НЭГ. ҮНДЭСЛЭЛ

Отгонтэнгэр их сургууль “Хүүхдийн хөгжил, төлөвшил” үндэсний эрдэм шинжилгээний бага хурлыг үндэсний болон олон улсын хэмжээнд 13 дах жилдээ уламжлал болгон амжилттай зохион байгуулж байна. Тус хурлыг салбарын эрдэмтэн судлаачдын дунд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын мэргэжилтэн, судлаачдыг хамруулж өргөн хүрээтэй, үр дүнтэй зохион байгуулж ирсэн. Хүүхдийн хөгжил, төлөвшлийн асуудал нь улс үндэстний хүний хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох чухал ач холбогдолтой салбар юм. Энэхүү асуудалд эрдэмтэн судлаачдын дуу хоолойг нэгтгэх, тэдний судалгааны ажлыг хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон бусад байгууллагуудад хүргэх, эрдэмтэн судлаачид судалгааны үр дүн, нээлт ололт, туршлагаа хуваалцах, тодорхой асуудлыг хэлэлцэх чухал ач холбогдолтой.

НЭГ. ЗОРИЛГО

Орчин үеийн хүүхдийн хөгжил, төлөвшил, хамгааллын өнөөгийн төлөв байдал, цаашдын чиг хандлага, боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл болон тогтвортой хөгжлийн боловсролын  талаарх эрдэмтэн судлаачдын судалгаа шинжилгээний ажлыг хэлэлцэж нийгэм, олон нийтэд сурталчилан таниулах, туршлага солилцох, судалгааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх, судалгаанд суурилсан хамтын ажиллагааг сайжруулахад чиглэнэ.

ХОЁР. ХУРЛЫН СЭДЭВ

Үндсэн сэдэв:

  1. Хүүхдийн хөгжил, төлөвшил, хамгааллын эрх зүйн орчин хэрэгжилт
  2. Боловсролын эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх үйлчилгээний чанарт ахиц гарч буй туршлага, сургамж
  3. Бага насны хүүхдийн цогц хөгжил
  4. Тэгш хамруулах боловсрол
  5. Тогтвортой хөгжлийн боловсрол

Дэд сэдвүүд:

  • Хүүхдийн хөгжил, төлөвшил
  • Бага насны хүүхдийн цогц бодлого, хамгаалал
  • Хүүхдийн хөгжлийн талаарх төрийн бодлого, хэрэгжилт, үр нөлөө
  • Тогтвортой хөгжлийн боловсролыг сургалт, үйл ажиллагаанд хэрэгжүүлэх арга зүй
  • Тэгш хамруулах болон тусгай хэрэгцээт боловролын асуудал
  • Хүүхдийн хөгжлийн талаарх нийгэм, эдийн засаг, эрх зүйн асуудал

ЕБС болон СӨБ-ын байгууллагад боловсролын эрх зүйн шинэчлэлийн хэрэгжүүлэлт болон сургалтын менежмент

Хүүхдийн хөгжил төлөвшил дэх нийгэм, олон нийтийн нөлөөлөл

Хүүхдийн хөгжил төлөвшлийн асуудлаар эцэг эх, асран хамгаалагчтай ажиллах арга зүй

ГУРАВ. ХУГАЦАА

2025 оны 04 дүгээр сарын  23 нд зохион байгуулагдана.

