Хууль зүйн шинжлэх ухааны хөгжил, шударга ёсны үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Отгонтэнгэр их сургуулийн багш, Монгол Улсын гавьяат багш, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, Улсын дээд шүүхийн шүүгч асан, прокурор, өмгөөлөгч, арбитрч, хууль зүйн салбартаа “Хөдөлмөрийн Баасан” хэмээн алдаршсан Лэгцэгийн Баасан багшийн нэрэмжит “Хөдөлмөрийн эрх зүй судлалын танхим”-ын нээлтийн ёслол боллоо.

Энэхүү танхим нь зөвхөн сургалтын орчин бус эрдэм мэдлэгийг түгээх төв, шударга ёсыг төлөвшүүлэх уурхай, ирээдүйн хуульчдын итгэл үнэмшил, үзэл санааг бэхжүүлэх чухал индэр байх болно.
Түүнчлэн энэхүү танхимыг бүтээн байгуулах үйлсэд сэтгэл зүрх, дэмжлэгээ зориулсан хамт олон, үе үеийн төгсөгчид, хувь хүмүүс, байгууллагууд, мөн эрхэм багшийн ар гэрийнхэн Та бүхэнд гүн талархал илэрхийлье.