ОТИС-ийн Эрдэм шинжилгээ судалгааны төв, Захиргаа, хяналт-шинжилгээ үнэлгээний албанаас Багш нарын эрдэм шинжилгээ судалгааны чадавхыг бэхжүүлэх хүрээнд цуврал сургалтыг явуулж байгаа билээ. Энэ долоо хоногт “Эрдэм шинжилгээний бүтээлд үнэлгээ өгөх” сэдвийн хүрээнд ОУ-ын эрдэм шинжилгээний сэтгүүлийн үнэлгээ, хийх аргачлал, тухайн сэтгүүлийн үнэлгээ, хувь судлаачдын үнэлгээг яаж өгдөг талаар  2024 оны 05 сарын 28-ны өдөр Монголын дижитал мэдлэгийн шийдлүүд эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн цахим платформыг санаачлагч Л.Гантулгатай хамтран зохион байгууллаа.