвлөл нь эрдмийн зэрэг, цолтой багш, мэргэжилтэн, удирдах болон ректорын зөвлөлийн зарим гишүүдээс бүрдэнэ.

Эрдмийн зөвлөлийн үүрэг:

  • Отгонтэнгэр их сургуулийн сургалтын үйл ажиллагаанд ашиглах баримт бичгүүдийг боловсруулан гаргах
  • Сургуулийн сургалт эрдэм шинжилгээний ажлын үндсэн ба хэтийн чиглэлийг хэлэлцэж батлах
  • Сургалтын төлөвлөгөө батлах
  • Сургуулийн эрдэм шинжилгээний ажлын хөтөлбөр батлан мөрдүүлэх
  • Эрдмийн цол зэрэг олгох асуудал хэлэлцэж холбогдох дээд байгууллагад санал болгох
  • Эрдэм шинжилгээний бүтээл болон ном, сурах бичиг, гарын авлагыг хэвлүүлэх, нийлүүлэх, нийтийн хүртээл болгоход санал өгөх, зөвлөмж гаргах

 

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Эрдмийн зөвлөл нь сургуулийн хэмжээнд сургалт, эрдэм шинжилгээний ажлын хэтийн болон ойрын зорилтыг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэх бодлого боловсруулж, тусгай төлөвлөгөөний дагуу зохицуулан зохион байгуулах, сургуулийн ректорт зөвлөх эрхтэй хамтын удирдлагын байгууллага юм.

1.2. Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг сургуулийн захиргаа, тэнхим, хамт олноос нэр дэвшүүлж, сургуулийн бүх багш нарын хурлаас санал хураалтаар сонгож захирлын тушаалаар батална.

1.3. Эрдмийн зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байна.

1.4. Эрдмийн зөвлөл нь 9-11 хүний бүрэлдэхүүнтэй байх ба бүх бүрэлдэхүүний 70%-иас доошгүй нь эрдмийн зэрэг, цолтой багш, мэргэжилтэн байна.

1.5. Эрдмийн зөвлөлийн дарга, эрдэмтэн нарийн бичгийн даргыг ил санал хураалтаар сонгоно.

1.6. Эрдмийн зөвлөлийн бүрэн эрхийн хугацаанд бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах, нөхөн сонгох шаардлага гарвал эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн нэр дэвшүүлж захирлын тушаалаар батлан бүх багш нарын хуралд мэдэгдэнэ.

1.7. Нөхөн сонгогдсон эрдмийн зөвлөлийн гишүүн үлдэх хугацаанд бүрэн эрхтэй байна.

1.8. Эрдмийн зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд дор дурдсан асуудал хэлэлцэн протокол, тогтоол, удирдамж, зөвлөмж гаргана. Үүнд:

1.8.1. сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын хэтийн прогноз

1.8.2. сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын хэтийн болон жилийн төлөвлөгөө, явц, үр дүн цаашдын зорилт

1.8.3. багш нарын эрдэм шинжилгээний ажлын төлөвлөлт, явц гүйцэтгэл, үр дүн цаашдын зорилтын талаар илтгэл, сонсгол

1.8.4. магистрын дипломын ба дэд докторын диссертацийн ажлын сэдэв, явц, эрдэм шинжилгээний ажлын чанар чансаа, үр өгөөжийг дээшлүүлэхтэй холбогдсон тодорхой асуудал

1.8.5. эрдэм шинжилгээний хурал, симпозиум явуулах сэдэв, зохион байгуулалтын асуудал

1.8.6. багш нарт эрдмийн цол олгох асуудлыг хэлэлцэж, ректор санал оруулах

1.8.7. багш нарын бичсэн ном, сурах бичиг, гарын авлагыг хэвлэлд шилжүүлэх асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргах

1.8.8. бусад сургууль, байгууллага, хүмүүсийн эрдмийн бүтээл, ном зохиолыг хэлэлцэн тодорхойлолт, шүүмж гаргах

1.8.9. сургуулийн сургалтын төлөвлөгөө

1.8.10. сургалт эрдэм шинжилгээний ажилд удирдлага болгон мөрдөгдөх үндсэн баримт бичиг

1.9. Эрдмийн зөвлөлөөс гаргасан шийдвэр нь ректорын тушаалаар баталгаажна.

1.10. Эрдмийн зөвлөл нь өөрийн ажлын үр дүнгийн талаар бүх багш нарын хуралд тайлагнана.

 

Хоёр. Эрдмийн зөвлөлийн хурал

2.1. Эрдмийн зөвлөлийн хурал жилд 2 удаа хуралдана. Шаардлага гарсан нөхцөлд эрдмийн зөвлөлийн даргын санаачилгаар, эсвэл эрдмийн зөвлөлийн гишүүдийн 1/3-ийн хүсэлтээр ээлжит бус хурал хуралдуулж болно.

2.2. Эрдмийн зөвлөлийн хурлыг эрдмийн зөвлөлийн гишүүдийн гуравны хоѐр оролцсон тохиолдолд хурал хүчинтэйд тооцно.

2.3. Эрдмийн зөвлөлийн гишүүн хэлэлцэх асуудлаар урьдчилан бичгээр саналаа өгсөн бол түүнийг хуралд оролцсонд тооцож ирц авна.

2.4. Эрдмийн зөвлөлийн хурлыг эрдмийн зөвлөлийн дарга даргалах ба эрдмийн зөвлөлийн дарга хүндэтгэх шалтгаанаар хуралд оролцож чадахгүй тохиолдолд хурлыг эрдмийн зөвлөлийн даргын санал болгосноор эрдмийн зөвлөлийн гишүүн даргална.

2.5. Эрдмийн зөвлөлийн хурлаас гарах шийдвэр нь хуралд оролцсон эрдмийн зөвлөлийн гишүүдийн ердийн олонхийн санал авсан бол хүчинтэйд тооцогдоно. Хэрэв санал тэнцвэл эрдмийн зөвлөлийн даргын санал авсан талынх хүчинтэйд тооцогдоно.

2.6. Эрдмийн зөвлөлийн хэлэлцэх асуудал, дараалал, шаардлагатай тохиолдолд гаргах шийдвэрийн төслийг боловсруулах зэрэг хурлын бэлтгэлийн асуудлыг эрдэмтэн нарийн бичгийн дарга хариуцна.

2.7. Эрдмийн зөвлөлийн хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр хуралдуулж болно.

 

Гурав. Эрдмийн зөвлөлийн даргын эрх, үүрэг

3.1. Эрдмийн зөвлөлийн дарга нь дор дурьдсан эрх эдэлнэ.

3.1.1. эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудал, гаргах шийдвэр, зөвлөмжийн талаар үндсэн чиглэл гаргах

3.1.2. эрдмийн зөвлөлийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах

3.1.3. эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, нөхөн сонгох асуудлыг санаачлах,батлах

3.1.4. эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын боловсруулалтын түвшин хангалтгүй гэж үзвэл хурлыг хойшлуулах

3.1.5. эрдэмтэн нарийн бичгийн даргын үйл ажиллагаанд хяналт тавих, заавар, зөвлөгөө, үүрэг даалгавар өгөх

3.1.6. эрдмийн зөвлөлийн эрх хэмжээний асуудлаар санал гаргах

 

Дөрөв. Эрдэмтэн нарийн бичгийн даргын эрх үүрэг

4.1. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааг төлөвлөх, хурлын бэлтгэлийг хангах

4.2. Эрдмийн зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр, зөвлөмжийн биелэлтэнд хяналт тавьж, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах

4.3. Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрийн биелэлтийг хангахтай холбогдсон асуудлаар салбар нэгжийн удирдлага, багш нарт хугацаатай үүрэг, даалгавар өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих

4.4. Хурал хуралдах сар, өдөр, хугацаа, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журмыг хурал хуралдахаас 5 хоногийн өмнө гишүүдэд урьдчилан зарлаж холбогдох материалыг тараана.

 

Тав. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн эрх үүрэг

5.1. Эрдмийн зөвлөлийн гишүүд нь Отгонтэнгэр их сургуулийн сургалт эрдэм шинжилгээний ажлыг чанаржуулж, үр өгөөжийг нь дээшлүүлэх сургуулийн сургалт эрдэм шинжилгээний ажлын хэтийн төлөв чиглэлийн талаар бие даасан онол практикийн ач холбогдол бүхий асуудлыг хуралд тавьж хэлэлцүүлэх

5.2. Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцаж хуралд идэвхитэй оролцон санаа бодлоо илэрхийлэх

5.3. Эрдмийн зөвлөлийн эрх хэмжээний асуудлын хүрээнд тулгамдсан ба хэтийн зорилтын талаар бодитой санал дэвшүүлэх

5.4. Эрдмийн зөвлөлөөс даалгасан үүрэг даалгаврыг хугацаанд нь сайн биелүүлэх

 

Зургаа. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн хүлээх хариуцлага

6.1. Эрдмийн зөвлөлийн гишүүн нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ѐсоор биелүүлээгүй бол эрдмийн зөвлөлийн хурлаар дутагдлыг зааж анхааруулах буюу эрдмийн зөвлөлийн гишүүнээс чөлөөлнө.

Отгонтэнгэр их сургуулийг төгсөгчдийн холбооны дүрэм

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙГ ТӨГСӨГЧДИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Төгсөгчдийн холбоо нь /цаашид "Холбоо" гэх/ Отгонтэнгэр их сургуулийн төгсөгчдөөс бүрдсэн, тэдгээрийн байнгын хамтын ажиллагааг хөгжүүлэх, төгсөгчдийн мэргэжил мэдлэгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, эрх ашиг сонирхлыг нь хамгаалах зорилго бүхий хамтын удирдлагын сайн дурын үүсгэл санаачлагын олон нийтийн байгууллага мөн.

1.2. Холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй байна

1.3. Отгонтэнгэр их сургуулийг төгсөгч бүхэн төгсөгчдийн холбооны гишүүн байна.

1.4. Холбоо нь өөрийн үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, түүний дагуу гарсан бусад хууль, Олон нийтийн байгууллагын тухай хуулийг удирдлага болгоно

Хоёр. Төгсөгчдийн холбооны бүтэц зохион байгуулалт

2.1. Холбооны удирдах дээд байгууллага нь холбооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурал байна

2.2. олбооны өдөр тутмын үйл ажиллагааг бүх гишүүүдийн төлөөлөгчдийн хурлаас сонгогдсон тэргүүлэгчид хэрэгжүүлнэ.

2.3. Холбоог Ерөнхийлөгч удирдана.

Гурав. Холбооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурал

3.1. Отгонтэнгэр Их сургуулийн мэргэжлийн салбар бүрийг төгсөгчдөөс 20-оос доошгүй хүнийг оролцуулан холбооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурал үйл ажиллагаагаа явуулна. Бүх гишүүд төлөөлөгчдийн хурлыг холбооны гишүүдийн санаачилгаар байгуулна.

3.2. Холбооны  бүх  гишүүдийн  төлөөлөгчдийн  хурал  2  жилд  1  удаа хуралдана. Шаардлага гарсан нөхцөлд Ерөнхийлөгчийн буюу Холбооны тэргүүлэгчдийн 2/3-ын санаачилгаар ээлжит бус хурал зарлан хуралдуулж болно.

3.3. Холбооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлын эрх хэмжээ:  Төлөөлөгчдийн хурал нь дор дурдсан асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд хэлэлцэнэ. Үүнд:

  • 3.3.1. холбооны ажлын төлөвлөгөөг боловсруулах тайланг гаргах
  • 3.3.2. холбооны дүрэм, түүнд оруулах өөрчлөлтийг хэлэлцэн батлах
  • 3.3.3. гишүүдийн жилийн татварын хэмжээг тогтоох
  • 3.3.4. холбооны үйл ажиллагааны санхүүжилт болон цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх

3.4. Бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоол, удирдамж, уриалга гаргана.

3.5. Бүх гишүүдийн төлөөлөгчдийн хуралд ердийн олонхи оролцсон тохиолдолд хурал хүчинтэйд тооцогдоно.

3.6. Бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлаас гарах шийдвэр нь хуралд оролцсон холбооны гишүүдийн ердийн олонхийн санал авсан тохиолдолд хүчинтэйд тооцогдоно. Хэрэв санал тэнцвэл хуралдаан даргалагчийн талын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

Дөрөв. Холбооны тэргүүлэгчдийн хурал

4.1. Төгсөгчдийн Холбооны тэргүүлэгчид нь 27-35 хүний бүрэлдэхүүнтэй байна.

4.2. Тэргүүлэгчдийг Холбооны Ерөнхийлөгч удирдана.

4.3. Холбооны тэргүүлэгчдийг бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлаас ил санал хураалтаар сонгоно

4.4. Холбооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлын чөлөө цагт Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах, нөхөн сонгох зайлшгүй шаардлага гарвал Холбооны Ерөнхийлөгчтэй зөвшилцөн төлөөллийн харьцааг баримтлан тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн нэр дэвшүүлж сонгох ба дараа нь бүх гишүүдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулан баталгаажуулна. Нөхөн сонгогдсон тэргүүлэгчдийн бүрэн эрх нь тэргүүлэгчдийн бүрэн эрхийн үлдсэн хугацаагаар хэрэгжинэ.

