Хууль - Эдийн засгийн сургууль

НИЙГМИЙН ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА, БОЛОВСРОЛЫН СТАНДАРТАД НИЙЦЭХҮЙЦ ХУУЛЬ ЗҮЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ГАДААД ХЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХЭРЭГЛЭЭНИЙ ЗОХИХ ЧАДВАРТАЙ, ЁС ЗҮЙН ӨНДӨР СОЁЛТОЙ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭНЭ.

ЭРХЭМ ЗОРИЛГО
НИЙГМИЙН ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА, БОЛОВСРОЛЫН СТАНДАРТАД НИЙЦЭХҮЙЦ ХУУЛЬ ЗҮЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ГАДААД ХЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХЭРЭГЛЭЭНИЙ ЗОХИХ ЧАДВАРТАЙ, ЁС ЗҮЙН ӨНДӨР СОЁЛТОЙ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭНЭ.

 

1994 оноос эрх зүйн бакалаврын, 1999 оноос магистр, докторын сургалт явуулах болсон.
Сургуулийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Эрх зүйн тэнхим 1995 онд байгуулагдаж улмаар 2005-2006 оны хичээлийн жилээс эхлэн ОТИС-ийн бүтцийн гурван сургуулийн нэг Хууль зүйн сургууль болон өргөжин хөгжиж эдүгээ улс эх орондоо эрх зүйн дээд боловсролтой мэргэжлийн хуульчдыг бэлтгэх сургалтыг тасралтгүй явуулж байна. Түүхэн хугацаанд “өдөр”, “орой”, “эчнээ” сургалтын хэлбэрээр Аж ахуйн эрх зүй, Олон улсын эрх зүй, Хуулийн зөвлөх, өмгөөлөгч, Эрх зүйн хөтөлбөрийг хэрэгжүүлж 2014 онд Аж ахуйн эрх зүй, Олон улсын эрх зүйн хөтөлбөрүүд амжилттай магадлан итгэмжлэгдсэн.

Давуу тал
Монгол Улсын шинжлэх ухааны Академийн жинхэнэ гишүүн, Академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор профессор, хууль зүйн доктор, дэд профессор, хууль зүйн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, гишүүн, хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавъяат багш, Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн, Монголын Хуульчдын Холбооны гишүүн, хуульч профессор, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч, Монголын олон улсын ба үндэсний арбитрын арбитрч, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, эвлэрүүлэн зуучлагч, Үндэсний болон мэргэжлийн сургагч багш, Мэтгэлцээний үндсэн шүүгч гэсэн эрхэм нэр хүндтэй чадварлаг профессор багш нарыг эгнээндээ багтаасан багшлах бүрэлдхүүнтэй.

Сайн түншлэл хамтын ажиллагааны хүрээнд 80 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн судлаач - профессор багшийн бүрэлдхүүнтэй. Оюутан суралцагчид төсөл, хөтөлбөрийн нэгэн эд эс болж судалгааны ажилд оролцох практик, сургалт судалгааны арвин туршлага хуримтлуулсан, төрийн болон төрийн бус байгууллага, Олон улсын байгууллагаас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийг “дэмжигч, түшиц” сургуулиар ажиллаж байна.

Хууль зүйн сургалтын агуулга, түвшинг олон улсын жишигт хүрэх зорилт тавьж Дэлхийн банк, Ханнс-Зайделийн сан, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Азийн сан, Жайка, Нээлттэй нийгэм форум, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүн амын болон хүүхдийн сан, Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын хөгжлийн агентлаг, Японы хүүхдийг ивээх сан, МҮХАҮТ, Эмнести интернэшнл, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим, Монголын Үйлдвэрчний холбоо зэрэг олон байгууллагуудтай хамтран ажилладаг.


Канадын Монтералын Их сургуулийн туршлага, үр дүнд суурилсан клиник сургалт явуулах түшиц бааз бүхий хууль зүйн их, дээд сургуулиудад жишиг загвар болсон Хууль Зүйн клиник сургалтын төвийн үйл ажиллагаагаар хуульчийн ур чадвар, мэргэшүүлэх сургалт, нэмэлт хөтөлбөрт оюутан суралцагчид өргөнөөр хамрагдах боломж бүрдсэн.

Тулах цэг хөгжлийн клуб, Хувь хүний хөгжлийн франклин клуб зэрэг багш, оюутны үүсгэл санаачлага дээр тулгуурлсан сургалтын нэгжийн чадваржуулах сургалтын хөтөлбөрт хамрагдаж мэтгэлцээний ерөнхий онол, арга зүй, бодлогын болон шүүхийн мэтгэлцээний ур чадварт суралцаж өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой.

Үндэсний мэтгэлцээний 2016, 2017, 2018 хөтөлбөрийг Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Мэтгэлцээний нэгдсэн танхимтай хамтран хэрэгжүүлж, мэтгэлцээний багш, сургагч багш, оюутан, мэтгэлцээний шүүгчийн баг бэлтгэгдэж туршлага хуримтлуулсан.

