Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн хамт олон Scopus сангаас бүртгэлтэй олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд судалгааны өгүүллээ амжилттай хэвлүүлж, сургуулийнхаа эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нэгэн шинэ, чухал босгыг тогтоолоо.

2025–2026 оны хичээлийн жилд Хууль зүйн сургуулийн багш Д.Майцэцэг (MBA, LL.M), Ц.Отгонням (LL.M), Б.Досжан (Ph.D) нар хамтран “Хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд Монголын нүүдлийн мал аж ахуйн нийгэм-экологийн шинжилгээ: Уур амьсгалын эмзэгшил ба хүний эрхийн доройтол” сэдвийн хүрээнд ОУ-ын сэтгүүлд хэвлүүллээ. Энэхүү амжилт нь Хууль зүйн сургуулийн багш, судлаачдын олон улсын түвшний эрдэм шинжилгээний чадавх, хамтын ажиллагаа, судалгаанд суурилсан сургалтын чиг баримжааг илэрхийлсэн чухал ололт болохын зэрэгцээ сургуулийн нэр хүндийг олон улсад бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болж байна.

Залуу судлаач багш нарыг чиглүүлэн олон улсын хянан магадалгаа хийгддэг сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэхэд дэмжин ажиллаж байгаа Энтони Д.Миллер багшид талархал илэрхийлье