тгонтэнгэр их сургуулийн ОХЭДТ-өөс санаачлан ОТU-JOB FAIR STUDENT VOLUNTEER 2025 өдөрлөгийг 2025 оны 4 сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Тус өдөрлөгт Боловсрол, Банк санхүү, Хууль өмгөөлөл, хийл хамгаалал, Аялал жуулчлал, Хувийн хэвшлийн байгууллагуудын 30 төлөөлөл оролцож, оюутнуудыг суралцангаа ажиллах, зуны амралтаараа ажил хийж, ажлын байрны практик туршлага олж авахад дэмжлэг үзүүлэх, цагийн болон сайн дурын ажилд хамрагдах нөхцөлөөр ханган ажиллаа.

Өдөрлөгт оролцсон ажил олгогчид “Ажлын байртай” оюутан хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаа оюутнуудад танилцуулсан нь тэдний сонирхлыг ихээхэн татаж байв. Мөн ОТИС нь Европын холбооны санхүүжилттэй хэрэгжүүлж, Монгол Улсын дээд боловсролын тогтолцоонд нэвтрүүлсэн “Ажлын байранд суурилсан сургалт”-ын хөтөлбөрийн талаарх туршлага, арга зүйг ОТИС-ийн ЗХШҮА-ны дарга А.Буянжаргал танилцуулж, “Ажлын байранд суурилсан сургалт” гарын авлагыг тараасан нь Ажил олгогчдын хувьд маш хэрэгтэй цаг үеэ олсон хөтөлбөр болохыг онцоллоо.

Ажил олгогчдын зүгээс ирэх 9 сараас эхлэн энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах саналыг илэрхийллээ. Түүнчлэн өдөрлөгийн үеэр хөтөлбөрийн дагуу өнөөгийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж буй хөтөлбөрийн хөгжил, ирээдүйн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, өнөөгийн оюутнуудын онцлог, ОТИС-ийн хамтын ажиллагаа, ажил олгогчтой хамтран хэрэгжүүлж болох олон талт хамтын ажиллагааны боломж, оюутнуудын сайн дурын ажил, үйлчилгээний талаарх мэдээлэл өгч хамтран ажиллалаа.

Өдөрлөгт оролцсон ажил олгогчид өдөрлөгөөс ирээдүйн ажлын байрны чиг хандлага, олон улсад болж буй хөдөлмөрийн зах зээлийн шинэлэг мэдээлэл, мэргэжилтэн бэлтгэж буй дээд боловсролын салбарын бодлого, хөтөлбөрийн онцлог, энэ үеийн төгсөгчдийн онцлог, нийгмийн хөгжлийн өөрчлөлттэй холбоотой дээд боловсролын шинэчлэлийн талаарх олон мэдээллийг авсан үр өгөөжтэй өдөрлөг болсныг онцлон сайшаалаа.