Энэ жилийн “Нийгэм, эдийн засгийн тулгамдаж буй асуудал ба шийдвэрлэх арга зам-2025” үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал нь Эдийн засаг, хууль, нийгмийн ухааны төлөөллүүд нэг дор цугларч, олон өнцгөөс тулгамдаж буй асуудлыг дэвшүүлэн тавьж, шийдлийн хувилбаруудыг нээлттэй хэлэлцсэн нь шинэлэг онцлогтой байлаа.
10 дахь жилдээ болж буй тус хуралд 17 байгууллагын 50 гаруй эрдэмтэн судлаачид судалгааны ажлаа ирүүлснээс “Нийгэм эдийн засаг”, “Хууль хүний эрх” гэсэн 2 салбар хуралдаанд 2-р шатанд шалгарсан 18 илтгэгч судалгааны ажлаа хэлэлцүүлсэн юм.
Судлаачид зөвхөн онолын бус, бодит тоо баримтад үндэслэсэн, салбар бүрийн тулгамдаж буй асуудлыг тодорхойлсон илтгэлүүд тавьж, төрийн бодлого боловсруулагч нарт зориулсан шийдвэр гаргалтад ашиглахуйц зөвлөмж, судалгааны дүгнэлт бүхий нэгтгэлийг боловсруулж хүргүүлсэн нь хурлын практик ач холбогдлыг нэмэгдүүлсэн аж.