ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН УДИРДАМЖ
Тэтгэлгийн нэр:
Отгонтэнгэр их сургуулийн төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэг
Зорилго:
Сурлагын амжилт, олон нийтийн оролцоо, манлайлаараа шалгарсан Отгонтэнгэр их сургуулийн шилдэг оюутнуулал тэтгэлэг олгож, суралцах үйл ажиллагааг нь дэмжин идэвхжүүлэх, сургууль болоод төгсөгчдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой.
Хугацаа:
- Тэтгэлэгт материал хүлээн авах хугацаа: 2025 оны 11-р сарын 03-ний өдрөөс 11 сарын 07-ны өдрийн 15:00 цаг хүртэл захирлын туслах Д.Оюун-Эрдэнэ хүлээн авна.
- 1-р шат: Бичиг баримтын бүрдүүлэлт, эссе шалгаруулалт /1-р шатанд шалгарсан оюутанд 11-р сарын 12-ны дотор мэдэгдэнэ/
- 2-р шат: Ярилцлага 1-р шатанд шалгарсан оюутнуудын ярилцлага 11-р сарын 13-ны өдрийн 13.00 цагаас ОТИС-ийн хичээлийн 2-р байрны 101 тоотод явагдана.
- Шилдэг оюутныг зарлах: 2025 оны 11-р сарын 14
- Тэтгэлгийг гардуулах хугацаа: Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2025 оны 11-р сарын 17-ны өдөр
Хамрах хүрээ:
Тэтгэлэгт хөтөлбөрт Отгонтэнгэр Их Сургуулийн бакалаврын өдрийн 2-4-р курсийн оюутнууд хамрагдах боломжтой.
Жич: ОТИС-ийн бусад тэтгэлэгт хөтөлбөрт 2025 оны 11-р сарын 01-ны өдрийн байдлаар хамрагдсан оюутны материалыг хүлээн авахгүй болно.
Тавигдах шаардлага:
- Сурлагын голч дүн 2.8-аас дээш байх /СНА-ны тодорхойлолт/
- Өөрийн амжилт, ур чадварын тодорхойлолт бичих /Тодорхойлолтыг өөрөө бичих ба өөрийн харьяалах тэнхимийн эрхлэгч гарын үсэг зурж баталгаажуулна./
- Нийгэм, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийдэг байх. Энэ чиглэлээр улс, хот, дүүрэг, сургуулийн хэмжээний уралдаан тэмцээнд оролцож, амжилт гаргасан бол давуу тал болно. /нотлох баримтыг хавсаргана/
- Спорт, урлаг бусад төрлийн авьяас ур чадвартай бол түүнийгээ нотлох баримтууд
- Англи хэл эсвэл аль нэг гадаад хэлийг дундаас дээш түвшинд эзэмшсэн байх /түвшин тогтоох шалгалт өгч баталгаажсан бол давуу тал болно/
- “Миний амьдралын гараа Отгонтэнгэр” сэдвийн хүрээнд 400-600 үгтэй эссэ бичих
Жич: - Бүрдүүлэх материалыг нэгтгэн дарааллын дагуу нүхтэй уутанд хийж хүлээлгэн өгнө
- Хугацаа хоцорсон эсвэл дутуу бүрдүүлсэн материал хүлээн авахгүй.
Тэтгэлгийн сан: 14000000 төгрөг
Тэтгэлгийн хэмжээ5:2025-2026 оны хичээлийн жилд 20 оюутныг шалгаруулж, 7 сарын турш сар бүр 100000 төгрөг нийт 700 000 төгрөгийн тэтгэлэг оюутан бүрд олгоно.
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ХОЛБОО

Тэтгэлгийн сан:
14 000 000 төгрөг
Тэтгэлгийн хэмжээ:
2025-2026 оны хичээлийн жилд 20 оюутныг шалгаруулж, 7 сарын турш сар бүр 100 000 төгрөг нийт 700 000 төгрөгийн тэтгэлэг оюутан бүрд олгоно.