4.5. Тэргүүлэгчид нь доорхи бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • 4.5.1 төгсөгчдийн төлөөлөгчдийн хурлын чөлөө цагт холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
  • 4.5.2. төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэх асуудал, салбар бүрээс сонгогдох төлөөлөгчдийн тоог тогтоож, хурал хуралдахаас 30 хоногийн өмнө гишүүдэд зарлан бэлтгэл ажлыг хангах.
  • 4.5.3. холбооны үйл ажиллагаанд холбогдох удирдамж, зааврыг батлан гаргах.
  • 4.5.4. гишүүдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах асуудлыг эрх бүхий байгууллагад оруулж шийдвэрлүүлэх.
  • 4.5.5. холбооны    бүтэц,    зохион    байгуулалт    өөрчлөх    тухай    асуудлыг боловсруулж бүх гишүүдийн төлөөлөгчдийн хуралд оруулах.
  • 4.5.6. холбооны үйл ажиллагааны төсвийг зохистой хуваарилах.
  • 4.5.7. төгсөгчдийн холбоонд гишүүн элсүүлэх, гишүүнээс гаргах асуудлыг хэлэлцэн ерөнхийлөгчид санал оруулах.
  • 4.5.8. тэргүүлэгч тус бүрийн эрхлэх ажил үүргийн хуваарийг батлах.
  • 4.5.9. гишүүний татвар төлөлтийн байдалд хяналт тавих, шаардлага гаргах.
  • 4.5.10. холбооны гишүүдийг төр, засгийн болон бусад шагналд тодорхойлох.
  • 4.5.11. холбооны гишүүдийн гомдол, өргөдлийг хүлээн авч хянан шийдвэрлэх ба холбогдох байгууллагад уламжлах.

4.6. Тэргүүлэгчдийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

4.7. Тэргүүлэгчид нь эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэвэл зохих асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн ердийн олонхийн саналаар шийдвэрлэж байна.

4.8. Тэргүүлэгчдийн хуралд тэргүүлэгчдийн 50-аас дээш хувь нь ирснээр хүчинтэйд тооцогдох бөгөөд асуудлыг хуралд оролцсон тэргүүлэгчдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

4.9. Тэргүүлэгчдийн хурал хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргана.

4.10. Холбооны Ерөнхийлөгч нь дараах эрх үүрэгтэй байна.

  • 4.10.1. гадаад дотоод үйл ажиллагаанд холбоог төлөөлөх бүрэн эрхтэй байна.
  • 4.10.2. холбооны тэргүүлэгчдийн ажлыг удирдан зохион байгуулна.
  • 4.10.3. тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийн биелэлтэнд хяналт тавина.
  • 4.10.4. тэргүүлэгчдийн хурлыг зохион байгуулан хуралдуулж хурал даргална.
  • 4.10.5. холбооны бүтэц, зохион байгуулалтын талаар тэргүүлэгчдийн хуралд санал оруулна.
  • 4.10.6. холбооны үйл ажиллагаатай холбогдсон санал, бусад материалыг хянан шалган тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлнэ.
  • 4.10.7. холбооны мөнгөн хөрөнгийг захиран зарцуулахад нэгдүгээр гарын үсэг зурна.
  • 4.10.8. Ерөнхийлөгч нь эрх хэмжээнийхээ асуудлаар тушаал гаргана.

Тав. Холбооны гишүүдийн эрх үүрэг

5.1. Гишүүд нь дараах эрхтэй байна. Үүнд:

  • 5.1.1. холбооны гишүүд тэргүүлэгчдийг сонгох болон өөрөө сонгогдох
  • 5.1.2. холбооны үйл ажиллагаатай холбогдсон санал хүсэлт гомдлоо Ерөнхийлөгчид болон тэргүүлэгчдийн хуралд тавих, түүнийг хэлэлцэхэд оролцох, хариу шаардах
  • 5.1.3. холбооны     ерөнхийлөгч,     тэргүүлэгчид     болон     гишүүдийн     үйл ажиллагааг шүүмжлэх
  • 5.1.4. мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх талаар хүсэлтийг тэргүүлэгчдийн хуралд гаргах, зохих хөнгөлөлт эдлүүлэх
  • 5.1.5. ажлын   байраар    хангахад   туслалцаа    үзүүлэх    болон    бусад    ашиг сонирхлоо хамгаалах асуудлаар хүсэлт гаргах.

5.2. Гишүүд нь дараах үүрэгтэй байна. Үүнд:

  • 5.2.1. тэргүүлэгчдийн хурлаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх.
  • 5.2.2. дүрэмд заасны дагуу жилд нэг удаа гишүүний татварыг төлөх.
  • 5.2.3. холбооноос явуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцох.

Зургаа. Холбооны санхүүжилт

6.1. Холбооны орлого нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ.

  • 6.1.1. гишүүний татвар, хандив
  • 6.1.2. иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив.

6.2. Холбоо нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна

6.3. Холбооны Ерөнхийлөгч, тэргүүлэгчид холбооны хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Долоо. Холбоонд гишүүнээр элсэх

7.1. Отгонтэнгэр Их сургуулийг өдөр, орой, эчнээ аль ч хэлбэрээр төгссөн төгсөгчид холбооны гишүүн байж болно.

7.2. Төгсөгчид нь гишүүнээр элсэхдээ дор дурьдсан материалыг бүрдүүлнэ. Үүнд :

  • 7.2.1. гишүүнээр элсэх өргөдөл
  • 7.2.2. 2 хувь цээж зураг
  • 7.2.3. тус сургуулийг төгссөн дипломын хуулбар
  • 7.2.4. элсэлтийн хураамж 1000 төгрөг

7.3. Гишүүнээр элсэх хүсэлт гаргасан хүнийг бүртгэж, гишүүний үнэмлэх олгоно.

Найм. Гишүүнийг бүртгэлээс хасах

8.1. Гишүүнчлэлээс хасагдах өргөдлөө гаргасан бол

8.2. Гишүүний татвараа 2 жил дараалан төлөөгүй тохиолдолд

8.3. Нас нөгчсөн

Ес. Холбооны гишүүдийн шагнал урамшил, оногдуулах шийтгэл

9.1. Гишүүний үүргээ хариуцлагатай сайн биелүүлдэг гишүүдийг дараахь хэлбэрээр шагнаж урамшуулна.

      1. 9.1.1. Отгонтэнгэр их сургуулийн мэргэжил дээшлүүлэх сургалтын зардлын 50 хувийг хөнгөлөх
      2. 9.1.2. тус    сургуулийн    магистрантур,    докторантурт    элсэн    суралцахад хөнгөлөлт үзүүлэх
      3. 9.1.3. тус сургуулиас зохион байгуулах соѐлын арга хэмжээнд урилгаар оролцох

9.2. Холбооны дүрмийг зөрчсөн гишүүдэд дараах шийтгэл оногдуулах ба уг эрх нь тэргүүлэгчдийн хуралд олгогдоно.

  • 9.2.1. сануулах
  • 9.2.2. гишүүний эрхийг хасах шийтгэл оногдуулна
Отгонтэнгэр их сургуулийн төгсөлтийн шалгалтын журам

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ЖУРАМ

Нэг . Ерөнхий зүйл

1.1. Отгонтэнгэр их сургуулийн төгсөлтийн шалгалтын энэхүү журам нь Монгол улсын Гэгээрлийн сайдын 1997 оны 59-р тушаалаар батлагдсан “Дээд боловсролын төгсөлтийн шалгалтын үлгэрчилсэн журам”-тай нийцсэн бөгөөд тус сургуулийн онцлогийг харгалзсан заалтыг агуулж байна.

1.2. Энэ журмаар тус сургуулийн зохих салбаруудад бакалаврын шатны сургалтын төгсөлтийн шалгалтыг зохион байгуулж явуулахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулна.

Хоёр. Төгсөлтийн шалгалт

2.1.Төгсөлтийн шалгалтыг “Төгсөлтийн шалгалтын улсын комисс" зохион байгуулж явуулна. Уг комиссыг холбогдох мэргэжлийн тэнхим, сургуулийн захиргааны хамтарсан саналыг үндэслэн дараах байдлаар томилно. Үүнд:

  • 2.1.1. хууль зүйн салбарын төгсөлтийн шалгалтын улсын комиссыг БСШУЯ- ны, ХЗДХЯ-ны сайдын хамтарсан тушаалаар
  • 2.1.2. бусад салбарын төгсөлтийн шалгалтын комиссыг Отгонтэнгэр их сургуулийн тушаалаар тус тус томилно.

2.2. Төгсөлтийн шалгалтын комиссын нарийн бичгийн даргыг мэргэжлийн тэнхмийн багш нараас томилно.

2.3. Комисс нь нарийн бичгийн даргаас гадна 5-10 хүнтэй байх ба төгсөгчдийн тоо, шалгах хичээлийн тоо, онцлог зэргийг харгалзан бүрэлдэхүүний тоо, орлогч даргатай байх эсэхийг мэргэжлийн тэнхим ба захиргаа тогтоож болно.

2.4. Комиссын гишүүдийн бүрэлдэхүүнд тухайн мэргэжлийн голлох профессор багш нарыг оруулахаас гадна мэргэжлийн байгууллагуудын удирдах ажилтныг оруулна.

2.5. Бакалаврын төгсөлтийн шалгалт нь тухайн мэргэжлийн хувьд 4-өөс хэтрэхгүй байх бөгөөд үүнд нэг нь дипломын ажил байж болно. Шалгалт нь мэргэжлийн хичээл тус бүрээр эсвэл ажил чиглэлийн хэд хэдэн хичээлийг багцлан нэгтгэх хэлбэрээр байж болно.

2.6. Мэргэжлийн тэнхимд тухайн хичээлийн жилд төгсөх оюутнуудаас бакалаврын төгсөлтийн дипломын ажил болгон гүйцэтгэж болох сэдвийн үлгэрчилсэн жагсаалтыг хичээлийн жилийн эхэнд гарган оюутнуудад урьдчилан мэдэгдсэн байна. Оюутан сэдвээс сонголт хийвэл уг сэдвийг мэргэжлийн тэнхим хэлэлцэн зөвшөөрөл олгох бөгөөд удирдагч ба шүүмжлэгчийн талаар захиргаанд санал оруулж тушаалаар батлуулна.

2.7. Сургалтын төлөвлөгөөнд заагдсан бүх хичээлийн кредитийн доод хязгаарыг биелүүлсэн оюутан төгсөлтийн шалгалтанд орох эрхтэй. Шалгалтанд орох оюутны нэрс тус сургуулийн ректорын тушаалаар батлагдана.

2.8. Төгсөлтийн шалгалтын агуулгыг тусгасан чиглэл, хөтөлбөрийг мэргэжлийн тэнхим холбогдох багш нараас боловсруулж шалгалт авахаас 45-аас доошгүй хоногийн өмнө оюутнуудад танилцуулна. Шалгалтанд зориулсан тойм лекцийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан цагийн хэмжээнд багтаан харъяалах тэнхимээс зохион байгуулна.

Гурав. Төгсөлтийн шалгалт авах ба төгсөх

3.1. Төгсөлтийн шалгалтын хуваарийг шалгалт эхлэхээс 1 сарын өмнө сургуулийн захирлын тушаалаар батална. Дипломын ажлын урьдчилсан хамгаалалтыг жинхэнэ хамгаалалт болохоос 21-ээс доошгүй хоногийн өмнө холбогдох мэргэжлийн тэнхимийн нийт багш нарын оролцоотой хийлгэсэн байна. Урьдчилсан хамгаалалтад оюутан ажлын 1/2-с илүү хувийг биелүүлээгүй буюу дипломын ажлын шаардлага хангаагүй гэж үзвэл диплом хамгаалалтын ажлыг нэг жилээр хойшлуулж болно.

3.2. Төгсөлтийн шалгалтыг комиссын нийт гишүүдийн  2/3-с  доошгүй  ирцтэйгээр авна. Комиссын гишүүдийн ирцийг нарийн бичгийн дарга бүртгэнэ.

3.3. Төгсөлтийн шалгалт ба диплом хамгаалалтын журмыг комиссын дарга удирдана.

3.4. Төгсөлтийн шалгалт, диплом хамгаалалтыг  комиссын  нээлттэй хуралдаанаар хэлэлцэж, үнэлгээ явуулах үед хаалттай явуулна. Үнэлгээг комиссын хурлын протокол гарсаны дараа өдөрт нь багтааж албан ѐсоор мэдэгдэнэ.

3.5. Төгсөлтийн шалгалтанд оюутны мэдлэгийг А /90-ээс дээш/, В /80-аас дээш/, С /70-аас дээш/, D /60-с дээш/, F /60 хүртэл/ гэсэн үнэлгээгээр үнэлнэ.

3.6. Төгсөлтийн шалгалтын комиссын гишүүд шалгалт өгч буй оюутан бүрийн үнэлгээг тус тусдаа тавьж, хамтран хэлэлцээд ерөнхий, дундаж үнэлгээг гаргана.

3.7. Төгсөлтийн шалгалтнаас хүндэтгэн үзэх шалтгаанаар хоцорсон буюу 1 шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан оюутан дараагийн хичээлийн жилд уг шалгалтыг нөхөх буюу дахин өгч болно.

3.8. Хоѐр ба түүнээс дээш тооны төгсөлтийн шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан хүмүүсийг төгсөлтийн шалгалтанд дахин оруулахгүй.

3.9. Төгсөлтийн шалгалтанд “F” гэсэн үнэлгээ авсан оюутанд тус сургуулийн тухайн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд заагдсан бүх хичээлийг бүрэн сонссон болохыг гэрчилсэн үнэмлэх олгоно.

3.10. Төгсөлтийн шалгалтаа амжилттай өгсөн оюутанд төгсөлтийн шалгалтын комисс “мэргэжил, цол, зэрэг” олгох тусгай тогтоол гарган түүнийг үндэслэн мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг олгоно.

3.11. Төгсөлтийн шалгалтын комисс нь шалгалт дууссаны дараа тайлан бичиж сургуулийн захиргаанд өгнө.

