ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН УДИРДАМЖ
Тэтгэлгийн нэр: Отгонтэнгэр их сургуулийн Үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлэг
Зорилго: Энэхүү тэтгэлэг нь Отгонтэнгэр их сургуулийн оюутнуудаас сурлагын амжилт, түүний ахиц амжилтыг үнэлж урамшуулах, алдаршуулах түүнд үндэслэн сургалтын чанарыг сайжруулах, сургуулиас нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг бэхжүүлэхэд оршино.
Хамрах хүрээ:
Тэтгэлэгт хөтөлбөрт Отгонтэнгэр Их Сургуулийн 2-4-р курсийн оюутнууд хамрагдах боломжтой.
Тэтгэлгийн шаардлага, хэмжээ:
Тухайн хичээлийн жилийн эхний долоо хоногт өмнөх сургалтын хугацааны сурлагын өндөр амжилт гарган суралцсан оюутанд “ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ”-ийг ОТИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулж, тэтгэлгийг сургалтын төлбөрийн хөнгөлөлт хэлбэрээр олгоно.
Уг тэтгэлэг нь “Отгонтэнгэр Их Сургуулийн оюутанд тэтгэлэг олгох, хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх журам”-ын 3.2.1-д тусгасны дагуу олгогдоно.
3.2.1.1 Эхний 2 улирал дараалан А үнэлгээтэй суралцвал дараа улирлын сургалтын төлбөрөөс 500 000 төгрөг
3.2.1.2. Эхний 4 улирал дараалан А үнэлгээтэй суралцвал дараа улирлын сургалтын төлбөрөөс 600 000 төгрөг