Монголын Эмнести Интернэшнл, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, ШУТИС хамтран зохион байгуулсан “Философи, Хүний эрхийн уулзварт” Философийн улсын олимпиадад нийт 15 их, дээд  сургуулийн баг оролцснооос ОТИС-ийн Л.Жавхаа ахлагчтай баг гутгаар байранд шалгарсан юм.

Энэхүү олимпиад философийн хичээлийг сонгон судалдаг их дээд сургуулиудын оюутны дунд зохион байгуулагддаг бөгөөд өдгөө  сонирхон суралцагчдын хүлээлтийг бий болгосон бүтээлч өрсөлдөөнт үйл ажиллагаа болжээ.

XXI зуунд нийгмийн хувьсал өөрчлөлт улам бүр хурдацтай явагдаж дэлхий даяар үзэл санаа, энх тайван, шашин шүтлэг, соёл, уламжлал, тэгш байдал, жендэр, уур амьсгал, шинжлэх ухааны ололт, хүний оршихуйн бүхий л талбарт техник технологийн үзүүлэх хувь нэмэр, үүрэг онцгой болов. Иймээс айсуй цагийн болоод хүний онцлогт нийцүүлэн Технологийн ёс зүй сэдвээр зохион байгуулсан юм.

Тус олимпиадад Монгол Улсын 15 Их, Дээд сургуулийн философийн хичээл судалж буй 75 оюутан хүний эрх, ёс зүйн асуудал хөндсөн асуудлууд, эх зохиол, бүтээлд философийн үүднээс онолын шинжилгээ хийж, мэтгэлцэж, оюун ухаанаа сорьсноос тэргүүн байранд МУИС-ийн баг, дэд байрт ШУТИС-ийн баг, гутгаар байрт Отгонтэнгэр ИС-ийн баг, тусгай байранд СЭЗИС-ийн баг тус тус шалгарлаа.