Дэлхийн оюутны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жил бүр зохион байгуулагддаг "Манлайлагч 2024" арга хэмжээ нь Монгол улсын ирээдүй болсон оюутан залуусын мэдлэгт хөрөнгө оруулах, оюутнуудыг хөгжилд тэмүүлэхэд дэмжлэг болохоос гадна тэднийг ирээдүйд чиглүүлж буй багш нарт, мөн үр хүүхдийнхээ төлөө өдөр шөнийг үл ажран зүтгэж байгаа эцэг эхчүүдэд зориулагдсан билээ.Отгонтэнгэр Их Сургууль үүсгэн байгуулагдсанаас хойших 33 жилийн хугацаанд сургалт, судалгаа, спортын амжилт гаргасан болон амжиргааны баталгаажих түвшингөөс бага орлоготой өрхийн сурах чин хүсэл эрмэлзлэлтэй 3923 оюутанд 3,7 тэрбум гаруй төгрөгийн оюуны хөрөнгө оруулалт хийжээ. Өөрөөр хэлбэл ОТИС-д элссэн 4 оюутан тутмын 1 энэхүү тэтгэлгийг авсан байна. Энэхүү арга хэмжээний онцлох зүйл нь: ОТИС-ийн гадаад харилцаа хамтын ажиллагаа улам өргөжин гадаадын нэр хүндтэй их сургуульд оюутнууд маань тэтгэлэгтэй суралцах боломжууд нэмэгдэж энэ жил 4 оюутан маань тус бүр 4000 гаруй еврогийн мөнгөн тэтгэлэг, сургалтын төлбөрийн тэтгэлэг авч 1 улирал олон улсын оюутнуудтай мөр зэрэгцэн суралцах болоод байна.  Мөн төрөлх сургуультайгаа эргэх холбоотой ажилладаг эрхэм төгсөгчид, төгсөгчдийн холбооны 11 гишүүдийн зүгээс 20 оюутанд 14 сая төгрөгийн тэтгэлэг олгож байна.
Үүнээс гадна байгууллагын нэрэмжит тэтгэлэгийн эзнээр 1 оюутан шалгарлаа.