3.12. Төгсөлтийн шалгалтын комисс нь дараах бичиг баримтыг бүрдүүлж сургуулийн захиргаанд хүлээлгэн өгнө. Үүнд:

  • 3.12.1. төгсөлтийн шалгалтын комиссын хурлын тогтоол /хавсралт № 1/
  • 3.12.2. комиссын хурлын протокол /хавсралт№ 2/
  • 3.12.3. комиссын гишүүн үнэлгээ өгөх дүнгийн хуудас /хавсрапт№ 3/
  • 3.12.4. комиссын нэгдсэн дүнгийн хуудас
  • 3.12.5. комиссын гишүүдийн ирц бүртгэх хуудас

3.13. Төгсөлтийн шалгалтын комиссын нарийн бичгийн дарга оюутны диплом, хавсралтыг үнэн зөв, алдаа засваргүй бичиж баталгаажуулсан байна.

3.14. Комисс нь тус сургуулийн архивт төгсөж байгаа оюутны холбогдолтой дараах материалыг төгсөлтийн шалгалтын комисст бүрдүүлж өгнө. Үүнд:

  • 3.14.1. төгсөх оюутны сурлагын дүнгийн жагсаалт
  • 3.14.2. төгсөх оюутны нэрсийн жагсаалт
  • 3.14.3. суралцаж байсан хугацааны тодорхойлолт
  • 3.14.4. элсэлтийн шалгалтын дүнгийн хуудас
  • 3.14.5. дипломын хуулбар
  • 3.14.6. сурлагын дэвтэр
  • 3.14.7. оюутны үнэмлэх
  • 3.14.8. тойрох хуудас

3.15. Төгсөлтийн комисс төгсөгчдөд диплом хүндэтгэлтэйгээр гардуулж өгөх ажлыг зохион байгуулна.

Отгонтэнгэр их сургуульд гадаадын багш, мэргэжилтэнг урьж ажиллуулах журам

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬД ГАДААДЫН БАГШ, МЭРГЭЖИЛТЭНГ УРЬЖ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Олон улсын байгууллага, Засгийн газрын хэлэлцээр, гадаадын их, дээд сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, төслийн дагуу олон улсын байгууллага болон гадаадын их, дээд сургуулиудаас гадаадын багш, мэргэжилтэнг тус сургуульд урьж ажиллуулах үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2. Отгонтэнгэр их сургуулийн бүтцийн сургууль бүр шаардлагатай мэргэжилтэн, багш урих саналаа тус сургуулийн гадаад харилцааны ажилтанд тухайн оны нэгдүгээр сард багтаан ирүүлнэ. Эл захиалгыг үндэслэн гадаадын мэргэжилтэн, багш урьж ажиллуулах асуудлыг зохион байгуулна.

Хоёр. Гадаадын мэргэжилтэн, багшийг урьж ажиллуулах хүсэлт гаргах тухай

2.1. Гадаадын мэргэжилтэн, багшийг урьж ажиллуулах зөвшөөрлийн хүсэлтийг мэргэжилтэн, багшийг Монгол улсад ирэхээс хоёр сарын өмнө сургуулийн Гадаад харилцааны ажилтан БШУЯ-ны Гадаад, хамтын ажиллагааны хэлтэст хүсэлт гаргаж холбогдох материалыг бүрдүүлж өгнө.

Хүсэлтэнд дараах баримт бичгийг хавсаргана. Үүнд:

  • Гадаадын мэргэжилтэн, багшийн дэлгэрэнгүй анкет
  • Гадаадын    мэргэжилтэн,   багшийн   диплом,    сертификатын   баталгаажуулсан хуулбар
  • Гадаадын иргэний паспортын хуулбар
  • Гадаадын мэргэжилтэн, багш авч ажиллуулах зайлшгүй шаардлага хэрэгцээ, гүйцэтгэх ажил, үйлчилгээний хэмжээ, ажлын онцлог, мэргэжлийн ур чадварын талаар дэлгэрэнгүй тодорхойлсон албан бичиг
  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Байгууллага гадаадын мэргэжилтэн, багштай байгуулсан хөдөлмөрийн гэрээ
  • Тухайн орны баталсан стандартын дагуу багшлах эрхийн сертификат эсвэл сурган, заах арга зүй эзэмшсэн сертификат, гэрчилгээ, дипломын хуулбар /Монгол хэлээр хөрвүүлж албан ёсоор баталгаажуулсан байна./
  • Өмнө нь Монгол улсад ажиллаж байсан бол тухайн мэргэжилтэн багшийн талаарх байгууллагын тодорхойлолт
  • Биеийн эрүүл мэндийг тодорхойлсон эрүүл мэндийн бичиг

2.2. Уригдаж буй гадаадын мэргэжилтэн, багшийн талаархи хүсэлтийг БШУЯ- ны Гадаад, хамтын ажиллагааны хэлтэс хүлээн авч танилцуулсны үндсэн дээр 7-14 хоногийн дотор БШУЯ зөвшөөрлийн бичиг олгоно.

2.3. БШУЯ-аас зөвшөөрсөн тухай хариуг авсан нөхцөлд Отгонтэнгэр их сургуулийн гадаад харилцааны ажилтан албан бичиг /урилга/ үйлдэн Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газарт нэвтрэх визийн асуудлыг тавьж шийдвэрлүүлнэ.

2.4. Гадаадын мэргэжилтэн, багш “HG” ангилалын виз авсан тохиолдолд Монгол улсад хөдөлмөр эрхлэх эрхтэй тул тэдний визийн хүсэлтэнд энэ талаар тусгавал зохино.

2.5. Гадаадын мэргэжилтэн, багшийг урих, виз хүсэхэд гарах төлбөрийг Отгонтэнгэр их сургууль хариуцна.

Гурав. Гадаад орноос Отгонтэнгэр их сургуульд уригдан ажиллах мэргэжилтэн, багшид тавигдах шаардлага

3.1. Гадаад орноос тус сургуульд уригдан ажиллах мэргэжилтэн, багш нар дараах шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:

3.1.1. их дээд сургуулийн бакалавраас дээш боловсрол эзэмшсэн диплом, сертификат, түүнийг нотариатаар баталгаажуулсан хуулбар эсвэл сонгон шалгаруулсан байгууллагын албан бичиг, тодорхойлолт. /албан ёсоор Монгол улсын Гадаад явдлын яамаар дамжин ирсэн байна/

3.1.2. Мэргэжлийн дагуу тодорхой хугацаанд ажилласан байх.Үүнд:

  • Нийгмийн болон хүмүүнлэгийн ухааны багшаар 1-ээс доошгүй жил
  • Эрдэм шинжилгээний ажилтнаар 3-аас доошгүй жил
  • Гадаад хэлний багшаар 1-ээс доошгүй жил эсвэл тухайн хэлийг заах чиглэлээр тодорхой сургалтанд хамрагдсан байх гэх мэт.

3.2. Уригдаж буй мэргэжилтэн, багш нь Отгонтэнгэр их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллахдаа дор дурьдсан шаардлагуудыг хүлээн зөвшөөрнө. Үүнд:

3.2.1. мэргэжилтэн, багш нь Монгол Улсын хууль тогтоомж болон тухайн сургуулийн дотоод дүрэм, журмыг дагаж мөрдөх.

3.2.2. гэрээнд зааснаас өөр ажил эрхлэхгүй байх.

3.2.3. сургалтанд ямар нэгэн үзэл суртал, шашин номлох ажиллагаа явуулахгүй байх.

3.2.4. хичээл сургалтын үеэр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, гадаад харилцааны ажилтан болон сургуулийн урирдлагад мэдэгдэлгүй гадаад, дотоодод явахгүй байх.

Дөрөв. Отгонтэнгэр их сургуульд тавигдах шаардлага

4.1. Гадаадын мэргэжилтэн, багшийг гэрээнд заасны дагуу ажиллах нөхцөл, ажлын байраар хангах асуудлыг бүрэн шийдвэрлэхийн сацуу амьдрах байр сууц түрээслэхэд нь туслалцаа үзүүлж, гэрээнд заасан бол байр сууцаар хангана.

4.2. Гадаадын мэргэжилтэн, багшид сургуулийн дотоод дүрэм, тухайн ажил үүрэгтэй холбоотой Монгол Улсын хууль тогтоомжийг танилцуулна.

4.3. Гадаадын мэргэжилтэн, багшид сургуулийн талаарх мэдээлэл, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, амралт, баярын өдрүүд болон урлаг спорт зэрэг олон нийтийн арга хэмжээг мэдээлж, тэдгээрт оролцох бололцоогоор хангана.

Тав. Гадаадын иргэний эрүүл мэндийн даатгал

5.1. Уригдаж буй гадаадын иргэний эрүүл мэндийн даатгал, ажил  дээрх гэнэтийн ослын даатгалын тухай асуудлыг Монгол Улсын Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар зохицуулна.

Зургаа. Гэрээ байгуулах, сунгах, цуцлах

6.1. Гадаадын мэргэжилтэн, багш нар Отгонтэнгэр их сургуулийн ректортой хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллана.

6.2. Гадаадын мэргэжилтэн, багштай байгуулах гэрээ нь 3 хүртэлх жилийн хугацаатай байна.

6.3. Шаардлагатай тохиолдолд БШУЯ болон гадаадын байгууллагад гэрээг сунгах хүсэлт гаргасны дагуу олгогдсон зөвшөөрлийг үндэслэн гадаадын мэргэжилтэн, багшийн ажиллах хугацааг 1 хүртэл жилээр сунгаж болно.

6.4. Хүчин төгөлдөр болсон гэрээг зөвхөн холбогдох хууль тогтооомж, гэрээнд заасан нөхцлийн дагуу цуцална.

Долоо. Гадаадын багш, мэргэжилтнийг бүртгэх, бүртгүүлэх

7.1. Отгонтэнгэр их сургуулийн гадаад харилцааны ажилтан ажлын 3 хоногийн дотор гадаадын мэргэжилтэн, багшийн дэлгэрэнгүй бүртгэлийг бүрдүүлж, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт бүртгүүлэн, оршин суух зөвшөөрлийг авах ажлыг хариуцана.

7.2. Гадаадын мэргэжилтэн, багшийг Монгол улсад ирснээс хойш 7 хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт бүртгүүлнэ. Бүртгэл хийгдсний дараа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд хандан хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг авна. Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл гарсан тохиолдолд гадаадын мэргэжилтэн багшийн Монгол улсад оршин суух зөвшөөрлийг авна.

7.3. Гадаадын мэргэжилтэн, багшийг бүртгүүлэх, хөдөлмөр эрхлэх болон оршин суух зөвшөөрлийн хураамжийг Отгонтэнгэр их сургууль хариуцна.

 

Номын сангийн журам

Захирлын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/90 тоот тушаалын хавсралт

 

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДОТООД ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Монгол Улсын Сангийн сайд, БСШУ-ны сайдын хамтарсан 357/406 дугаар тушаал, ОТИС-ийн номын сангийн дүрмийг үндэслэн номын сангийн үйлчилгээ, түүнтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.

1.2 Журмын зорилго нь ОТИС-ийн номын сангийн үйлчилгээний үйл ажиллагааг зохицуулж, сайжруулахад оршино.

1.3 Энэхүү журмыг ОТИС-ийн бүтцийн сургуулийн номын сангуудын үйлчилгээнд мөрдөж ажиллана.

Хоёр. Номын сангийн үйлчилгээ

2.1 ОТИС-ийн бүтцийн сургуулийн номын сангууд нь сургуулийн профессор багш, эрдэм шинжилгээний ажилтан, докторант, магистрант, оюутан, суралцагч, сургуулийн ажилтан нарт үйлчилнэ.

2.2 Уншигчид номын цаасан болон электрон каталогийг http//192.168.1.169 хаягаар орж ашиглана.

2.3 Номын сангийн ажилтан нь интернэт болон электрон каталог ашиглан уншигчдад лавлагаа-мэдээлэл өгч үйлчилнэ.

2.4 Уншигч нь хичээлийн жилийн улирал бүрд номын сантай номын тооцоо хийх ба сургуулиас шилжсэн, гарсан, төгссөн тохиолдолд тойрох хуудас зуруулна.

Гурав. Уншлагын танхимын үйлчилгээ

3.1 Оюутны үйлчилгээний карт болон ажлын газрын үнэмлэхийг үндэслэн ном сурах бичиг, диссертаци, хураангуй, магистрын ажил болон тогтмол хэвлэлийг зөвхөн уншлагын танхимаар үйлчилнэ. Докторын диссертацийг тухайн бүтцийн сургуулийн захирлын зөвшөөрлөөр зөвхөн уншлагын танхимаар үйлчилнэ.

3.2 Уншлагын танхимаар үйлчлүүлэхдээ номын сангийн дүрэм, дотоод журмыг баримталж номын санчийн тавьсан шаардлагыг биелүүлж үйлчлүүлнэ.

3.3 Уншигч нь уншлагын танхимаар уншихаар авсан ном хэвлэлийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.

3.4 Уншигч нь уншлагын танхимын ном, сурах бичгийг хувилан олшруулж авахдаа номын санчаас зөвшөөрөл авч номын сангийн хувилах үйлчилгээгээр үйлчлүүлнэ. Диссертаци, магистрын ажлыг хувилан олшруулж авахыг хориглоно.

3.5 Хэрэв уншигч ном, сонин, тогтмол хэвлэлийн хуудаснаас урж таслан гэмтээсэн тохиолдолд тус журмын 6 дугаар зүйлд заасны дагуу номын санг хохиролгүй болгоно.

