STUDENT DAY-2026 оюутны хөгжлийг дэмжих хөтөлбөр хүрээнд УИХ-ын гишүүн С.Зулпхар оюутнуудтай уулзаж, боловсрол, цаашдын хөгжлийн талаар болон төрийн бодлого оюутнуудад хэрхэн хүрч ажиллаж байгаа талаар нээлттэй хэлэлцлээ. Мөн оюутнуудад тулгамдаж буй асуудлаар санал, судалгаа авч, залуучуудын дуу хоолойг сонсож, оролцоог нэмэгдүүлэх чиглэлд “Чөлөөлье” санаачилгын агуулга, үзэл санааг онцлон хүргэлээ.Судалгааны үр дүнг нэгтгэн оюутнуудад тулгамдаж буй асуудлуудыг Засгийн газарт танилцуулж, шийдвэр гаргах түвшинд хүргэх юм