Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартыг боловсролын салбартаа анхдагч болон амжилттай нэвтрүүлсэн Отгонтэнгэр их сургуулийн хамт олон дараагийн томоохон алхмаа хийж байна.

Бид сургалт, боловсролын үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах, менежментийн тогтолцоогоо олон улсын жишигт хүргэх зорилгын хүрээнд Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны MNS ISO 21001:2021 стандартыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Өнөөдөр манай сургууль дээр Стандарт хэмжил зүйн газрын шинжээчдийн баг ажиллаж, стандартын хэрэгжилт, баталгаажуулалтын үнэлгээг хийж байна. ISO 21001:2021 стандарт нь: Суралцагч төвтэй, чанартай боловсролын үйлчилгээг бүрдүүлэх, Нийгмийн хариуцлагатай, хүртээмжтэй орчныг бий болгох, Сургуулийн удирдлага, зохион байгуулалтыг олон улсын түвшинд хүргэх ач холбогдолтой юм.