 

Хууль, Эдийн засгийн сургууль нь Эрх зүйн чиглэлийн Нийтийн эрх зүйн тэнхим, Хувийн эрх зүйн тэнхим, Эдийн засаг, Санхүүгийн чиглэлийн Бүртгэл программ хангамжийн тэнхим, Бизнес удирдлагын тэнхимүүдтэй. Хууль зүйн клиник сургалтын төв, Эрдэм шинжилгээ судалгааны төв, Оюутны бие даалтын төв, Карьер хөгжлийн төв, Тогтвортой хөгжлийн төв гэсэн сургалт, судалгааны үндсэн нэгж бүтэцтэйгээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

  • Бакалавр
  • Магистр
  • Доктор

Мэргэжлийн хөтөлбөрүүд

Эрх зүй

Бакалаврын зэрэг олгох хөтөлбөр

Суралцах хугацаа : 2.5 - 4 жил

Дэлгэрэнгүй

Эрх зүй

Бакалаврын зэрэг олгох хөтөлбөр

Суралцах хугацаа : 4 жил

Дэлгэрэнгүй

Эрх зүй

Магистрын зэрэг олгох хөтөлбөр

Суралцах хугацаа : 1.5 жил

Дэлгэрэнгүй

Эрх зүй

Докторын зэрэг олгох хөтөлбөр

Суралцах хугацаа : 3 жил

Дэлгэрэнгүй

Мэргэжлийн хөтөлбөрүүд

Мэргэжлийн хөтөлбөрүүд

Эрх зүй

Бакалаврын зэрэг олгох хөтөлбөр

Суралцах хугацаа : 2.5 - 3.5 жил

Дэлгэрэнгүй

Элсэлтэнд бүртгүүлэх
2023.04.20-2023.07.09-ны хооронд явагдана. Бакалаврын өдөр, орой, эчнээ анги, магистрын ангийн элсэлтийн бүртггэл ОТИС-ийн В байранд ажлын өдрүүдэд явагдаж байна.

Хууль зүйн сургууль

тэнхимийн танилцуулга

Нийт 18 доктор, магистр багш нар хичээл заадаг
Ж. Амарсанаа
Хууль зүйн сурууль
Үндсэн хуулийн цэцийн дарга асан, академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор
>> Дэлгэрэнгүй
Амарсанаа
Д. Наранчимэг
Хууль зүйн сурууль
Зөвлөх багш
>> Дэлгэрэнгүй
Наранчимэг
Ц. Алтанцэцэг
Хууль зүйн сурууль
Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч профессор
>> Дэлгэрэнгүй
Алтанцэцэг
М. Сувд
Хууль зүйн сурууль
Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч профессор , Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын арбитрч Олон улсын арбитрын сургагч багш
>> Дэлгэрэнгүй
Сувд
С. ЭРДЭНЭБОЛОР
Хууль зүйн сурууль
Хуульчдын холбооны гишүүн, хуульч профессор, өмгөөлөгч. Компаний засаглалын сургагч багш, Нийтийн эрх зүйн тэнхмийн эрхлэгч
>> Дэлгэрэнгүй
ЭРДЭНЭБОЛОР
М. Наранцэцэг
Хууль зүйн сурууль
Монголын Хуульчдын Холбооны гишүүн, хуульч профессор , 2016, 2017 оны Монголын Хуульчдын Холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулах комиссын гишүүн
>> Дэлгэрэнгүй
Наранцэцэг
Д. Эрдэнэчимэг
Хууль зүйн сурууль
ОТИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч профессор, Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Хуульч эмэгтэйчүүдийн холбооны гишүүн, Оюуны Өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
>> Дэлгэрэнгүй
Эрдэнэчимэг
Б. Энхбаяр
Хууль зүйн сурууль
Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч профессор Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Эрх зүйн хөтөлбөр, гарын авлагын сургагч багш, Хүн худалдаалах гэмт хэрэг хөтөлбөрийн сургагч багш Хүүхдийн эрхийн сургагч багш Эвлэрүүлэн зуучлалын хөтөлбөрийн с
>> Дэлгэрэнгүй
Энхбаяр
Г. ГАНТӨМӨР
Хууль зүйн сурууль
БСШУЯ-ны дэргэдэх БМИҮЗ-ийн шинжээч ХСИС-ийг түшиглэсэн Хууль зүйн доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн ХСИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн ХСИС, ОТИС-ийн Хууль зүйн магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн
>> Дэлгэрэнгүй
ГАНТӨМӨР
Д. Даваадорж
Хууль зүйн сурууль
Багш
>> Дэлгэрэнгүй
Даваадорж
О. ХИШИГМӨНХ
Хууль зүйн сурууль
Хүний эрхийн сургагч багш, Компанийн засаглалын сургагч багш
>> Дэлгэрэнгүй
ХИШИГМӨНХ
Ү. Амарбат
Хууль зүйн сурууль
2012 оноос Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн багшаар, Хуульчдын холбооны гишүүн, хуульч профессор, өмгөөлөгч. 2016 оноос Ананд адвокейтс хууль зүйн фирмийн ахлах өмгөөлөгчөөр ажиллаж байна.
>> Дэлгэрэнгүй
Амарбат
Б. ДОСЖАН
Хууль зүйн сурууль
Багш
>> Дэлгэрэнгүй
ДОСЖАН
М. Зунцас
Хууль зүйн сурууль
Багш
>> Дэлгэрэнгүй
Зунцас
Т. Болор-Эрдэнэ
Хууль зүйн сурууль
Багш
>> Дэлгэрэнгүй
Болор-Эрдэнэ
Г. Бямбадорж
Хууль зүйн сурууль
Багш
>> Дэлгэрэнгүй
Бямбадорж
Б. Ургамалцэцэг
Хууль зүйн сурууль
Багш
>> Дэлгэрэнгүй
Ургамалцэцэг
Т. Баярдалай
Хууль зүйн сурууль
Өмгөөлөгч
>> Дэлгэрэнгүй
Баярдалай