3.6 Уншлагын танхимд гадуур хувцастай орох, бусдад саад болох, өөр хоорондоо ярих, тоглох, идэж уух зүйл авч орох, гар утсаар ярих, номын сангийн тоног төхөөрөмжийг эвдэж гэмтээх, бохирдуулахыг хатуу хориглоно.

3.7 Уншлагын танхимын ном, сурах бичиг болон гарын авлагыг гэрээр авч явсан тохиолдолд номын сангийн журмын дагуу 1 хоногийн 500 төгрөгөөр тооцож төлбөр төлнө.

3.8 Номын сангийн дүрэм, дотоод журмыг зөрчсөн тохиолдолд уншигчийн үйлчлүүлэх эрхийг 1 сараас 1 жил хүртэлх хугацаагаар хасах хүртэл арга хэмжээ авна.

Дөрөв. Фондоор буюу гэрээр ном олгох үйлчилгээ

4.1 Номын сангийн гэрээр ном олгох фондоор үйлчилгээ үзүүлэхдээ оюутан, магистрант, докторант, суралцагч нарт иргэний үнэмлэх, оюутны үйлчилгээний картаар, профессор багш, ажилтан нарт ажлын газрын үнэмлэхийг үндэслэн уншигчийн карт нээж ном, сурах бичиг гарын авлагыг гэрээр олгож үйлчилнэ.

4.2 Фондоос гэрээр ном олгохдоо номын тоо ширхэг, эрэлт хэрэгцээг харгалзан 1-5 хоногийн хугацаагаар олгоно. Уншигч нь заасан хугацаанд номоо ашиглаж дуусаагүй  бол номын санчид бүртгүүлэн дахин нэг удаа хугацааг сунгаж ашиглана.

4.3 Хэрэв заасан хугацаанаас хэтэрвэл номын сангийн журмын дагуу хоног  тутамд 100 төгрөгийн төлбөр төлнө.

4.4 Заасан хугацаанд номын тооцоо хийгээгүй буюу алдаж үрэгдүүлбэл номын санчид мэдэгдэх  ба үрэгдүүлсэн номын ижил хувийг олж өгнө.

Тав. Номын сангийн ажиллах цагийн хуваарь

5.1 Номын сан дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Үүнд:

Даваа – Баасан гаригт 09.00-18.00

Шалгалтын үеэр Бямба гаригт 10.00-16.00 цаг хүртэл ажиллана.

Зургаа. Номын сангийн ном хэвлэлийг нөхөн төлүүлэх

6.1 Номын сан нь ном хэвлэлийг нөхөн төлүүлэхдээ Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 11-р сарын 8-ны өдрийн 415 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан  “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх журам”-ыг мөрдөнө.

6.2 ОТИС-ийн номын сангийн уншигч, номын санчдын хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор номын фондын ном, хэвлэл, хэвлэмэл материалыг үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд ном хэвлэлийг нөхөн төлүүлж номын санг хохиролгүй болгоно.

6.3 Ном хэвлэлийн нөхөн төлүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтэд номын сангийн эрхлэгч, нягтлан бодогч нар хяналт тавина.

6.4 Ном, сурах бичиг, хэвлэл, CD, аудио хуурцаг хэвлэмэл материалыг   үрэгдүүлсэн, дараах байдлаар гэмтээсэн:

6.4.1 ном хэвлэлийн 5-аас дээш хуудас урагдаж гэмтсэн

6.4.2  хавтас нь бүрэн салж ашиглах боломжгүй болсон

6.4.3 номын хуудас дээр зурж тэмдэглэсэн

6.4.4  зураг, схем, диаграммыг тастаж авсан

6.4.5 CD, аудио, видео хуурцаг хэвлэмэл материалыг дахин ашиглах

6.4.6 боломжгүй болгон гэмтээсэн тохиолдолд ижил хувь /зохиогч, хэвлэсэн он нь тохирсон/ буюу дараагийн онуудад хэвлэгдсэн аль нэг хувиар нөхөн төлж хохирлыг барагдуулна.

6.5 Номын ижил хувь олдоогүй буюу хэрэглэгчийн авч ирсэн ном зохих шаардлагыг хангаагүй тохиолдолд номын сангийн фонд бүрдүүлэлтэд шаардлагатай төлбөрт авах номын жагсаалтыг үндэслэн 1 номыг хоёр ширхэг номоор нөхөн төлж болно. Номын төлбөрт авч болох номын жагсаалтыг жил бүр номын сангаас шинэчлэн гаргана.

6.6 Номын төлбөрт хуулбарласан ном хэвлэл, бичлэгийн стандарт хангаагүй CD, аудио, видео хуурцаг, хэвлэмэл материалыг авахгүй.

6.7 Тогтмол хэвлэл, сонин, сэтгүүл үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд уг хэвлэлийн зохих дугаарыг нөхөн төлнө.

6.8 Номын санчаас дутсан номын төлбөрийг барагдуулахдаа алдсан номын ижил хувийг авах эсхүл энэ журмын 6.5.-д заасан заалтаар төлүүлнэ.

6.9 Уншигч үрэгдүүлсэн ном, материалынхаа төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулах тохиолдолд үнийн дүнг гурав нугалан төлүүлнэ.

6.10 Уншигчийн үрэгдүүлсэн ном, материалд зах зээлийн үнэлгээ тогтоогоогүй тохиолдолд дахин үнэлэх комиссын шийдвэрээр үнэлгээ тогтоож хохирлыг уг шийдвэрийн дагуу гүйцэтгэнэ.

6.11 Үрэгдүүлсэн ном, материалыг нөхөн төлсөн тохиолдолд техник ажиллагааг дахин гүйцэтгэхэд 500 төгрөгийн хураамж төлнө.

Долоо. Ном хэвлэлийг дахин үнэлэх

7.1 Ном хэвлэлийг дахин үнэлэхдээ Сангийн сайд, БСШУЯ-ны 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хамтарсан 357/406 дугаар тушаалыг баримтална.

7.2 Алдагдсан болон үрэгдсэн ном хэвлэлийг дахин үнэлэхдээ захирлын тушаалаар ном хэвлэлийг дахин үнэлэх комисс байгуулж дахин үнэлнэ. Комиссын бүрэлдэхүүн 5 хүний бүрэлдэхүүнтэй байна.

7.3 Номын тооллогын үед шаардлагатай зарим ном хэвлэлийг дахин үнэлнэ.

Номын сангийн дүрэм

Ректорын 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 156 тоот тушаалын нэгдүгээр хавсралт

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН ДҮРЭМ

Номын сан нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Боловсролын тухай хууль, Отгонтэнгэр их сургуулийн дүрэм, захирлын тушаал зааврыг өөрийн үйл ажиллагаанд мөрдлөг болгож ажиллана.

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Номын сан нь багшлах бүрэлдэхүүн, суралцагч нарт хичээлийн чиглэлээр мэдлэг боловсролоо хөгжүүлэх, өргөн хүрээтэй хүмүүнлэгийн боловсрол эзэмших, мэдээлэл арга зүйн үйлчилгээ үзүүлэх таатай орчин, судалгаа, эрдэм шинжилгээний нөөц сан мөн.
1.2. Номын сан нь номын сангаар үйлчлүүлэгчдийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлан номын сангийн өөрчлөлт, шинэчлэлтийг хийх зорилтуудыг тавьж ажиллана.
1.3. Номын сан нь гадаад, дотоод мэдээллийн сүлжээнд хамрагдаж, олон улсын болон дотоодын номын сангуудын хооронд ном, хэвлэл, мэдээлэл солилцох замаар үйлчилгээнийхээ цар хүрээг өрөгжүүлэн ажиллана.
1.4. Номын сан нь өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээгээ энэхүү дүрэм болон дотоод журмаараа зохицуулна.

Хоёр. Номын сангийн удирдлага, зохион байгуулалт
2.1. Номын сангийн талаар эрх бүхий байгууллагаас гаргасан нормативуудыг мөрдлөг болгон Отгонтэнгэр их сургуулийн Ректорын зөвлөлийн удирдлага дор номын сан нь үйл ажиллагаагаа явуулна.
2.2. Номын сан нь өөрийн дотоод удирдлагын үйл ажиллагааны бүхий л хүрээнд баримтлах хэм хэмжээ бүхий албан ёсны дүрэм журамтай байна.
2.3. Номын сан ба сургалт, эрдэм шинжилгээний холбоог хангахын тулд номын сангийн дэргэд зөвлөх үүрэг бүхий номын сангийн зөвлөл ажиллуулж болно.
2.4. Номын сангийн эрхлэгчийг Отгонтэнгэр их сургуулийн ректорын тушаалаар томилно.
2.5. Номын сангийн эрхлэгч нь ажлын тайлангаа жил бүр сургуулийн захиргаанд өгнө.
2.6. Номын сангийн эрхлэгч нь номын сангийн бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулж номын сангийн нөөц, сан хөмрөг, үйлчилгээг өндөр түвшинд байлгах хариуцлага хүлээнэ.
2.7. Номын сан нь:
2.7.1. ном бүрдүүлэлт
2.7.2. номтой ажиллах
2.7.3. лавлагаа ном зүй
2.7.4. каталоги
2.7.5. ном сэлбэн засах ажил гүйцэтгэнэ.

Гурав. Номын сангийн эрх, үүрэг
3.1. Номын сан дараах үүрэг, хариуцлага хүлээнэ.
3.1.1. номын сан өөрийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн ур чадвар, үйлчилгээний өндөр түвшинд явуулах;
3.1.2. уншигч, хэрэглэгч нарт ном хэвлэл, мэдээлэл ашиглах арга хэлбэр эзэмшүүлэх, ном зүйн мэдлэгтэй болгох, ном мэдээллээр шуурхай үйлчлэх;
3.1.3. номын мэдээллийн хангамжийн судалгаа явуулж, статистикийн бүртгэл мэдээг хөтөлж дүн шинжилгээ хийн, шаардлагатай арга хэмжээ авах;
3.1.4. Отгонтэнгэр их сургуулийн ном зүйн мэдээллийг хөтөлж, лавлагаа мэдээллийг өгч байх;
3.1.5. фонд бүрдүүлэлт ба каталогийг зөв зохион байгуулж уншигчдын эрэлт хэрэгцээг түргэн шуурхай барагдуулах;
3.1.6. номын сангийн хөмрөгийн тооллогыг зохих журмын дагуу заасан хугацаанд явуулж, тооцоог бодуулж, дүнг гаргаж тайлагнах;
3.1.7. номын сангийн эрүүл ахуй, ариун цэврийг чандлан сахих;
3.1.8. номын сан нь батлагдсан цагийн хуваарийн дагуу ажиллах;
3.2. Номын сан нь дараах эрхийг эдэлнэ.
3.2.1. номын сангийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны тухай асуудлыг боловсруулж, захирлын зөвлөлд тавьж шийдвэрлүүлэх;
3.2.2. номын сангийн холбогдолтой дүрэм, журам боловсруулж батлуулах;
3.2.3. номын сангийн дохиолол, эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, гал усны аюулаас сэргийлэх арга хэмжээ авах шаардлага тавих;
3.2.4. номын сангаас алдаж үрэгдүүлсэн ном, хэвлэл материалыг зохих журмын дагуу төлүүлэх;
3.2.5. номын сангийн ажилтан нарын мэргэжил дээшлүүлэх;
3.2.6. номын сан-ном зүй мэдээллийг лавлагаа мэдээллийн сүлжээнд холбогдох, орчин үеийн техник техонологи нэвтрүүлэх;
3.2.7. номын сан олон улсын болон дотоодын номын сангууд, байгууллагуудтай хамтарч ажиллах;

Дөрөв. Уншигчийн эрх, үүрэг
4.1. Уншигч дараах үүрэгтэй
4.1.1. уншигч номын сангийн дотоод журмыг биелүүлэх;
4.1.2. номын сангийн фондоос ном захиалахдаа каталогоос шифрийг олж захиалаx;
4.1.3. номын сангаас авсан ном, сурах бичиг, хэвлэлийн бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг хариуцах;
4.1.4. уншигч ном үрэгдүүлж гээгдүүлсэн тохиолдолд зохих журмын дагуу төлбөр төлж номын санг хохиролгүй болгоx;
4.1.5. номын санчийн тавьсан шаардлагыг биелүүлэх;
4.2. Уншигч дараах эрх эдэлнэ.
4.2.1. Отгонтэнгэр их сургуулийн профессор багш, ажилтан, суралцагсад сургуулийн номын санд үнэ төлбөргүй үйлчлүүлэх;
4.2.2. тохитой орчинд цагийн хуваарийн дагуу түргэн шуурхай үйлчлүүлэх;
4.2.3. номын сангийн фондоос ном, мэдээллийг тодорхой хугацаагаар авч ашиглах, лавлагаа зүйн мэдээллийн үйлчилгээ хийлгэx;
4.2.4. каталогоос хайлт хийсний үндсэн дээр өөрийн сонирхсон ном, хэвлэлийг авч хэрэглэх;
4.2.5. номын сангийн үйл ажиллагааны талаар өөрийн санал хүсэлтээ илэрхийлэх;

Гадаадын мэргэжилтэн, багш урьж ажиллуулах журам

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬД ГАДААДЫН БАГШ, МЭРГЭЖИЛТЭНГ УРЬЖ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Олон улсын байгууллага, Засгийн газрын хэлэлцээр, гадаадын их, дээд сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, төслийн дагуу олон улсын байгууллага болон гадаадын их, дээд сургуулиудаас гадаадын багш, мэргэжилтэнг тус сургуульд урьж ажиллуулах үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2. Отгонтэнгэр их сургуулийн бүтцийн сургууль бүр шаардлагатай мэргэжилтэн, багш урих саналаа тус сургуулийн гадаад харилцааны ажилтанд тухайн оны нэгдүгээр сард багтаан ирүүлнэ. Эл захиалгыг үндэслэн гадаадын мэргэжилтэн, багш урьж ажиллуулах асуудлыг зохион байгуулна.

