10/04
Отгонтэнгэр их сургууль, Нийтийн эрх ашгийн сан, Эмнести интернэшнл, Цогц хөгжлийн үндэсний төв, МУИС, Шихихутаг их сургууль, Ноорог медиа хамтран “УЛСЫН ЭРХ-110" үндэсний хэмжээний хурлыг зохион байгуулж, 40 илтгэлээс шилдэг 4 сэдвийг хэлэлцүүллээ.
Эрдэм шинжилгээний хурлын үндсэн илтгэлийг Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан танилцуулсан ба Отгонтэнгэр их сургуулийн Хууль, Эдийн засгийн захирал, доктор С.Эрдэнэболор, Отгонтэнгэр их сургуулийн хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч О.Хишимөнх нарын “Шаардлагад нийцсэн орон байртай байх эрх: Эзэмшлийн аюулгүй байдал, соёлын онцлогт нийцсэн байх шаардлага алсын хараа 2050-д тусгагдсан байдалд хийсэн дүн шинжилгээ” сэдэвт илтгэл шалгарч тус илтгэлээ хэлэлцүүлэв.
Хурлын панел хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, УИХ-ын тамгын газрын дэд дарга
Э.Лхагва, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Н.Мөнхзул, Монгол Улсын Хүний эрхийн Үндсэний Комиссын дарга Д.Сүнжид, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн
шашин судлалын салбарын эрхлэгч М.Батаа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Д.Ганхүр, Хуульч Х.Номингэрэл нар оролцож хэлэлцүүлсэн илтгэлтэй холбоотой ач
холбогдолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.
Энэ жил Улсын эрх бүтээл хэвлэгдэсний 110 жилийн ой тохиож буй учир уг бүтээлийн ач холбогдол, цар хүрээг таниулах зорилгоор уг хурал зохион байгуулагдаж, ирэх жил дахин зохион байгуулахаар талууд төлөвлөлөө.