БНСУ-ын Хансео их сургуулийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ким Жинь Ү Отгонтэнгэр их сургуулийн Агаарын тээврийн үйлчилгээ хөтөлбөрийн оюутнуудад 10.000 долларын тэтгэлэг гардууллаа.
Отгонтэнгэр их сургууль нь Агаарын тээврийн үйлчилгээ хөтөлбөрийг 2017 оноос хойш тасралтгүй, амжилттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд өнгөрсөн 9 жилийн хугацаанд Хансео их сургуультай хамтран 2+2 хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлсээр байна.
Тус хамтарсан хөтөлбөрийн төгсөгчид өнөөдөр дотоодын болон олон улсын авиа компаниудад амжилттай ажиллаж, салбартаа өөрсдийн байр суурийг бататгаж буй нь хамтын ажиллагааны бодит үр дүн болж байна.
Арга хэмжээний үеэр дэд захирал Ким Жинь Ү Отгонтэнгэр их сургуулийн оюутнууд сурлага, идэвх оролцоогоороо үргэлж манлайлан, Хансео их сургуулийн “шилдгийн шилдэг” оюутнаар хүртэл шалгарч байсан талаар онцлон тэмдэглэв.
Тэрээр хоёр сургуулийн хамтын ажиллагаа амжилттай өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Агаарын тээврийн үйлчилгээ хөтөлбөрийн оюутнуудад тэтгэлэг гардуулж буйдаа баяртай байгаагаа хэллээ.
Отгонтэнгэр их сургуулийн хамт олны зүгээс Хансео их сургуулийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ким Жинь Ү танд чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Korea below:
오늘 대한민국 한서대학교 대외협력 부총장 김진우 부총장은 오트곤텐게르대학교 항공서비스학과 학생들에게 1만 달러 규모의 장학금을 전달하였습니다.
오트곤텐게르대학교는 2017년부터 항공서비스학과를 지속적이고 성공적으로 운영해오고 있으며, 지난 9년간 한서대학교와의 2+2 공동교육과정을 효과적으로 추진해오고 있습니다. 해당 공동과정의 졸업생들은 현재 국내외 항공사에서 활발히 활동하며 항공 분야에서 자신의 입지를 굳건히 다지고 있어, 양교 협력의 실질적인 성과를 보여주고 있습니다.
행사에서 김진우 부총장은 오트곤텐게르대학교 학생들이 학업 성취와 적극적인 활동 면에서 항상 우수한 모습을 보여주었으며, 한서대학교의 우수학생으로 선정된 바 있다는 점을 강조하였습니다. 또한 양교의 협력이 성공적으로 확대·발전하고 있는 데 대해 큰 만족감을 표하며, 항공서비스학과 학생들에게 장학금을 전달하게 되어 매우 기쁘게 생각한다고 밝혔습니다.
이번 행사에는 오트곤텐게르대학교 총장 N. 엔흐자야, 한서대학교 대외협력 부총장 김진우, 오트곤텐게르대학교 정책기획·투자 담당 부총장 J. 졸바야르, 한서대학교 국제교류처장 김동후, 오트곤텐게르대학교 인문대학 학장 B. 엔흐바야르를 비롯하여 양교의 교수진과 학생들이 참석하였습니다.
오트곤텐게르대학교 구성원 일동은 한서대학교 대외협력 부총장 김진우 부총장님께 진심 어린 감사의 말씀을 전하며, 앞으로의 모든 활동과 발전에 큰 성공이 함께하시기를 기원합니다.