Хоёр. Гадаадын мэргэжилтэн, багшийг урьж ажиллуулах хүсэлт гаргах тухай

2.1. Гадаадын мэргэжилтэн, багшийг урьж ажиллуулах зөвшөөрлийн хүсэлтийг мэргэжилтэн, багшийг Монгол улсад ирэхээс хоёр сарын өмнө сургуулийн Гадаад харилцааны ажилтан БШУЯ-ны Гадаад, хамтын ажиллагааны хэлтэст хүсэлт гаргаж холбогдох материалыг бүрдүүлж өгнө.
Хүсэлтэнд дараах баримт бичгийг хавсаргана. Үүнд:
– Гадаадын мэргэжилтэн, багшийн дэлгэрэнгүй анкет
– Гадаадын мэргэжилтэн, багшийн диплом, сертификатын баталгаажуулсан хуулбар
– Гадаадын иргэний паспортын хуулбар
– Гадаадын мэргэжилтэн, багш авч ажиллуулах зайлшгүй шаардлага хэрэгцээ, гүйцэтгэх ажил, үйлчилгээний хэмжээ, ажлын онцлог, мэргэжлийн ур чадварын талаар дэлгэрэнгүй тодорхойлсон албан бичиг
– Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
– Байгууллага гадаадын мэргэжилтэн, багштай байгуулсан хөдөлмөрийн гэрээ
– Тухайн орны баталсан стандартын дагуу багшлах эрхийн сертификат эсвэл сурган, заах арга зүй эзэмшсэн сертификат, гэрчилгээ, дипломын хуулбар /Монгол хэлээр хөрвүүлж албан ёсоор баталгаажуулсан байна./
– Өмнө нь Монгол улсад ажиллаж байсан бол тухайн мэргэжилтэн багшийн талаарх байгууллагын тодорхойлолт
– Биеийн эрүүл мэндийг тодорхойлсон эрүүл мэндийн бичиг
2.2. Уригдаж буй гадаадын мэргэжилтэн, багшийн талаархи хүсэлтийг БШУЯ-ны Гадаад, хамтын ажиллагааны хэлтэс хүлээн авч танилцуулсны үндсэн дээр 7-14 хоногийн дотор БШУЯ зөвшөөрлийн бичиг олгоно.
2.3. БШУЯ-аас зөвшөөрсөн тухай хариуг авсан нөхцөлд Отгонтэнгэр их сургуулийн гадаад харилцааны ажилтан албан бичиг /урилга/ үйлдэн Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газарт нэвтрэх визийн асуудлыг тавьж шийдвэрлүүлнэ.
2.4. Гадаадын мэргэжилтэн, багш “HG” ангилалын виз авсан тохиолдолд Монгол улсад хөдөлмөр эрхлэх эрхтэй тул тэдний визийн хүсэлтэнд энэ талаар тусгавал зохино.
2.5. Гадаадын мэргэжилтэн, багшийг урих, виз хүсэхэд гарах төлбөрийг Отгонтэнгэр их сургууль хариуцна.

 

Гурав. Гадаад орноос Отгонтэнгэр их сургуульд уригдан ажиллах мэргэжилтэн, багшид тавигдах шаардлага

3.1. Гадаад орноос тус сургуульд уригдан ажиллах мэргэжилтэн, багш нар дараах шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:
3.1.1. их дээд сургуулийн бакалавраас дээш боловсрол эзэмшсэн диплом, сертификат, түүнийг нотариатаар баталгаажуулсан хуулбар эсвэл сонгон шалгаруулсан байгууллагын албан бичиг, тодорхойлолт. /албан ёсоор Монгол улсын Гадаад явдлын яамаар дамжин ирсэн байна/
3.1.2. Мэргэжлийн дагуу тодорхой хугацаанд ажилласан байх.Үүнд:
– Нийгмийн болон хүмүүнлэгийн ухааны багшаар 1-ээс доошгүй жил
– Эрдэм шинжилгээний ажилтнаар 3-аас доошгүй жил
– Гадаад хэлний багшаар 1-ээс доошгүй жил эсвэл тухайн хэлийг заах чиглэлээр тодорхой сургалтанд хамрагдсан байх гэх мэт.
3.2. Уригдаж буй мэргэжилтэн, багш нь Отгонтэнгэр их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллахдаа дор дурьдсан шаардлагуудыг хүлээн зөвшөөрнө. Үүнд:
3.2.1. мэргэжилтэн, багш нь Монгол Улсын хууль тогтоомж болон тухайн сургуулийн дотоод дүрэм, журмыг дагаж мөрдөх.
3.2.2. гэрээнд зааснаас өөр ажил эрхлэхгүй байх.
3.2.3. сургалтанд ямар нэгэн үзэл суртал, шашин номлох ажиллагаа явуулахгүй байх.
3.2.4. хичээл сургалтын үеэр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, гадаад харилцааны ажилтан болон сургуулийн урирдлагад мэдэгдэлгүй гадаад, дотоодод явахгүй байх.

 

Дөрөв. Отгонтэнгэр их сургуульд тавигдах шаардлага

4.1. Гадаадын мэргэжилтэн, багшийг гэрээнд заасны дагуу ажиллах нөхцөл, ажлын байраар хангах асуудлыг бүрэн шийдвэрлэхийн сацуу амьдрах байр сууц түрээслэхэд нь туслалцаа үзүүлж, гэрээнд заасан бол байр сууцаар хангана.
4.2. Гадаадын мэргэжилтэн, багшид сургуулийн дотоод дүрэм, тухайн ажил үүрэгтэй холбоотой Монгол Улсын хууль тогтоомжийг танилцуулна.
4.3. Гадаадын мэргэжилтэн, багшид сургуулийн талаарх мэдээлэл, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, амралт, баярын өдрүүд болон урлаг спорт зэрэг олон нийтийн арга хэмжээг мэдээлж, тэдгээрт оролцох бололцоогоор хангана.

 

Тав. Гадаадын иргэний эрүүл мэндийн даатгал

5.1. Уригдаж буй гадаадын иргэний эрүүл мэндийн даатгал, ажил дээрх гэнэтийн ослын даатгалын тухай асуудлыг Монгол Улсын Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар зохицуулна.

Зургаа. Гэрээ байгуулах, сунгах, цуцлах

6.1. Гадаадын мэргэжилтэн, багш нар Отгонтэнгэр их сургуулийн ректортой хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллана.
6.2. Гадаадын мэргэжилтэн, багштай байгуулах гэрээ нь 3 хүртэлх жилийн хугацаатай байна.
6.3. Шаардлагатай тохиолдолд БШУЯ болон гадаадын байгууллагад гэрээг сунгах хүсэлт гаргасны дагуу олгогдсон зөвшөөрлийг үндэслэн гадаадын мэргэжилтэн, багшийн ажиллах хугацааг 1 хүртэл жилээр сунгаж болно.
6.4. Хүчин төгөлдөр болсон гэрээг зөвхөн холбогдох хууль тогтооомж, гэрээнд заасан нөхцлийн дагуу цуцална.

Долоо. Гадаадын багш, мэргэжилтнийг бүртгэх, бүртгүүлэх

7.1. Отгонтэнгэр их сургуулийн гадаад харилцааны ажилтан ажлын 3 хоногийн дотор гадаадын мэргэжилтэн, багшийн дэлгэрэнгүй бүртгэлийг бүрдүүлж, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт бүртгүүлэн, оршин суух зөвшөөрлийг авах ажлыг хариуцана.
7.2. Гадаадын мэргэжилтэн, багшийг Монгол улсад ирснээс хойш 7 хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт бүртгүүлнэ. Бүртгэл хийгдсний дараа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд хандан хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг авна. Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл гарсан тохиолдолд гадаадын мэргэжилтэн багшийн Монгол улсад оршин суух зөвшөөрлийг авна.
7.3. Гадаадын мэргэжилтэн, багшийг бүртгүүлэх, хөдөлмөр эрхлэх болон оршин суух зөвшөөрлийн хураамжийг Отгонтэнгэр их сургууль хариуцна.

Эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр баримтлах бодлого

Отгонтэнгэр их сургуулийн Эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэл

 

эрдэм шинжилгээний ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

  1. Эрх зүй судлал: Үндсэн хуулийн эрх зүй, Газрын эрх зүй, Харьцуулсан эрх зүй, Иргэн, бизнесийн эрх зүй
  2. Боловсрол судлал: Боловсролын философи, түүх, олон улсын харьцуулсан судалгаа, дидактик, сэтгэлзүй, менежмент гэх зэрэг онолын ба хавсарга судалгаа
  3. Монгол судлал: Монгол хэл шинжлэл, утга соёл, монголын түүх, угсаатны судлал, шашин судлал, монгол хүүхдийн хөгжил
  4. Эдийн засаг судлал: Нягтлан бодох бүртгэл, хөрөнгийн зах зээл, гадаад худалдаа, аялал жуулчлал

Бүрэлдэхүүн сургуулиудын судалгааны үндсэн чиглэл

Хууль зүйн сургууль

  • Газрын эрх зүй / газар өмчлөх, эзэмших эрх, байгалийн унаган төрхийг хамгаалах, газрын бүртгэл, газрын барьцаа/
  • Хүний эрх /хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрхийг хамгаалах механизм, ажлын байрны бэлгийн дарамтыг хориглоё/
  • Бизнесийн эрх зүй /компанийн засаглал /
  • Эвлэрүүлэн зуучлал

Эдийн засаг Бизнесийн удирдлагын сургууль

  • Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг Монгол улсын байгууллагуудад нэвтрүүлэх арга зам
  • Санхүү бүртгэлийн ажилтнуудыг шийдвэр гаргагч, манлайлагч болгон төлөвшүүлэх сургалтын бодлого
  • Гадаад худалдааны бодлого
  • Хөрөнгийн зах зээлийг монголын эдийн засгийн хөгжлийн нэг түлхүүр хүчин зүйл болгон төлөвшүүлэх нь
  • Үнэт цаасны зах зээлийн судалгаа
  • Аялал жуучлалыг хөгжүүлэх бодлого

Хүмүүнлэгийн сургууль

  • Монгол хүнд гадаад хэл заах арга зүй
  • Хэлнүүдийн зэрэгцүүлсэн судалгаа
  • Сургуулийн өмнөх боловсрол
  • Цахим сэтгүүл зүй
  • Багшийн ёс зүй
  • Багшийн заах арга зүй
Эрдмийн зөвлөлийн дүрэм

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Эрдмийн зөвлөл нь сургуулийн хэмжээнд сургалт, эрдэм шинжилгээний ажлын хэтийн болон ойрын зорилтыг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэх бодлого боловсруулж, тусгай төлөвлөгөөний дагуу зохицуулан зохион байгуулах, сургуулийн ректорт зөвлөх эрхтэй хамтын удирдлагын байгууллага юм.
1.2. Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг сургуулийн захиргаа, тэнхим, хамт олноос нэр дэвшүүлж, сургуулийн бүх багш нарын хурлаас санал хураалтаар сонгож захирлын тушаалаар батална.
1.3. Эрдмийн зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байна.
1.4. Эрдмийн зөвлөл нь 9-11 хүний бүрэлдэхүүнтэй байх ба бүх бүрэлдэхүүний 70%-иас доошгүй нь эрдмийн зэрэг, цолтой багш, мэргэжилтэн байна.
1.5. Эрдмийн зөвлөлийн дарга, эрдэмтэн нарийн бичгийн даргыг ил санал хураалтаар сонгоно.
1.6. Эрдмийн зөвлөлийн бүрэн эрхийн хугацаанд бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах, нөхөн сонгох шаардлага гарвал эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн нэр дэвшүүлж захирлын тушаалаар батлан бүх багш нарын хуралд мэдэгдэнэ.
1.7. Нөхөн сонгогдсон эрдмийн зөвлөлийн гишүүн үлдэх хугацаанд бүрэн эрхтэй байна.
1.8. Эрдмийн зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд дор дурдсан асуудал хэлэлцэн протокол, тогтоол, удирдамж, зөвлөмж гаргана. Үүнд:
1.8.1. сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын хэтийн төлөв
1.8.2. сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын хэтийн болон жилийн төлөвлөгөө, явц, үр дүн цаашдын зорилт
1.8.3. багш нарын эрдэм шинжилгээний ажлын төлөвлөлт, явц гүйцэтгэл, үр дүн цаашдын зорилтын талаар илтгэл, сонсгол
1.8.4. магистрын дипломын ба дэд докторын диссертацийн ажлын сэдэв, явц, эрдэм шинжилгээний ажлын чанар чансаа, үр өгөөжийг дээшлүүлэхтэй холбогдсон тодорхой асуудал
1.8.5. эрдэм шинжилгээний хурал, симпозиум явуулах сэдэв, зохион байгуулалтын асуудал
1.8.6. багш нарт эрдмийн цол олгох асуудлыг хэлэлцэж, ректор санал оруулах
1.8.7. багш нарын бичсэн ном, сурах бичиг, гарын авлагыг хэвлэлд шилжүүлэх асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргах
1.8.8. бусад сургууль, байгууллага, хүмүүсийн эрдмийн бүтээл, ном зохиолыг хэлэлцэн тодорхойлолт, шүүмж гаргах
1.8.9. сургуулийн сургалтын төлөвлөгөө
1.8.10. сургалт эрдэм шинжилгээний ажилд удирдлага болгон мөрдөгдөх үндсэн баримт бичиг
1.9. Эрдмийн зөвлөлөөс гаргасан шийдвэр нь ректорын тушаалаар баталгаажина.
1.10. Эрдмийн зөвлөл нь өөрийн ажлын үр дүнгийн талаар бүх багш нарын хуралд тайлагнана.

