Сэтгэлгээний хөгжил, соёл, хувь хүнд философийн гүйцэтгэдэг үнэ цэнийг онцлох үүднээс тэмдэглэн өнгөрүүлдэг дэлхийн философийн өдрийг тохиолдуулан философийн улсын XVI олимпиадыг Германы философич И.Кантын мэндэлсний 300 жилийн ойн хүрээнд болсон “ФИЛОСОФИ, ХҮНИЙ ЭРХИЙН УУЛЗВАРТ: И.КАНТЫН ФИЛОСОФИЙН ӨВ” Улсын XVI Олимпиадад Ч.Хүчитбаатар ахлагчтай Отгонтэнгэр их сургуулийн баг нийт 14 багаас шилдэг 6 багийн нэг болж, Олон улсын харилцаа хөтөлбөрийн 1-р курсийн оюутан Ч.Хүчитбаатар олимпиадын “Уран Илтгэгч”-ээр шалгарлаа.
Тэрээр "Их сургуульд орсон эхний жилдээ улсын хэмжээний олимпиадад оролцсондоо баяртай байна. Анхны удаа улсын хэмжээний олимпиадад сургуулиа төлөөлөн оролцсон нь нэр төрийн хэрэг байлаа. Дараа дараагийн тэмцээн, олимпиаддаа илүү их амжилт гаргахын төлөө хичээх болно" гэлээ.