Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь хүний эрхийн өнөөгийн нөхцөл байдал, эрх зүйн хэм хэмжээ, хүний эрхийг хамгаалах тогтолцоонд тулгамдаж буй сорилт бэрхшээлийг нээлттэй хэлэлцэх, Монголчуудын хүний эрхийг дээдэлж ирсэн түүхэн үзэл санааг олон нийтийн анхааралд оруулахад оршино.

Хамрах хүрээ

✅Их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнууд

✅Ахисан түвшин: Академик салбарын эрдэмтэн, судлаачид болон магистр докторын хөтөлбөрийн оюутнууд

Эрдэм шинжилгээний хурлын сэдэв:

✅“Улсын эрх” ба үндэсний үнэт зүйл

✅ХХ зуунд хүний эрхийг бататгасан түүхэн ололт

✅Төрийн эрх мэдлийн хяналт тэнцвэр ба хүний эрх

✅Хүний эрхийг хангах төрийн үүрэг

✅Хүний эрхийг хангахад иргэний нийгмийн оролцоо

✅Хүүхдийн эрх

✅Эрүүл мэнд ба хүний эрх

✅Технологи ба хүний эрх

✅Хүрээлэн буй орчин ба хүний эрх

✅Хэвлэлийн эрх чөлөө ба мэдээллийн орчин

Сонгон шалгаруулалт:

Хуралд шүүгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан илтгэлүүдийг хэлэлцүүлнэ. Илтгэлээ танилцуулсан илтгэгч тус бүрд 800,000₮ урамшуулал олгоно. Хуралд танилцуулагдсан илтгэлүүдийг хамтрагч их сургуулиудын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлнэ.

Хуралд оролцогчдын илтгэлийг 2026 оны 10-р сарын 01-ны 18:00 цаг хүртэл forum@nccd.mn хаягаар хүлээн авна.

Эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 10-р сарын 15-ны өдөр зохион байгуулна.

Холбоо барих: 77552212, 7000-4706 утсаар болон forum@nccd.mn хаягаар холбогдоно уу.

Хамтран зохион байгуулагчид: ✅Нийтийн эрх ашгийн сан ✅Монголын Эмнести Интернэшнл ✅МУИС-ийн УТОУХНУ-ын Сургууль ✅Шихихутуг Их Сургууль ✅Отгонтэнгэр Их Сургууль ✅Чимид сан