Отгонтэнгэр их сургуулийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Н.Хосбаяр 4 сарын 26-29 өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо Myriad USA байгууллагаас зохион байгуулсан “The Art and Science of Fundraising 2026” олон улсын хөтөлбөрт амжилттай оролцлоо.
Тус хөтөлбөр нь их, дээд сургууль, судалгаа, соёлын байгууллагуудын удирдах түвшний төлөөллүүдэд зориулсан бөгөөд санхүүжилт татах стратеги, хандивын тогтолцоо, байгууллагын тогтвортой хөгжлийг хангах орчин үеийн арга зүй, олон улсын шилдэг туршлагыг хуваалцахад чиглэсэн онол, практикийн ач холбогдол бүхий сургалт, хэлэлцүүлгүүдээс бүрдсэн юм.
Мөн тус хөтөлбөрийн үеэр Азийн бүс хариуцсан захирал Ly Tran-тай уулзаж, Азийн бүс нутагт хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдын боломжит түншлэл, хамтарсан үйл ажиллагааны талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэхүү хөтөлбөрт оролцсоноор боловсрол, судалгааны байгууллагуудын тогтвортой санхүүжилтийг бүрдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд шинэ мэдлэг, туршлага хуримтлуулсан бөгөөд цаашид их сургуулийн үйл ажиллагаанд бодитоор нэвтрүүлэх боломж бүрдэж байна