Хоёр. Эрдмийн зөвлөлийн хурал

2.1. Эрдмийн зөвлөлийн хурал жилд 2 удаа хуралдана. Шаардлага гарсан нөхцөлд эрдмийн зөвлөлийн даргын санаачилгаар, эсвэл эрдмийн зөвлөлийн гишүүдийн 1/3-ийн хүсэлтээр ээлжит бус хурал хуралдуулж болно.
2.2. Эрдмийн зөвлөлийн хурлыг эрдмийн зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр оролцсон тохиолдолд хурал хүчинтэйд тооцно.
2.3. Эрдмийн зөвлөлийн гишүүн хэлэлцэх асуудлаар урьдчилан бичгээр саналаа өгсөн бол түүнийг хуралд оролцсонд тооцож ирц авна.
2.4. Эрдмийн зөвлөлийн хурлыг эрдмийн зөвлөлийн дарга даргалах ба эрдмийн зөвлөлийн дарга хүндэтгэх шалтгаанаар хуралд оролцож чадахгүй тохиолдолд хурлыг эрдмийн зөвлөлийн даргын санал болгосноор эрдмийн зөвлөлийн гишүүн даргална.
2.5. Эрдмийн зөвлөлийн хурлаас гарах шийдвэр нь хуралд оролцсон эрдмийн зөвлөлийн гишүүдийн ердийн олонхийн санал авсан бол хүчинтэйд тооцогдоно. Хэрэв санал тэнцвэл эрдмийн зөвлөлийн даргын санал авсан талынх хүчинтэйд тооцогдоно.
2.6. Эрдмийн зөвлөлийн хэлэлцэх асуудал, дараалал, шаардлагатай тохиолдолд гаргах шийдвэрийн төслийг боловсруулах зэрэг хурлын бэлтгэлийн асуудлыг эрдэмтэн нарийн бичгийн дарга хариуцна.
2.7. Эрдмийн зөвлөлийн хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр хуралдуулж болно.

Гурав. Эрдмийн зөвлөлийн даргын эрх, үүрэг

3.1. Эрдмийн зөвлөлийн дарга нь дор дурьдсан эрх эдэлнэ.
3.1.1. эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудал, гаргах шийдвэр, зөвлөмжийн талаар үндсэн чиглэл гаргах
3.1.2. эрдмийн зөвлөлийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах
3.1.3. эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, нөхөн сонгох асуудлыг санаачлах,батлах
3.1.4. эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын боловсруулалтын түвшин хангалтгүй гэж үзвэл хурлыг хойшлуулах
3.1.5. эрдэмтэн нарийн бичгийн даргын үйл ажиллагаанд хяналт тавих, заавар, зөвлөгөө, үүрэг даалгавар өгөх
3.1.6. эрдмийн зөвлөлийн эрх хэмжээний асуудлаар санал гаргах

Дөрөв. Эрдэмтэн нарийн бичгийн даргын эрх үүрэг

4.1. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааг төлөвлөх, хурлын бэлтгэлийг хангах
4.2. Эрдмийн зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр, зөвлөмжийн биелэлтэнд хяналт тавьж, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах
4.3. Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрийн биелэлтийг хангахтай холбогдсон асуудлаар салбар нэгжийн удирдлага, багш нарт хугацаатай үүрэг, даалгавар өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих
4.4. Хурал хуралдах сар, өдөр, хугацаа, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журмыг хурал хуралдахаас 5 хоногийн өмнө гишүүдэд урьдчилан зарлаж холбогдох материалыг тараана.

Тав. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн эрх үүрэг

5.1. Эрдмийн зөвлөлийн гишүүд нь Отгонтэнгэр их сургуулийн сургалт эрдэм шинжилгээний ажлыг чанаржуулж, үр өгөөжийг нь дээшлүүлэх сургуулийн сургалт эрдэм шинжилгээний ажлын хэтийн төлөв чиглэлийн талаар бие даасан онол практикийн ач холбогдол бүхий асуудлыг хуралд тавьж хэлэлцүүлэх
5.2. Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцаж хуралд идэвхитэй оролцон санаа бодлоо илэрхийлэх
5.3. Эрдмийн зөвлөлийн эрх хэмжээний асуудлын хүрээнд тулгамдсан ба хэтийн зорилтын талаар бодитой санал дэвшүүлэх
5.4. Эрдмийн зөвлөлөөс даалгасан үүрэг даалгаврыг хугацаанд нь сайн биелүүлэх
Зургаа. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн хүлээх хариуцлага
6.1. Эрдмийн зөвлөлийн гишүүн нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй бол эрдмийн зөвлөлийн хурлаар дутагдлыг зааж анхааруулах буюу эрдмийн зөвлөлийн гишүүнээс чөлөөлнө.

Элсэлтийн журам

2025-2026 оны хичээлийн жилд Отгонтэнгэр их сургуульд бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх журам

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/143 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”, 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/170 тоот “Босго оноо тогтоох тухай” тушаал болон бусад холбогдох эрх зүйн акт болон энэхүү журам /цаашид “журам” гэх/-ыг баримтлана.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тогтоосон шаардлага, дээд боловсролын сургалтын орчны болон холбогдох стандартад нийцүүлэн сургуулийн Удирдах зөвлөлөөс баталсан хяналтын тоонд багтаан Отгонтэнгэр их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцагч элсүүлнэ.
Энэхүү журам нь ОТИС-ийн бакалаврын хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилд суралцагч бүртгэх, ур чадварын шалгалт авах, оноогоор эрэмбэлэх, мэргэжил сонголт хийх, баталгаажуулах, элсүүлэх үйл явцыг зохицуулна.
ОТИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “бүртгүүлэгч”, Удирах зөвлөлөөс баталсан хөтөлбөрт элсүүлэх суралцагчийн тоог “хяналтын тоо”, элсэлтийн хяналтын тоонд багтан элсэх эрх авсан бүртгүүлэгчийг “элсэгч”, элсэлтийн цахим бүртгэлийн системийг “элсэлтийн систем”, элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахаар томилогдсон ажлын хэсгийг “элсэлтийн комисс”, ур чадварын шалгалтыг зохион байгуулахаар томилогдсон ажлын хэсгийг “ур чадварын шалгалтын комисс”, элсэлтийн цахим хуудаст нэвтэрч хувийн мэдээллээ оруулсан болон биеэр ирж элсэх хүсэлтэй, хэд хэдэн хөтөлбөрийг сонгож төлбөр төлж баталгаажуулах үйл явцыг “элсэлтийн бүртгэл”, Монгол Улсын иргэний харьяалалгүй буюу гадаад улсын харьяалалтай иргэнийг “гадаадын иргэн” гэнэ.
ОТИС-д гадаадын иргэнийг элсүүлэх асуудлыг “Отгонтэнгэр их сургуульд гадаадын иргэнийг суралцуулах журам”-аар зохицуулна.

ХОЁР. БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

2.1 Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө энэхүү журамтай танилцсан байх

2.2. Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ өгсөн бүртгүүлэгч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

2.2.1 Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой байх

2.2.2 ОТИС-ийн элсэлт авах хөтөлбөр/мэргэжилд харгалзах суурь хичээлийн аль нэг, мөн дагалдах хичээлийн аль нэг хичээлээр ЭЕШ өгч энэхүү элсэлтийн журамд заасан босго онооны болзлыг хангасан байх

2.2.3. Ур чадварын шалгалт тооцох хөтөлбөрт бүртгүүлэгч нь ОТИС-аас зохион байгуулсан ур чадварын шалгалт өгч, босго онооны шаардлагыг хангасан байх

2.2.4. Бүртгүүлэгчийн ЭЕШ-ын батламж нь шалгалт өгсөн өдрөөс хойш 2 жил 8 сарын хугацаанд хүчинтэй байх нөхцөлийг хангасан, эсхүл 2024 онд ЭЕШ өгөөр БҮТ-д бүртгүүлсэн байх

2.3.  ОТИС-ийн бакалаврын хөтөлбөрт суралцах хүсэлтэй, дараах шалгууруудын аль нэгийг хангасан бүртгүүлэгч ЭЕШ өгөхгүйгээр шууд элсэж болно. Үүнд:

2.3.1. Бакалаврын боловсролтой иргэн /гадаадад боловсрол эзэмшсэн бол албан ёсны орчуулгыг эх хувиар нотариатаар батлуулсан байх/;

2.3.2. Политехник коллеж, шаталсан сургалттай дээд боловсролын сургалтын байгууллагын төгсөгч;

2.3.3. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хүлээн зөвшөөрсөн олон улсын болон улсын төрөлжсөн олимпиадын эхний 5 байрт шалгарсан иргэн тухайн чиглэлийн хөтөлбөрт;

2.3.4. Гадаад  болон дотоодын  ерөнхий боловсролын сургуульд  суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшин, олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын  дүн, оноог Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагаар дүйцүүлэн тооцуулж батламж авсан  иргэн;

2.3.5. Гадаадын аль нэг улсын дээд боловсролын сургалтын байгууллагаас Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын ижил түвшний хөтөлбөрт шилжин суралцах иргэн;

2.3.6. ОТИС-д элсэлт авах бакалаврын мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-ээр 3-аас доошгүй жил ажилласан, 30-аас дээш насны иргэн;

2.4. Журмын 2.3 заалтын дагуу хувиараа эсвэл байгууллагын захиалгаар ОТИС-д элсэн суралцах хүсэлт гаргасан бүртгүүлэгчийг бакалаврын хувилбарт /хавсралт 3/ хөтөлбөрт танхим, цахим эсвэл хосолсон хэлбэрээр хамруулах эсэхийг бүртгүүлэгчийн тоог харгалзан хөтөлбөр хэрэгжүүлэх сургууль, тэнхимийн саналд үндэслэн шийдвэрлэнэ.

2.4.1. Журмын 2.3.1-д заасан бакалаврын боловсролтой иргэн, 2.3.6-д заасан иргэнийг хавсралт 3-т заасан бакалаврын хувилбарт хөтөлбөрт элсүүлэн суралцуулна.

2.5. Журмын 2.3.1, 2.3.2, 2.3.5 заалтын дагуу элсэн суралцах иргэнийг бакалаврын сургалтын сонгосон хөтөлбөрт шууд элсүүлэн суралцуулах ба өмнө эзэмшсэн боловсролын диплом эсхүл суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолтыг үндэслэн “ОТИС-ийн дэд бакалавр, бакалаврын сургалтыг зохион байгуулахад баримтлах журам”-ын дагуу боломжит хичээлүүдийг дүйцүүлэн тооцно.

2.6. Журмын 2.3.4 заалтын болзол хангасан бүртгүүлэгчийг олон улсын шалгалтын дүйцүүлсэн оноог нь үндэслэн бүртгэж, ЭЕШ өгсөн элсэгчдийн хамт эрэмбэлэн хөтөлбөр сонгуулна.

2.7. Журмын 2.3.6 заалтын дагуу элсэх бүртгүүлэгчийг ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгал төлсөн лавлагаа, өргөдөл болон эсээ /суралцах бэлтгэл хангасан байдал, авьяас чадвар, туршлага, хувийн зан чанар, хэрхэн суралцахаа илэрхийлэх гэх мэт агуулгыг тусгасан/ бичсэн байдал зэргийг үндэслэн элсүүлнэ.

Хавсралт 1

Бакалаврын өдрийн хөтөлбөр, шалгалтын нэр, онооны шалгуур

Индекс

Хөтөлбөрийн нэр

ЭЕШ-1

Суурь шалгалт

/аль нэгийг заавал өгсөн байх/

ЭЕШ-2

Дагалдах шалгалт

Хичээлийн нэр

Босго оноо

Хичээлийн нэр

Босго оноо

1

011201

Багш, сургуулийн өмнөх боловсрол

Монгол хэл, Нийгэм судлал

440

Ур чадвар

490

2

011430

Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол

Монгол хэл

490

Нийгэм судлал, Түүх

490

3

011435

Багш, гадаад хэлний боловсрол /англи хэл/

Англи хэл,

Орос хэл

490

Монгол хэл, Нийгэм судлал

490

4

023101

Гадаад хэлний орчуулга /хятад хэл, солонгос хэл/

Англи хэл, Нийгэм судлал

490

Нийгэм судлал, Монгол хэл

490

5

031202

Олон улсын харилцаа

Англи хэл,

Орос хэл

490

Нийгэм судлал, Түүх

490

6

031301

Сэтгэл судлал

Нийгэм судлал, Математик

490

Монгол хэл, Англи хэл

490

7

032101

Сэтгүүл зүй

Монгол хэл, Нийгэм судлал

490

Ур чадвар

490

8

041101

Нягтлан бодох бүртгэл

Математик

490

Англи хэл, Нийгэм судлал

490

9

041201

Санхүү, банк

Математик

490

Англи хэл, Нийгэм судлал

490

10

041301

Бизнесийн удирдлага

Математик

490

Англи хэл,

Нийгэм судлал

490

11

041304

Хүний нөөцийн менежмент

Математик

490

Англи хэл, Нийгэм судлал

490

12

041401

Маркетинг

Математик

490

Англи хэл,

Нийгэм судлал

490

13

042101

Эрхзүй

Нийгэм судлал

490

Математик,

Англи хэл

490

14

061302

Программ хангамж

Математик,

Физик

490

Нийгэм судлал, Англи хэл

450

15

092301

Нийгмийн ажил

Нийгэм судлал, Англи хэл

490

Монгол хэл, Математик

490

16

101501

Аялал жуулчлал

Математик, Монгол хэл

490

Нийгэм судлал, Англи хэл

490

17

104104

Агаарын тээврийн үйлчилгээ

Англи хэл, Нийгэм судлал

490

Ур чадвар

490

 

Хавсралт 2

Хамтарсан бакалаврын өдрийн хөтөлбөр, шалгалтын нэр, онооны шалгуур

Индекс

Хөтөлбөрийн нэр

ЭЕШ-1

Суурь шалгалт

/аль нэгийг заавал өгсөн байх/

ЭЕШ-2

Дагалдах шалгалт

Хичээлийн нэр

Босго оноо

Хичээлийн нэр

Босго оноо

1

031202

Олон улсын харилцаа

Англи хэл, Орос хэл

490

Нийгэм судлал, Түүх

490

2

031301

Сэтгэл судлал

Нийгэм судлал, Математик

490

Монгол хэл, Англи хэл

490

3

011201

Багш, сургуулийн өмнөх боловсрол

Монгол хэл, Нийгэм судлал

440

Ур чадвар

490

4

104104

Агаарын тээврийн үйлчилгээ

Англи хэл, Нийгэм судлал

490

Ур чадвар

490

ГУРАВ. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ

3.1. 2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэлийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 10:00 цагаас нээж, мөн оны 07 дугаар сарын 09-ний өдөр 22:00 цагт хаана.