ДӨРӨВ. ХАМРАХ ХҮРЭЭ:

Боловсрол судлал, сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүй, тусгай хэрэгцээт боловсрол,   хүүхдийн хөгжил, эрх, хамгааллын чиглэлээр судалгаа хийдэг олон улсын болон   үндэсний  эрдэмтэн судлаачид, их дээд сургууль, ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсролын багш нар, хүүхдийн байгууллагад ажилладаг мэргэжилтэн, энэ чиглэлээр суралцаж буй докторант, магистрант

ТАВ. СУДАЛГААНЫ АЖИЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Хүүхдийн хөгжил, төлөвшил, хамгааллын тулгамдсан, тодорхой асуудлыг баримт, судалгаанд үндэслэн  авч үзэх;
  •  Боловсролын салбарын эрх зүйн  шинэчлэлийн хэрэгжүүлэлт, туршлагаас түгээх
  • Тухайн асуудлыг онол-арга зүйн болон практикийн үүднээс судлан боловсруулж, тодорхой үр дүнд хүрсэн, түүнийгээ шинжлэх ухааны үүднээс үндэслэж нотлох;
  • Судалгааны шинэлэг тал, практик ач холбогдлыг тодорхой гаргах;
  • Илэрхийллийн логик уялдаа, дэс дараалал тодорхой байх; 
  • Дэвшүүлсэн санал дүгнэлт оновчтой, зөвлөмж тодорхой байх, практикт хэрэгжүүлэх боломжтой байх.

Өгүүлэлд тавигдах шаардлага: 

  • Эрдэм шинжилгээний илтгэлийг өгүүлэл хэлбэрээр бичсэн байх бөгөөд дараах бүтэцтэй байна. 
  • Өгүүллийн нэр /монгол, англи хэл дээр бичсэн байх/
  • Зохиогчийн овог/овгийн эхний үсэг/ нэр, зэрэг цол, э-майл хаяг
  • Хураангуй /англи хэл дээр бичсэн байх бөгөөд үгийн тоо 80-аас ихгүй/
  • Түлхүүр үг (8-аас ихгүй үгтэй, англи хэлорчу дээр орчуулсан байх)
  • Оршил /авч үзэж байгаа асуудлын мөн чанар, урьд өмнөх судалгааны түвшин, гол онцлогууд, дэвшүүлж буй асуудал/
  • Үндсэн хэсэг /онол, арга зүй, судалгаа/
  • Дүгнэлт, санал
  • Ном зүй
  • Эрдэм шинжилгээний бүтээлд авсан эшлэлийн эх үүсвэрүүдийг бүтээл дотор болон ном зүйн жагсаалтад бичнэ. Эшлэлийг олон улсын APA загварын дагуу хийнэ.
  • Бүтээл нь А4 хэмжээтэй, бичвэрийн үсгийн фонт Times New roman, 12pt үсгийн хэмжээтэй, мөр хоорондын зай 1.0 баруун зүүн талаасаа зэрэгцсэн байна. А4 хэмжээгээр 6-8 хуудаст багтаасан байна.  
  • Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна. 
  • Зураг, хүснэгт нь бүгд дугаартай, нэртэй 10pt үсгийн хэмжээтэй бичигдсэн байх ба дугаар, нэр хоёр нь хуудасны баруун талд байрласан байна. Зураг, диаграмм нь jpeg, png өргөтгөлтэй байна.

ЗУРГАА. ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэх илтгэлийг 2025 оны 04-р сарын 02- 07 ны өдрийг хүртэл esd@otgontenger.edu.mn хаягаар хүлээн авна. Ирүүлсэн эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэлд шаардлагатай засвар оруулах тохиолдолд зохион байгуулагчдын зүгээс 04-р сарын 12-ны дотор утсаар болон майлээр мэдэгдэнэ. Хуралд илтгэл хэлэлцүүлэх судлаачдад 04 сарын 17-ны дотор мэдээллийг хүргэнэ. 

ДОЛОО. САЛБАР ХУРАЛДААН

  1. Хүүхдийн хөгжил, төлөвшил, хамгааллын асуудал, хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, арга хэмжээний хэрэгжилт, үр нөлөө
  2. Тэгш хамруулах боловсрол
  3. Тогтвортой хөгжлийн боловсрол

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, Жуковын гудамж, Отгонтэнгэр их сургуулийн хичээлийн “Б” байр

Утас: 99079273, 91996130, 99035412

Цахим хуудас:  http://otgontenger.edu.mn/