3.2. ОТИС-ийн бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн бүртгэлийг элсэлтийн https://elselt.otu.edu.mn цахим хаягаар болон сургуулийн байранд зохион байгуулна.

3.3. Хяналтын тоо, элсэгчдийн тооноос хамаарч нэмэлт элсэлтийг тухайн улирлын хичээл эхлэхээс өмнө элсэлтийн комисс зохион байгуулна.

3.4. Бүртгүүлэгч нь БҮТ-ийн системд нэвтэрдэг бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан ОТИС-ийн элсэлтийн системд нэвтэрч, зааврын дагуу элсэх хүсэлтээ гаргана.

3.5. Бүртгүүлэгч нь элсэлтийн системд шаардлагатай мэдээллээ үнэн зөв оруулан, бүртгэлийн хураамжийг цахимаар төлж баталгаажуулснаар бүртгэл хүчин төгөлдөр болно.

3.6. Бүртгүүлэгч нь элсэлтийн системд оруулсан мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах ба алдаатай, буруу мэдээлэл оруулснаас үүсэх хариуцлагыг ОТИС хүлээхгүй.

3.7. Бүртгэлийн хураамж нь хөтөлбөр тус бүрт 10,000 төгрөг байх ба буцаан олгохгүй.

3.8. Хавсралт 1-д заасан бакалаврын хөтөлбөрүүдийг тухайн сургууль хариуцан хэрэгжүүлэх ба элсэгч сургалтын төлөвлөгөөнд заасан сургалтын хугацаанд төгсөх болзол хангана.

3.9. Хавсралт 2-т заасан гадаадын их сургуультай хамтарсан хөтөлбөрийн эхний 2 эсвэл 3 жилийн сургалтыг ОТИС-ийн бүтцийн сургууль, сүүлийн жилүүдийн сургалтыг хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэгч гадаад улсын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нэгж тус тус хариуцах ба төгсөх болзол хангасан суралцагчид 2 сургуулийн бакалаврын зэрэг, диплом олгох ба нийт суралцах хугацаа нь 5.5 жилээс доошгүй байна.

3.10. Хавсралт 3-т заасан бакалаврын хувилбарт хөтөлбөрт элсэгчийн бүртгэлийн эхлэх болон дуусах хугацааг элсэлтийн комисс тусгайлан нийтэд ил тод зарлан зохион байгуулж, хөтөлбөрүүдийг бүтцийн сургууль хариуцан хэрэгжүүлэх ба элсэгч нь сургалтын төлөвлөгөөнд заасан сургалтын хугацаанд төгсөх болзол хангана.

ДӨРӨВ. УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ

4.1. Дагалдах хичээлд ур чадварын шалгалт тооцох хөтөлбөрүүдийн шалгалтыг элсэлтийн бүртгэл дууссанаас хойш ажлын 5 хоногт багтаан томилогдсон комисс зохион байгуулж, шалгалтын дүнг батална.

4.2. Зах зээлийн эрэлт хэрэгцээ, хяналтын тоонд үндэслэн ур чадварын шалгалтыг нэмэлт элсэлтийн үед зохион байгуулж болно.

4.3. Ур чадварын шалгалтыг 0-100 оноогоор үнэлэх ба хүснэгт 1-д үзүүлсэн аргачлалаар хэмжээст оноонд шилжүүлнэ.

                                                                                                                                                                      Хүснэгт 1

Шалгалтын оноо буюу анхны оноо (A)

Хэмжээст оноо (X)

Бодох томьёо

1

0-59

200-479

X=200+A*4.66

2

60-64.9

480-519

X=480+(A-60)*8

3

65-69.9

520-559

4

70-74.9

560-599

5

75-79.9

600-639

6

80-84.9

640-679

7

85-89.9

680-719

8

90-94.9

720-759

9

95-100

760-800

4.4. Ур чадварыг шалгалтын хэмжээст оноог дагалдах шалшалтад тооцох ба ур чадварын шалгалтад 60 /хэмжээст оноогоор 480/ болон түүнээс дээш оноо авсан тохиолдолд тухайн ур чадварын шалгалтад тэнцсэн гэж үзнэ.

ЗУРГАА. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ

6.1 Хяналтын тоонд багтсан бакалаврын өдрийн хөтөлбөрт бүртгүүлэгч нь дараах материалыг бүрдүүлэн 2025 оны 07-р сарын 15-ны өдрөөс 07-р сарын 22-ны хооронд ажлын цагаар элсэлтийн бүртгэлийн хэсэгт ирж элсэгчийн анкет бөглөн оюутны код, нууц үгээ авч суралцах эрхээ баталгаажуулна.

  • 3х4 хэмжээтэй цээж зураг 4% /сүүлийн гурван сард авахуулсан/
  • ЭЕШ-ийн батламж /эх хувь/
  • бүрэн дунд боловсролын гэрчилгээ /эх хувь/
  • сурагчийн хувийн хэрэг/ эх хувь/
  • элсэхийг хүссэн тухай өргөдөл
  • сургалтын төлбөр, төлсөн баримтыг битүүмжлэл сайтай хавтаст хийсэн байна.

6.2. Элсэгч нь оюутны код, нууц үгээ ашиглан оюутны вэбд суралцах гэрээг цахимаар байгуулна.

6.3. Журмын 6.1-д заасан хугацаанд бүртгүүлж, суралцах гэрээ байгуулаагүй элсэгчийн ОТИС-д суралцахаас татгалзсан гэж үзэж эрхийг хүчингүйд тооцно.

6.4. Бичиг баримтаа хураалгасан ч хичээлийн улирал эхлэхээс өмнө элсэх эрхээсээ татгалзан тохиолдолд бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн бичиг баримтыг элсэлтийн комисс буцааж олгоно

6.5. Агаарын тээврийн үйлчилгээ хөтөлбөрөөр элсэгчийн дүрэмт хувцасны төлбөр нь сургалтын төлбөрөөс тусдаа байна. Дүрэмт хувцасыг 07 дугаар сарын 22-ны дотор худалдан авсан байна.

6.6. Бакалаврын хувилбарт хөтөлбөр /хавсралт 3/-т элсэгчийн бүртгэл

6.6.1. Бүртгүүлэгчийн өмнөх бакалаврын зэргийн бичиг баримт нь Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэгдсэн байна.

6.6.2. ОТИС-ийн элсэлтийн системийн орой эчнээ элсэлт хэсэгт нэвтэрч маягт бөглөн бүртгэлийн хураамж 15,000 төгрөгийг төлж суралцах хөтөлбөрөө сонгоно.

6.6.3. Элсэгч нь дараах материалыг бүрдүүлэн улирлын хичээл эхлэхээс 7 хоногийн өмнө сургалтын албанд хүргүүлж хөтөлбөрийн баталгаажилтын 800,000 төгрөгийг төлөх ба уг төлбөр нь сургалтын төлбөрт тооцогдоно.

  • 3х4 хэмжээтэй цээж зураг 2% /сүүлийн гурван сард авахуулсан/
  • иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар
  • өмнө нь эзэмшсэн боловсролын диплом хавсралтын хамт /гадаадад боловсрол эзэмшсэн бол албан ёсны орчуулгыг эх хувиар нотариатаар батлуулсан байх/
  • элсэгчийн анкет
  • сургалтын төлбөр төлсөн баримтыг битүүмжлэл сайтай хавтаст хийсэн байна.

6.7. Элсэлтийн материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг хүсэлт гаргагч буюу бүртгүүлэгч өөрөө хүлээнэ.

ДОЛОО. ЭЛСЭГЧДЭД ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ,ТЭТГЭЛЭГ

7.1 Элсэлтийн ерөнхий шалгалтын оноонд үзүүлэх хөнгөлөлт

7.1.1 Суурь шалгалт 751-800 оноотой элсэгч эхний хичээлийн жилийн төлбөр – 100% (АТҮ-ний хөтөлбөрт -40%)

7.1.2. Суурь шалгалт 701-750 оноотой элсэгч эхний хичээлийн жилийн төлбөр – 75% (АТҮ-ний хөтөлбөрт -35%)

7.1.3 Суурь шалгалт 650-700 оноотой элсэгч эхний хичээлийн жилийн төлбөр – 50% (АТҮ-ний хөтөлбөрт -30%)

7.2. БШУЯ-аас тогтоосон Олон улсын болон улсын олимпиадын амжилтад үзүүлэх хөнгөлөлт

7.2.1 Олон улсын олимпиадад оролцож 1-ээс 3-р байрт шалгарсан элсэгчид эхний жилийн сургалтын төлбөрийн 100%

7.2.2 Улсын олимпиадад оролцож 1-р байрт шалгарсан элсэгчид эхний жилийн сургалтын төлбөрийн 100%

7.2.3 Улсын олимпиадад оролцож 2-р байрт шалгарсан элсэгчид эхний жилийн сургалтын төлбөрийн 75%

7.2.4 Улсын олимпиадад оролцож 3-р байрт шалгарсан элсэгчид эхний жилийн сургалтын төлбөрийн 50%

7.3. МУ-ын Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 103 тоот тогтоол “Багш, багш мэргэжлээр суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ын 2 дах хэсгийн холбогдох заалтын тавигдах шаардлагыг хангасан бол төрөөс төлбөрийг бүрэн санхүүжүүлнэ.

Долоо. БУСАД

7.1 Элсэлтийн хяналтын тоонд багтсан боловч бүрдүүлэх материалаа заасан хугацаанд авч ирээгүй элсэгчийг суралцахаас татгалзсан гэж үзнэ.

7.2 Цахим бүртгэл явагдаж байх үед бүртгүүлэгчдэд зөвлөгөө өгөх үйл ажиллагааг элсэлтийн бүртгэлийн систем, мессенжер, facebook, утас, цахим шуудан ашиглан явуулна.

7.3 Элсэлтийн комисс нь элсэлттэй холбоотой үйл ажиллагааг шударга явуулах, элсэгчдийг үнэн бодит мэдээллээр хангах үүрэгтэй бөгөөд ямар нэгэн байдлаар зохисгүй үйлдэл гаргасан бол “Отгонтэнгэр их сургуулийн дотоод журам”, “Отгонтэнгэр их сургуулийн багшийн ёс зүйн дүрэм”-ийн холбогдох заалтын дагуу хариуцлага хүлээлгэнэ.

7.4 Элсэлттэй холбоотой аливаа маргааныг элсэлтийн комисс эцэслэн шийдвэрлэнэ.

Хаяг: БЗД, 41-р хороо, Жуковын музейн зүүн талд                      

Утас: 70101991, 94881991, 95101991, 99066466

Элсэлтийн цахим бүртгэлийн систем: http://elselt.otu.edu.mn

E-mail:info@otgontenger.edu.mn         

Web site: www.otgontenger.edu.mn

Бүртгэлийн хураамж төлөх данс: ХААН банк 5076985914

Сургалтын төлбөр төлөх данс: ХААН банк 5753885058

 

 

2025-2026 оны хичээлийн жилд Отгонтэнгэр их сургуулийн бакалаврын ЦАГИЙН /ОРОЙ, ЭЧНЭЭ, ХӨРВӨХ, ГАРАГИЙН/ хөтөлбөрт оюутан элсүүлэх журам

 

Нэг. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1 Дээд боловсролын тухай хууль, Отгонтэнгэр их сургуулийн бакалаврын сургалтын зохион байгуулахад баримтлах журам болон бусад холбогдох эрх зүйн акт болон энэхүү журмыг баримтална.

1.2 ОТИС-ийн хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “бүртгүүлэгч”, элсүүлэх оюутны тоог “хяналтын тоо”, элсэлтийн хяналтын тоонд багтан элсэх эрх авсан бүртгүүлэгчийг “элсэгч”, элсэлтийн цахим бүртгэлийн системийг “элсэлтийн систем”, элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахаар томилогдсон ажлын хэсгийг “элсэлтийн комисс” гэнэ.

1.3 ОТИС-ийн бакалаврын цагийн хөтөлбөрт элсүүлэх элсэгчийн хяналтын тоог хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж зэрэгт үндэслэн Удирдах зөвлөл тогтооно.

1.4 Элсэлтийн журам, болон холбогдох бусад мэдээллийг https://otgontenger.edu.mn, http://elselt.otu.edu.mn цахим хуудаст байрлуулна.

1.5 Отгонтэнгэр их сургуульд гадаадын харьяат иргэнийг элсүүлэх асуудлыг “Отгонтэнгэр их сургуульд гадаадын иргэнийг суралцуулах журам”-аар зохицуулна.

 

Хоёр. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ

2.1 Бакалаврын цагийн хөтөлбөрт элсэхийг хүсэгчид 2023 оны 8-р сарын 14-аас 2023 оны 8-р сарын 31-ний хооронд ОТИС-ийн элсэлтийн систем http://elselt.otu.edu.mn хаягаар болон 2022 оны 8-р сарын 14-өөс 8-р сарын 31-ний хооронд сургуулийн байранд бүртгүүлсэн байна.

2.2 Бакалаврын цагийн ангийн элсэлтийг намар, хаврын улиралд 2 удаа зохион байгуулах ба хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж, хамтрагч байгууллагын захиалгад үндэслэнэ. 

2.3 Бакалаврын цагийн ангид бүртгүүлэгч нь ОТИС-ийн элсэлтийн системд нэвтэрч, зааврын дагуу элсэх хүсэлтээ гаргана.

2.4 Бүртгүүлэгч хувийн мэдээллээ шалгаж баталгаажуулсны дараа өөрийн элсэхийг хүссэн хөтөлбөрөө сонгон бүртгэлийн хураамжийг цахим хэлбэрээр төлж баталгаажуулна*.

2.5 Бүртгэлийн хураамж нь хөтөлбөр тус бүрд 10,000 төгрөг байна.

2.6 Элсэлтийн комисс нь холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмын дагуу ил тод, шударга, тэгш байх зарчмыг удирдлага болгон үйл ажиллагаагаа явуулна.

2.7 Элсэгчдийн хүсэлт, хэрэгцээ шаардлага, хяналтын тооноос хамааран нэмэлт элсэлтийг зохион байгуулж болох ба бүртгэлийг тухай бүр нь ил тод байдлаар зарлан шалгаруулж элсүүлнэ.

 

Гурав. БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

3.1 Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө энэхүү журамтай танилцах үүрэгтэй.

3.2 Тус сургуулийн бакалаврын цагийн хөтөлбөрт бакалаврын зэрэгтэй иргэнийг элсүүлэх ба Элсэлтийн ерөнхий шалгалт шаардахгүй.

3.3 БШУЯ-ны Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгүүлэгчийн өмнөх боловсролын диплом бүртгэлтэй байх ёстой.

Хүснэгт 1

 

  •  

Хөтөлбөрийн нэр

Суралцах хугацаа

  1.  

Гадаад хэлний орчуулга

/англи хэл, хятад хэл, солонгос хэл/

2,5 жил орой

  1.  

Багш, гадаад хэлний боловсрол /англи хэл/

2,5 жил орой

  1.  

Бизнесийн удирдлага

2,5 жил гараг

  1.  

Нягтлан бодох бүртгэл

2,5 жил гараг

  1.  

Эрх зүй

2,5 жил гараг

4 жил гараг

  1.  

Сэтгүүл зүй

2,5 жил гараг

  1.  

Сэтгэл судлал

2,5 жил гараг

  1.  

Багш, сургуулийн өмнөх боловсрол

Хөрвөх 1,5 жил гараг, 2,5 жил гараг

 

3.4 Цагийн ангийн сургалт нь цахим, танхим хэлбэрээр явагдана**.

 

Дөрөв. ЭЛСЭХ ЭРХ ОЛГО

4.1 Хяналтын тоонд багтсан бүртгүүлэгч дараах материалыг бүрдүүлэн тухай улирлын хичээл эхлэхээс 7 хоногийн өмнө дараах бичиг баримтыг ажлын цагаар элсэлтийн бүртгэлийн хэсэгт ирж эрхээ баталгаажуулна. 

  • 3х4 хэмжээтэй цээж зураг 2% /сүүлийн гурван сард авхуулсан/
  • иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар
  • өмнө нь эзэмшсэн боловсролын диплом хавсралтын хамт /гадаадад боловсрол эзэмшсэн бол албан ёсны орчуулгыг эх хувиар нотариатаар батлуулсан байх/
  • сургалтын төлбөр төлсөн баримтыг битүүмжлэл сайтай хавтаст хийсэн байна.

4.2 Элсэлтийн материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг хүсэлт гаргагч буюу бүртгүүлэгч өөрөө хүлээнэ.

сургалтын хэлбэр нь хөтөлбөрийн онцлогоос хамаарна

*** тухайн улирлын сургалтын төлбөрийн 50%-ийг төлсөн байх

**** эл<

Бакалаврын сургалтын журам
Ахисан Түвшний сургалтын журам
Дотоод журам

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ДҮРЭМ-ээс

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Отгонтэнгэр их сургуулийн үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааны зарчим, бүрэн эрх, бүтэц зохион байгуулалт, удирдлагын тогтолцоо, сургуулийн үйл ажиллагаатай холбоо бүхий аливаа харилцааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.
1.2. Отгонтэнгэр их сургуулийн дүрэм нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай багц хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, тэдгээрийн хүрээнд гаргасан тушаал, шийдвэрт нийцсэн байна.
1.3. Отгонтэнгэр их сургууль нь бакалавр, магистрын болон докторын зэрэгтэй боловсон хүчин бэлтгэх, судалгаа шинжилгээний ажил эрхлэх, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий дээд боловсролын байгууллага мөн.
1.4. Отгонтэнгэр их сургууль нь төрөөс баримталж буй боловсролын бодлогод тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг хандлагад нийцүүлж иргэдэд дээд боловсрол эзэмшихэд нь үйлчлэх зорилготой байна.
1.5. Отгонтэнгэр их сургууль нь хуулийн этгээд бөгөөд хууль тогтоомжийн дагуу төрийн болон бусад аж ахуйн нэгж, олон улсын байгууллага, гадаадын их, дээд сургууль бусад байгууллагатай харилцан тэгш харилцааг хөгжүүлэхийг эрхэмлэнэ.
1.6. Отгонтэнгэр их сургууль нь нэг загварын дардас, тэмдэг, албан бичгийн нүүр хуудастай байна.
1.7. Отгонтэнгэр их сургуулийн хэмжээнд нэг загварын сурлагын дэвтэр, диплом, үнэмлэх, гэрчилгээ, энгэрийн тэмдэгийг ашиглана.
1.8. Отгонтэнгэр их сургууль нь эрдэм шинжилгээний болон улирлын тогтмол хэвлэлтэй байж болно.

Суралцагч

3.1.1. суралцагч нь бүрэн дунд, тусгай дунд, дээд боловсрол эзэмшсэн бакалавр магистрын зэрэгтэй байж болох ба их дээд сургуулийн уралдаант шалгалт болон магистрантур, докторантурын шалгалтанд орж тэнцсэн, суралцах мэргэжлийнхээ зохих түвшний сургалтын төлөвлөгөө, хичээлийн агуулгыг бүрэн дүүрэн эзэмших чадвартай бөгөөд сонирхолтой, сурах арга барил эзэмшсэн, тухайн мэргэжлээр суралцахад харшлах ёс суртахууны болон бие бялдар, эрүүл мэндийн доголдолгүй байна.
3.1.2. суралцагч элсүүлэх, төгсгөх, сахилгын арга хэмжээ авах, сургуулиас хөөх, чөлөө олгох, хасах, сургалтын төлбөр хөнгөлөх, чөлөөлөх, сургууль шилжүүлэх, анги дэвшүүлэх асуудлыг ректорын тушаалаар шийдвэрлэнэ.
3.1.3. суралцагчийн эрх:
– хүндэтгэх шалтгааны улмаас тухайн хичээлийн 30 хүртэл хувьд сууж чадаагүй боловч лаборатори, дадлага, семинарын хичээлийг нөхөн хийж, ангийн ажил, төсөл хамгаалсан суралцагч шүүлэг, шалгалт, зохих түвшний диплом хамгаалалтанд орох
– өөрийн сонирхсон чиглэлээр сонгон суралцах талаар сургуулийн захиргаанд хүсэлт оруулах
– сургалтын зориулалттай өмч хөрөнгө, эд хогшил, анги танхимыг зориулалтын дагуу ашиглах
– хүндэтгэн үзэх шалтгаантай бол бүтцийн болон салбар сургуулийн захирлын зөвшөөрлөөр шүүлэг, шалгалтанд урьдчилан орох
– эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцох, эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьж хэлэлцүүлэх
– хичээл, сургалтын бусад цагаар хөдөлмөр эрхлэх
– сургуулийн бүтэц, зохион байгуулалт болон сургалтын үйл ажиллагааны талаар санал бодлоо сургуулийн захиргаанд илэрхийлэх
3.1.4. хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хичээл сургалтын үйл ажиллагаанд оролцож чадахгүй болсон суралцагчид холбогдох баримтыг үндэслэн сургуулийн захиргаа чөлөө олгож, дараагийн жилийн зохих улиралд кредит цагаа нөхөн гүйцээж болно.
3.1.5. суралцагчийн үүрэг:
– сонгон авсан мэргэжлээрээ онолын мэдлэг, мэргэжлийн дадлага гүн бат эзэмшин сургалтын төлөвлөгөөнд заагдсан шүүлэг, шалгалтыг тогтоосон хугацаанд нь бүрэн өгөх. Жич: тасалсан цагаа кредит гүйцээхээр зохих улиралд нь нөхөн хичээллэхгүйгээс ганцаарчилсан хэлбэрээр кредит цагаа нөхөн хийх, шалгалт дахин өгөх тохиолдолд нэмэлт төлбөр төлнө.
– ангийн болон лабораторийн ажил, дадлагын тогтоосон хугацаанд нь гүйцэтгэж, тайланг хамгаалах
– онол, улс төр, гоо зүй, гадаад хэлний мэдлэгээ байнга дээшлүүлэх
– сургуулийн захиргаа, тэнхимээс зохиож буй сургалт хүмүүжлийн ажилд идэвхитэй оролцон өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай биелүүлэх
– хамт олныг удирдан зохион байгуулах чадвар эзэмших
– үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, соёл олон нийтийн ажилд идэвхитэй оролцох
– нийтийг хамарсан биеийн тамир, биеийн хүчний хөдөлмөр, цаг үеийн ажилд оролцох
– хичээлийн ба дотоод дүрэм, журмыг чандлан биелүүлж, ариун цэвэр, соёлжилт, дэг журмын талаар гарсан аливаа зөрчилтэй тэмцэх
– сургуулийн эд хогшил, эд хөрөнгийг хайрлан хамгаалж, зориулалтаар нь хэрэглэх
3.1.6. сургуулийн бүх анги танхим, сургалт үйлдвэрлэлийн лабораториудын ариун цэвэр, эмх цэгцийг сахиулахад оюутнууд биечлэн оролцоно.
3.1.7. суралцагчийн хөнгөлөлт:
Бакалаврын зэргийн өдөр, оройн хэлбэрийн сургалтанд хамрагдсан суралцагч эхний 2 улирал дараалан А үнэлгээтэй суралцвал дараа улирлын сургалтын төлбөрийг 25 хувь, эхний 4 ба түүнээс дээш улирал А үнэлгээтэй суралцвал дараа улирлын сургалтын төлбөрийг 50 хувиар хөнгөлөлт үзүүлнэ. Амжилттай суралцсаны хөнгөлөлтийг ректорын тушаалаар эдлүүлнэ.
3.1.8. суралцагчдад хүлээлгэх хариуцлага:
Суралцагчийн сурах үйл ажиллагааг үнэлэх журам, хичээлийн байранд дагаж мөрдөх журам зөрчсөн, ёс суртахууны ноцтой зөрчил гаргасан суралцагсдад дараах хариуцлагыг хүлээлгэнэ. Үүнд:
– сануулах
– сургуулиас хасах
– сургуулиас хөөх
Зуны болон өвлийн амралт, чөлөөний дараа тогтоосон хугацаанд суралцагч хичээлдээ эргэж ирсэн байх ёстой. Хэрэв хүндэтгэх шалтгаангүйгээр эсхүл тодорхой бус шалтгаанаар 14-өөс дээш хоногоор хичээл тасалсан оюутныг анги дэвшүүлэхгүй улираах буюу сургуулиас хасах асуудлыг харъяалах тэнхимийн саналыг үндэслэн ректорын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ.

Отгонтэнгэр Их сургуулийн дэргэдэх олон нийтийн байгууллагын үйл ажиллагаа

5.1. Отгонтэнгэр их сургуульд оюутан, багш, ажилчдын олон нийтийн байгууллага ажиллаж болно.
5.2. Олон нийтийн байгууллага нь өөрийн үйл ажиллагаагаа олон нийтийн байгууллагын тухай Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд их сургуулийн дотоод журамд нийцүүлэн явуулна.
5.3. Олон нийтийн байгууллага нь Отгонтэнгэр их сургуулийн удирдах зөвлөл, эрдмийн зөвлөл болон ректорын зөвлөлд тэдгээрийн эрх хэмжээний асуудлаар санал оруулж болно.
5.4. Олон нийтийн байгууллага нь Монгол улсын хууль тогтоомж болон Отгонтэнгэр их сургуулийн дүрэм, журамд харш үйл ажиллагаа явуулсан тохиолдолд Отгонтэнгэр их сургуулийн хүрээнд ажиллахыг сургуулийн захиргаа хориглох эрхтэй.

Зургаа. Хариуцлага

6.1. Отгонтэнгэр их сургуулийн дүрэм зөрчигчдөд Монгол улсын Боловсролын хууль, тогтоомж болон Хөдөлмөрийн хууль, тогтоомж, Отгонтэнгэр их сургуулийн дотоод журам, гэрээнд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.